Фидель Кастро
Фидель Кастро Fidel Alejandro Castro Ruz | |
![]() | |
Бүгд Найрамдах Куба Улс
Кубын Коммунист Намын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1965 оны аравдугаар сарын 3 – 2011 оны дөрөвдүгээр сарын 19 |
---|---|
Бүгд Найрамдах Куба Улсын 22 дахь ерөнхийлөгч
| |
Бүрэн эрхийн хугацаа: | 1976 оны арванхоёрдугаар сарын 2 – 2008 оны хоёрдугаар сарын 24 |
Дэд ерөнхийлөгч: | Анхны дэд ерөнхийлөгч: Раул Кастро |
Төрсөн: | 1926 оны наймдугаар сарын 13 Куба улс, Ольгин аймаг, Биран |
Нас барсан | 2016 оны 11 сарын 25 (90 насалсан) Куба, Хавана |
Улс төрийн нам: | Кубын Коммунист нам |
Эхнэр (нөхөр): | Мирта Диас Баларт (1948-1955) Делив Сото де Вилла(1980-) |
Хүүхэд: | хүү: Фиделито, Алекс, Александр, Алехандро, Антонио охин: Алина, Анхелита[1] Francisca Pupo[1] |
Төгссөн сургууль: | Хаваны Их сургууль |
Мэргэжил: | Хуульч |
Шашин: | Атеизм |
Гарын үсэг | ![]() |
Фидель Алехандро Кастро Рус (исп. Fidel Alejandro Castro Ruz ( audio), 1926 оны наймдугаар сарын 13-нд төрж, 2016 оны арван нэгдүгээр сарын 26-нд нас барсан) нь Кубын улс төрч бөгөөд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.[2] Кубын хувьсгалын голлон удирдагчдын нэг байсан Кастро 1959 оны хоёр сараас 1976 оны арванхоёрдугаар сар хүртэл Бүгд Найрамдах Кубын Улсын хувьсгалт Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байгаад БНКУ-ын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүний албыг 2008 оны хоёрдугаар сарыг хүртэл хашсан юм. Тэр Кубын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргыг 1961 оноос 2011 он хүртэл хашжээ.
Кастро чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд хуульчийн мэргэжлээр суралцжээ. Хаваны Их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Кастрог улс төрд хөл тавих үед Америкийн Нэгдсэн Улсын улс төрийг дэмжигч Фульхенсио Батист төрийн эрхийг гартаа авч, улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв. Харгис дэглэмийн эсрэг Кастро тэмцэл өрнүүлэхэд хязгаарлагдмал байлаа.[3] 1953 оны Монкада хуаран руу дайралт бүтэлгүйтэж, түүний дараахан баригдаж шүүхээр яллагдсан ч чөлөөлөгдсөн юм. Тэр Мексикт очин Батистын засгийн газрыг түлхэн унагаж Кубыг эзлэн авахын төлөө тэмцэгчдийн хамт бэлтгэж байгаад 1956 оны арванхоёрдугаар сард Кубад ирэн тэмцлээ эхлүүлжээ.[4][5]
1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж[6] Батистын дарангуйлал үгүй болж[7], удалгүй Кастро БНКУ-ын ерөнхий сайд болсон ажээ.[8] Тэр 1961 онд Кубын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болж Кубыг нэг намын тогтолцоот социалист төрийн статустай болгон өөрчлөв. 1976 онд Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Түүнчлэн тэрбээр Кубын Хувьсгалт армийн тэргүүн захирагчийн албыг хашиж байв.

Нарийн гэдэсний хагалгааны хагалгаа хийлгэх үедээ урьд нь мэдэгдээгүй дуншиж байсан хоол боловсруулах эрхтний өвчнийг илрүүлэн[9] эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага байсан тул өөрийн дүү, анхны дэд ерөнхийлөгч Раул Кастродоо 2006 оны долоодугаар сарын 31-нд Кастро албаа шилжүүлжээ. Кастрогийн биеийн байдлаас шалтгаалж улс орны тэргүүнээр цаашид ажиллах боломжгүй болсон тул бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосоноос хойш тав хоногийн дараа[10][11] буюу 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Раул Кастро Үндэсний Ассемблейд сонгогдсоноор Кубын ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.[12]
Түүний бичсэн номнууд[засварлах | edit source]
Ганчаарчлан болон хамтран оролцсон бүтээлүүд
- Хямралын хөрөнгөт ёс: Дэлхий ба өнөөгийн улс төрийн байдал, Ocean Press, 2000, ISBN 1-876175-18-4
- Че: Дурдатгал, Ocean Press, 2005, ISBN 1-920888-25-X
- Уулзвар руу Куба, Ocean Press, 1997, ISBN 1-875284-94-X
- Фидель Кастро: Миний амьдрал: Өөрийн намтраа өгүүлэх нь, Scribner, 2008, ISBN 1-4165-5328-2
- Лектор Фидель Кастро, Ocean Press, 2007, ISBN 1-920888-88-8
- Миний өмнөх он жилүүд, Ocean Press, 2004, ISBN 1-920888-09-8
- Фидель ба Шашин: Фрай Беттотой Марксизм ба шашны онолын талаар хүүрнэлдсэн нь, Ocean Press, 2006, ISBN 1-920888-45-4
- Плаяа Гирон: Гахайнуудын булан : Америкт Вашингтоны цэргийн хүч ялагдсан нь, Pathfinder Press, 2001, ISBN 0-87348-925-X
- Улс төрийн хөрөг: Фидель Кастрогийн түүхэн үйл хэргийг эргэцүүлэх нь, Ocean Press, 2008, ISBN 1-920888-94-2
- Гаванагийн тунхаг, Verso, 2008, ISBN 1-84467-156-9
- Фидель Кастрогийн шоронгоос бичсэн захидал, Nation Books, 2007, ISBN 1-56025-983-3
- Дайн, арьсны өнгөөр ялгаварлах үзэл ба шударга эдийн засаг: Хөрөнгөтний ёс сүйрсэн нь, Ocean Press, 2002, ISBN 1-876175-47-8
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ 1.0 1.1 CANF.org
- ↑ http://www.telegraph.co.uk/news/worldnews/1579166/Fidel-Castro-resigns-as-president-of-Cuba.html
- ↑ DePalma, Anthony (2006). The Man Who Invented Fidel. Public Affairs.
- ↑ Bockman, Larry James (April 1 1984). The Spirit Of Moncada: Fidel Castro's Rise To Power, 1953 - 1959. 2006-06-13-д хандсан.
- ↑ Sweig, Julia E. (2002). Inside the Cuban Revolution. Harvard University Press. ISBN 0-674-00848-0.
- ↑ Audio: Cuba Marks 50 Years Since 'Triumphant Revolution' by Jason Beaubien, NPR All Things Considered, January 1, 2009
- ↑ Encyclopжdia Britannica. Encyclopedia Britannica entry for Fulgencio Batista. Britannica.com. 2010-01-13-д хандсан.
- ↑ "1959: Castro sworn in as Cuban PM", BBC News, 1959-02-16. 2006-06-06-нд авсан.
- ↑ "Spanish newspaper gives more details on Castro condition", CNN. 2007-01-17-нд авсан.
- ↑ Castro, Fidel. "Mensaje del Comandante en Jefe" (PDF), Granma, February 19, 2008. 2008-02-19-нд авсан. (Spanish) Archived from the original on 2006-11-24.
- ↑ Castro, Fidel. "Message from the Commander in Chief", Granma, February 19, 2008. 2008-02-24-нд авсан.
- ↑ "Raul Castro named Cuban president", BBC, 2008-02-24. 2008-02-24-нд авсан. "Raul, 76, has in effect been president since and the National Assembly vote was seen as formalising his position."
Холбоос[засварлах | edit source]
- Фидель Кастро
- Фидель Кастрогийн хэлсэн үгнүүд 6 улсын хэл дээр
- Фидель Кастрогийн түүх Marxists Internet Archive дахь.
- Кастрогийн илтгэлүүдийн цоморлиг
- "We Don't Hope for Favors from the Worst of Empires"
- "Where Have All the Bees Gone?"
- "In Spite of Everything: Reflections on the Pan-American Games"
- "Time for an Alliance of Civlizations Against Empire"
- СССР TV: "Fidel Castro meets L.Brezhnev (USSR) (1974)" on Зөвлөлтийн телевизүүдийн фортал (Орос хэл дээр)
- Фидель Кастрогийн тухай
- Кастро: Өмнөх жилүүд (1953–1961) - LIFE сэтгүүл
- Фидель Кастро: Босогчоос Ерөнхийлөгч хүртэл - NPR
- Фидель Кастрогийн таван арван жил - Вашингтон Пост
- Артур Миллер: Кастротой танилц (The Nation) 2003-12-03
- BBC: Фидель Кастро: Зургаар өгүүлэх амьдрал
- BBC Video: Фидель Кастро Че Гверагийн багад амьдарч байсан гэрт зочилсон нь
- PBS American Experience
- Куыйн хувьсгалтай холбоотой гар бичмэл, архивууд, Йелийн Их сургуулийн номын сан]]
- Кубын Дийна Страйкерийн авсан гэрэл зурагнууд, 1963-1964, Дюкийн Их сургуулийн цахим номын сан
- New York Times: Фидельтэй гурван өдрийг өнгөрүүлсэн нь
Фидель Кастро Ерөнхийлөгчийн албанаас буусан нь
- NPR Audio: [1]
- The Guardian: Фидель Кастрогийн зурагнууд
- The Guardian: "The Fidel I Think I Know" Габриал Гарсиа Маркуез, 2006-08-12
- Вашингтон Пост: Fidel Castro Will Always Lead Cuba, Locals Say February 22, 2008
- Фидель Кастро
- Кубын ерөнхийлөгч
- 20-р зууны улс төрч
- Кубын хувьсгалч
- Кубын Коммунист Намын гишүүн
- Кубын зэвсэгт хүчний хүн
- Кубын зэвсэгт хүчний түүх
- Кубын өмгөөлөгч
- Ард түмний найрамдлын од шагналтан
- Ацтекийн Бүргэд одон шагналтан (Колланэ)
- Вьетнамын Алтан од одон шагналтан
- ЗХУ-ын баатар
- Зүүн Тимор одон шагналтан
- Карл Марксын одон шагналтан
- Лениний одон шагналтан
- Лениний нэрэмжит олон улсын энхтайвны шагналтан
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Польшийн Дахин төрөлт одон шагналтан (Их загалмай)
- Цагаан Арслан одон шагналтан
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (1-р зэрэг)
- Ямайкын Гавьяаны одон шагналтан
- Ямайка одон шагналтан
- Сан Маркосын их сургуулийн хүндэт доктор
- Москвагийн Улсын Их Сургуулийн хүндэт доктор
- Mарксизм-Ленинизмийн төлөөлөгч
- Кубачууд
- 1926 онд төрсөн
- 2016 онд өнгөрсөн