Jump to content

XII Луи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(12-р Луи-с чиглүүлэгдэв)
XII Луи
XII Луи 1514 онд
Францын хаан
Хаанчлал1498 оны 4 сарын 7 – 1515 оны 1 сарын 1
Титэм зүүх ёслол1498 оны 5 сарын 27
ӨмнөхVIII Шарль
ЗалгамжлагчI Франсуа
Миланы гүн
Хаанчлал1499 оны 9 сарын 6 – 1512 оны 6 сарын 16
ӨмнөхЛодовико Сфорца
ЗалгамжлагчМассимилиано Сфорца
Неаполийн хаан
Хаанчлал1501 оны 8 сарын 2 – 1504 оны 1 сарын 31
ӨмнөхФредерик
ЗалгамжлагчIII Фердинанд
Төрсөн1462 оны 6 сарын 27
Блуа шилтгээн
Өнгөрсөн1 сарын 1, 1515(1515-01-01) (52 насалсан)
Отель де Турнель
Оршуулга1515 оны 1 сарын 4
Эхнэр/нөхөр
Хүүхэд
илүү...
Гэр бүлВалуа-Орлеан
ЭцэгЧарльз, Орлеаны гүн
ЭхКлевийн Мария
Гарын үсэгXII Луи's signature

XII Луи (Франц: Louis XIIXII, 1462 оны 6-р сарын 27-нд төрсөн-1515 оны 1-р сарын 1-нд нас барсан) — Францын төрийг 1498-1515 онд барьсан Валуа угсааны хаан. Мөн хугацаанд 1501-1512 онд Миланы гүн, 1501-1504 онд Неаполийн хаан байсан. Түүнийг "le Père du peuple" буюу "Ард түмний эцэг" гэдэг байв.

XII Луи хаан нь 1462 онд Орлеаны гүн Шарль болон түүний хатан Клевийн Мариа нарын хүү болж Блуа шилтгээнд төрсөн. Түүнийг төрөхөд эцэг нь 70 гаруй настай байсан ба 3 настайдаа эцгээ залгаж Орлеаны гүн болсон. Орлеаны Луи нь Францын хаан XI Луигийн хувьд хаяал дүү нь болох юм.

XI Луи нь 1461 онд Францын эзэн хаан болсон бөгөөд XII Луи-гийн хувьд «загалмайлсан эцэг» нь байсан. Мөн чиг Орлеаны Валуа угсааны нэр нөлөө ихсэхээс сэргийлж Орлеаны Луиг 14 настайд нь 1476 онд үргүйдэл бүхий охин Жоантайгаа гэрлүүлжээ.[1]

XI Луи нас барахад 13 настай VIII Шарль эцгээ залгамжилж 1483 онд Францын хаан болоход түүний өмнөөс өмнөх хааны бэлэвсэн хатан төр барьжээ. Үүнийг зарим ноёд эсэргүүцэж 1484-1488 онд Галзуу дайныг өдөөхөд тэрхүү эсэргүүцэгчдийн талд Орлеаны Луи байжээ. Луи 1488 онд тулалдаанд олзлогдсон ба VIII Шарль өршөөл үзүүлж суллажээ.(1494—1559)

Түүний дараа Орлеаны Луи 1494-1498 онд Италийн дайнуудад нэг жанжнаар оролцсон.

VIII Шарль хаан 1498 онд нас барахад эрэгтэй хүүхэдгүй байсан тул ойр төрлийн ноёдоос Орлеаны Луи сонгогдож Францын хаан болжээ. Тэрээр 6-р папын тохируулснаар Жоанаас гэрлэлтээ цуцлуулж Шарлийн бэлэвсэн хатан Бретанийн Аннтай гэрлэжээ. Анн XII Луитай гэрлээд 3 хүү төрүүлсэн ч багадаа нас барсан. Энэ гэрлэлт Бретанийг үндсэндээ Францад нэгтгэх гол нөлөө болсон.

XII Луи Италийн дайныг үргэлжлүүлж, байлдан дагууулаад 1500 онд Миланы гүнт улс, 1501 онд Неаполийн хаант улсыг эрхэндээ оруулсан. Харин 1504 онд Арагонтой эвссэн Испанид Наполийг шилжүүлж өгчээ.

XII Луи нь төр барих хугацаанд үнэмлэхүй хаант засаг хүсэлгүй, орон нутагт эрх өгөх, ноёдод эрх өгөх зэрэг байснаараа Францын бусад хаанаас ялгаатай байв. Энэхүү татварын хэмжээ бууралт, хуулийн шинэчлэл, иргэний эрх чөлөөг үндэслэн Ерөнхий алба хэмээх хаанд зөвлөх улсын хурлаас XII Луи хааныг сайшааж «Ард түмний эцэг» гэж өргөмжилж байв.

Луи 1508-1516 онд Итали руу дахин дайтсан ба 1513 он хүртэл Миланыг эзэн мэдэж байгаад Швейцарт алджээ.

Анн хатан 1514 онд нас барахад XII Луи Английн 8-р Хенрийн дүү Мэри Тудортой гэрлэсэн. Удам залгах хүүтэй болох сүүлийн оролдлого бүтэлгүйтэж 3 сарын дараа 1515 оны 1 сарын 1-нд XII Луи өвчнөөр таалал төгссөн.

Хааны суурь түүний том охинтой гэрлэсэн хүргэн, мөн хамаатан I Франсуад шилжсэн.

  1. André Vauchez, Michael Lapidge, "Encyclopedia of the Middle Ages: A-J", pp. 776, 2000: "Infirm from birth, she was obliged by her father, Louis XI, to marry her cousin, Louis of Orleans. The king wished, by a union considered sterile, to extinguish this rival collateral dynasty."
Өмнөх
VIII Шарль
Францын хаан
1498-1515 он
Дараах
I Франсуа
Өмнөх
Лодовико Сфорца
Миланы гүн
1500-1512 он
Дараах
Массимилиано Сфорца
Өмнөх
Фредерик
Неаполийн хаан
1501-1504 он
Дараах
3-р Фердинанд