Jump to content

1 сарын 7

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1131 он Данийн Харальдшдет хотод Шведийн Хаан I Магнусыг түүний үеэл Канют Лавар хороов. Канют Лавар Дани улсад өрнөсөн иргэний дайны гол толгойлогч байсан юм.
  • 1325 он Португаль улсын хаан ширээнд IV Альфонсо залрав.
  • 1566 он Католик шашны тэргүүн папаар V Пьус хамба сонгогджээ.
  • 1598 он – Оросын хаан ширээнд Борис Годунов суув.
  • 1610 он Аугаа одон оронч Галилио Галилей Бархасбадь гарагын Ганимед, Галлисто, Ио, Европа гэх дөрвөн сарыг илрүүлжээ. Гэвч тэр нээснээсээ хойш 2 хоногийн дараа сүүлийн хоёрыг нь сар гэж үзсэн байна.
  • 1782 он Америк тивийн анхны арилжааны банк болох Хойд Америкийн банк нээгдэв.
  • 1785 он Францын иргэн Жеан-Пьер Бланшар, АНУ-ын иргэн Жон Жеффрис нар Английн Довер хотоос Францын Калай хот хүртэл агаарын бөмбөлөгөөр аялжээ.
  • 1797 он Итали улсын одоогийн төрийн далбааг албан ёсоор баталж, мандуулж эхлэв.
  • 1894 он Францын иргэн Уиллиам Кеннеди Диксон хөдөлгөөнт дүрс /одоогийн кино/-ийн албан ёсны патентыг авчээ.
  • 1927 он АНУ-ын Нью-Йорк хотоос Их Британийн нийслэл Лондон хот руу дуудлага хийх анхны телефон үйлчилгээ нээгдэв.
  • 1931 он Австралийн нисгэгч Гай Мензэс Австралиас Шинэ Зеланд хүртэл 11 цаг 45 минутын турш зогсолтгүй нислэг үйлдсэн анхны хүн болов.
  • 1935 он Италийн Бенито Муссолини, Францын гадаад хэргийн сайд Пьер Лавал нар Итали-Францын гэрээнд гарын үсэг зурав.
  • 1945 он Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британийн генерал Бернард Монтгомери хэвлэлийн бага хурал зарлаж, Бьелжийн тулаанд ялалт байгуулсанаа мэдэгдэв.
  • 1959 он АНУ-ын Засгийн газар Кубын шинэ удирдагч Фидель Кастрог хүлээн зөвшөөрчээ.
  • 1979 он Кампож-Вьетнамын дайн: Вьетнамын цэргийн хүч Пном Пень хотод нэвтэрч Кампожийн армийг бүрэн ялав. Ингэснээр Кхмерийн бослогоор гарч ирсэн Пол Потын засаглал нуран унасан юм.
  • 1980 он АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер "Крайслер" корпорацид 1,5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ.
  • 1984 он Зүүнөмнөд Азийн үндэстнүүдийн холбоо буюу АСЕАН-ы 6 дахь гишүүнээр Бруней улс элсэв.
  • 1989 он Японы эзэн хаан Хирохитог нас барсаны дараа түүний хүү Акихито хаан ширээнд суув. Тэрээр Япон улсын 125 дахь эзэн хаан болсон юм.
  • 1990 он Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай ганхмал цамхаг болох Пиза аюулгүй байдлын үүднээс олон нийтээс хаалгаа барьжээ.
  • 1993 он Гана улс дөрөв дэх удаагаа үндсэн хуулиа өөрчилж, ерөнхийлөгчөөр Жерри Роулингс сонгогджээ.
  • 1999 он АНУ-ын Сенатын танхим Ерөнхийлөгч Билл Клинтоныг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.
  • 2015 он Францын нийслэл Парис хотын зүрхэнд орших Шарли Эбдо сонины редакцид террористууд халдаж, 12 хүн амь эрсдэн, 7 хүн шархаджээ.
  • 2023 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим даргаа сонгох гэж 1859 оноос хойш урт хугацаанд хуралдсаны эцэст Кевин Маккартиг 55 дахь даргаар сонгосон юм.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1502 он XIII Грегори пап ламтан (1585 онд нас барсан)
  • 1718 он АНУ-ын алдарт генерал Израел Путнам (1790 онд нас барсан)
  • 1768 он Италийн хаан Йосеф Бонапарте (1844 онд нас барсан)
  • 1800 он АНУ-ын 13 дахь Ерөнхийлөгч Миллард Филмор (1874 онд нас барсан)
  • 1827 он Цагийн нэгдсэн тооллын системийг үндэслэгч Сэндфорд Флеминг (1915 онд нас барсан)
  • 1831 он Олон улсын Шууданчдын холбоог үндэслэгч Хайнрих Стефан (1897 онд нас барсан)
  • 1895 он Кантас агаарын тээврийн компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Хадсон Фиш (1974 онд нас барсан)
  • 1926 он Өмнөд Солонгосын 11 дэх Ерөнхий сайд Ким-Жон Пил
  • 1934 он Кипр улсын 5 дахь Ерөнхийлөгч Тассос Пападопулос (2008 онд нас барсан)
  • 1945 он Кени улсын 2 дахь Ерөнхий сайд Райла Одинга
  • 1946 он Роллинг Стоне сэтгүүлийг үүсгэн байгуулагч Жанн Веннер
  • 1952Саммо Хун, Хонгконгийн жүжигчин
  • 1956 он Майами хотын мөрдөх товчоо цувралын од Девид Карусо
  • 1963 - хөгжим судлаач Самбуугийн Энхбулаг мэндэлжээ.
  • 1964 он Жүжигчин, кино найруулагч, продьюсер Николас Кейж
  • 1977 он Италийн хөлбөмбөгч Марко Сторари
  • 1978 он Антарктид тивд төрсөн анхны хүн Эмилио Пальма
  • 1983Наталие Гюлбис, Америкийн гольфчин
  • 1985 он Формула 1 уралдааны 3 удаагийн аварга, нисгэгч Льюис Хамилтон
  • 1985 он Английн хөлбөмбөгч Уейн Ратлидж
  • 1989 он Аргентин улсын хөлбөмбөгч Эмилиано Инсуа
  • 1991 он Бельгийн хөлбөмбөгч Эден Азар

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1285 он Наплийн I Чарльз хаан (1226 онд төрсөн)
  • 1536 он Арагоны гүнж I Катерин (1485 онд төрсөн)
  • 1655 он Пап ламтан X Инносент (1574 онд төрсөн)
  • 1919 он Сент Льюс дэх Вашингтоны их сургуулийг үндэслэн байгуулагч Хенри Вейр Эллиот (1843 онд төрсөн)
  • 1920 он Австралийн анхны Ерөнхий сайд Эдмунд Бартон (1849 онд төрсөн)
  • 1927 он Грекийн 99 дэх Ерөнхий сайд Никалос Калогеропулос (1851 онд төрсөн)
  • 1944 он АНУ-ын 33 дахь тэргүүн хатагтай Лүй Хенри Хүүвер (1874 онд төрсөн)
  • 1984 он Нобелийн шагналт физикч Альфред Кастлер (1902 онд төрсөн)
  • 1989 онХирохито, Японы эзэн хаан (1901 онд төрсөн)
  • 1996 он Унгарын 51 дэх Ерөнхий сайд Кароли Грош (1930 онд төрсөн)
  • 1998 он Нобелийн шагналт химич Владимир Прелог (1906 онд төрсөн)
  • 2017 он Португалийн 16 дахь Ерөнхийлөгч Мариу Суареш (1924 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1 сарын 7 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан