Jump to content

1 сарын 10

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 10 бол Григорийн тооллоор жилийн арав дахь өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 355 өдөр үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 356 өдөр үлдэнэ.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • МЭӨ 49 Юлий Цезарь Рубикон голыг гаталсан нь иргэний дайн эхлэх дохио болов.
  • 9 Хятадын Баруун Хань улс мөхөж, Шинь улс байгуулагдав.
  • 236 Фабиан пап Ромын шашны тэргүүний суудалд сууж, 12 дахь пап лам болов.
  • 1475 Молдавын III Степаны арми Васлуйн тулаанд Османы эзэнт гүрний армийг ялав.
  • 1776 Америкийн улстөр судлаач, онолч Томас Пэйн "Нийтлэг мэдрэмж" бүтээлээ хэвлүүлэв.
  • 1861 Америкийн иргэний дайн: Флорида муж Холбооны бүрэлдэхүүнээс гарав.
  • 1863 Дэлхийн хамгийн хөгшин метро гэгдэх Лондон хотын метроны Паддингтон болон Фаррингтоныг холбосон шугам нээгджээ.
  • 1870 Алдарт бизнесмэн Жон Д.Рокэфеллер "Стандарт Ойл" компанийг үүсгэн байгуулжээ.
  • 1916 Дэлхийн нэгдүгээр дайн: Оросын эзэнт гүрний арми Османы эзэнт гүрний армийг буулган авав.
  • 1920 Версалийн гэрээ байгуулагдсанаар дэлхийн I дайн дуусав.
  • 1927 Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт кино гэгдэх "Метрополис" кино Германд нээлтээ хийв.
  • 1941 – Дэлхийн хоёрдугаар дайн: Грекийн арми Клейзурыг эзлэн авсан.
  • 1946 НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхны хуралдаан Лондон хотноо эхлэв. Анхны хуралдаанд 51 улсын төлөөлөгчид оролцжээ.
  • 1966 Ташкентын тунхагаар Энэтхэг-Пакистаны тал энхийн гэрээнд гарын үсэг зурж, Энэтхэг-Пакистаны хооронд жил гаруй үргэлжилсэн дайн өндөрлөжээ.
  • 1984 АНУ, Ватиканы хооронд 117 жил тасраад байсан дипломат харилцаа эргэн сэргэв. 1867 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ватикантай эдийн засаг болон соёлын талаар харилцах бүх харилцаагаа таслах шийдвэр гаргаж байжээ.
  • 1990 Уорнерийн харилцаа холбооны компани, Тайм компаниуд нэгдэж, Тайм Уорнер компани байгуулагдав.
  • 2007 Гвиней улсад бүх нийтийн ажил хаялт зарласны дараа, тухайн үеийн ерөнхийлөгч Лансана Конте үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
  • 2012 - Пакистаны Жамруд тосгонд бөмбөг дэлбэрч 30 орчим хүн амиа алдан, 78 хүн шархаджээ.
  • 2013 - Пакистан улсын Куетта орчимд цуврал дэлбэрэлтийн улмаас 100 орчим хүн амиа алдаж, 270 хүн шархаджээ.
  • 2019 - АНУ-ын Висконсин мужийн Гордон хотод 13 настай Жейми Клоссыг амьдаар нь олов. Эцэг, эхийг нь хороож, өөрийг нь барьцаалснаас хойш 88 хоногийн дараа түүнийг эсэн мэнд олжээ. Энэ хэргийг Жейк Паттерсон гэгч үйлдсэн байна.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1810 АНУ-ын 23 дахь төрийн нарийн бичгийн дарга Жеремиа С.Блак (1883 онд нас барсан)
  • 1864 Оросын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж Пётр Николаевич (1931 онд нас барсан)
  • 1880 Испанийн 7 дахь ерөнхийлөгч Мануэль Азаниа (1940 онд нас барсан)
  • 1883 – Алексей Толстой, Оросын зохиолч
  • 1913 Чехословак улсын 9 дэх ерөнхийлөгч Густаф Хюсак (1991 онд нас барсан)
  • 1914 БНХУ буюу Тайванийн 23 дахь дарга Юү Куо-Хуа (2000 онд нас барсан)
  • 1916 Нобелийн шагналт химич Суне Бергстром (2004 онд нас барсан)
  • 1918 Гайана улсын анхны ерөнхийлөгч Артур Чунг (2008 онд нас барсан)
  • 1919 - Тэрүкүни Манзо, сүмогийн 38 дахь ёкозүна († 1977)
  • 1933 Украины анхны ерөнхийлөгч Леонид Кравчук
  • 1936 Нобелийн шагналт физикч Роберт Вүүдроу Уилсон
  • 1939 Алтан бөмбөрцөг наадмын шилдэг туслах дүрийн шагналт Саль Минео (1976 онд амиа алдсан)
  • 1944 Алдарт жүжигчин Френк Синатрагийн хүү бага Синатра (2016 онд нас барсан)
  • 1949 Хүнд жингийн дэлхийн 2 удаагийн, 1968 оны Мехикогийн олимпын аварга Жорж Формэн
  • 1984 Марокко улсын хөлбөмбөгч Маруна Шамах
  • 1989 - EXID хамтлагийн Solji

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1951 Нобелийн шагналт зохиолч Синклейр Льюс (1885 онд төрсөн)
  • 1957 Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Габриела Мистрал (1889 онд төрсөн)
  • 1968Бэсил Сидней, Английн жүжигчин (* 1894)
  • 1971 Шанель брендийг үндэслэгч, загвар зохион бүтээгч Коко Шанель (1883 онд төрсөн)
  • 1986 Нобелийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Ярослав Сайферт (1901 онд төрсөн)
  • 1990 - Точинишики Киётака сүмогийн 44 дэх ёкозүна (* 1925)
  • 2016 Английн дуучин, ая зохиогч Девид Бауви (1947 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]
  • (Багамын арлууд) Үндсэн хуулийн өдөр
  •  Бенин Фете ду Водуны өдөр

 Commons: 1 сарын 10 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан