Вашингтон (хот)
- «Вашингтон» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Вашингтон»-с олж болно.
Вашингтон | ||
---|---|---|
![]() Вашингтон хотын эвлүүлэг зураг | ||
![]() Тамга |
![]() Далбаа | |
Колумбийн тойрог дахь байрлал | ||
| ||
Үндсэн мэдээлэл | ||
Байгуулагдсан: | 1790 оны долоодугаар сарын 16 | |
Улс: | Америкийн Нэгдсэн Улс | |
Холбооны дистрикт: | District of Columbia | |
Солбицол: | 38° 54′ У, 77° 2′ Б | |
Цагийн бүс: | Eastern (UTC−5/−4) | |
Хүн ам: – Метропол бүс: |
672,228 (мэдээ: 2015 он[1]) 6,131,977 (мэдээ: 2016 он[2]) | |
Хүн амын нягтрал: | 3,797.9 хүн км2 тутамд | |
Газар нутаг: | 177 км2 (≈ 68 бээр2) | |
Далайн түвшнээс дээш: | 7 м | |
Захиргааны гишүүнчлэл: | 8 хотын дүүрэг | |
Шуудангийн дугаар: | 20001–20560, 20656–20599, 56901, 56915, 56920, 56944 | |
Утасны код: | +1 202 | |
МБХС: | 11-50000 | |
ГНМС: | 531871 | |
Цахим хуудас: | dc.gov | |
Засаг дарга: | Мюриел Баузер (АН) | |
![]() Америкийн Нэгдсэн Улс дахь Вашингтоны байрлал |
Вашингтон (англ. Washington) буюу Колумбийн тойрог (англ. District of Columbia) нь 1790 оны 7 сарын 16-нд байгуулагдсан, Америкийн Нэгдсэн Улсын нийслэл юм. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэсэн. Колумбын тойрог нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржини, баруун хойд, зүүн хойд, зүүн өмнөд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ. Тойргийн суурин хүн ам нь 588,292 боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд ннэг сая гаруйд хүрнэ. Вашингтоны метрополи газар нутгийн (бүрэлдэхүүнд нь Колумбийн тойрог орно) хүн ам нь 5.3 сая бөгөөд энэ нь улсдаа наймд жагсана.
АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтад мужуудаас ялгарах холбооны тойрог нь улсын нийслэл байх тухай бичсэн байдаг. Холбооны засгийн газрын гурван салбарын төвүүд нь гурвуулаа тойрогт байрлах бөгөөд үүнээс гадна олон хөшөө дурсгал, музэй байдаг. Вашингтонд 172 тооны гадаадын элчин сайдын яамд, мөн Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, Америкийн Орнуудын Байгууллага, Интер-Америкийн Хөгжлийн Банк зэрэг олон байгууллагуудын төвүүд байрлана.
АНУ-ын Конгресс нь Вашингтоныг шууд, бүрэн захирдаг бөгөөд ард иргэд нь мужуудаас өөрсдийгөө удирдах эрх багатай юм. Тойрог нь санал өгдөггүй, Конгрессийн төлөөлөгчтэй боловч сенаторгүй. Хэрэв Вашингтон нь муж байсан бол газар нутгаараа хамгийн сүүлд (Рөүд-Айлендийн дараа), хүн амаараа сүүлээсээ хоёрт (Вайомингийн өмнө), нягтшилаараа нэгт, мужийн нийт бүтээгдэхүүнээрээ 35-д, Африк Америкчуудын хувиараа нэгт орно.
Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]
Вашингтон | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Вашингтон
Эх сурвалж: WMO 1961–1990; wetterkontor.de
|
Вашингтоны Монголчууд[засварлах | кодоор засварлах]
Вашингтонд урт богино хугацаагаар ажилладаг ба цагаачилсан 5000 гаруй Монголчууд амьдардаг. Вашингтоны Монголчууд бүгд идэвхитэйгээр Америкийн хөгжлөөс суралцаж боловсрол чадвараа дээшлүүлэн Америкийн өдөр тутмын амьдралд хөл нийлүүлэн ажиллаж амьдарч Монголын ба Америкийн хөгжлийг ойртуулхад чухал нөлөө үзүүлдэг юм. Сүүлийн жилүүдэд Монголчууд Вашингтонд машин засварын үйлчилгээ, чулуун гоёл чимэглэлийн үйлдвэр, хувийн ТВ, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, дизайн зэрэг цөөнгүй салбаруудад өөрсдийн бизнесээ нээж олон үндэстний их гүрэнд өөрсдийн байр суурийг олсоор байна. Мөн Америкийн олон төрлийн компаниуд, төрийн байгууллагуудад чухал удирдлагын албан тушаалуудад ч тэндхийн их сургуулийг амжилттай төгссөн Монголчууд орж ажиллаж карьерээ дээшлүүлдэг юм.
Хамтын ажиллагаатай хотууд[засварлах | кодоор засварлах]
Вашингтон хот 14 хамтын ажиллагаатай хотуудтай:[3]
Бангкок, Тайланд, 1962 оноос хойш
Дакар, Сенегал, 1980 оноос хойш
Бээжин, Хятад, 1984 оноос хойш
Брюссель, Бельги, 1985 оноос хойш
Парис, Франц, 2000 оноос хойш
Афин, Грек, 2000 оноос хойш
Преториа, Өмнөд Африк, 2002 оноос хойш
Аккра, Гана, 2006 оноос хойш
Сөүл, Өмнөд Солонгос, 2006 оноос хойш
Сандерлэнд, Их Британи, 2006 оноос хойш
Анкара, Турк, 2011 оноос хойш
Ром, Итали, 2011 оноос хойш
Бразилиа, Бразил, 2013 оноос хойш
Аддис Абеба, Этиоп, 2013 оноос хойш
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Албан ёсны цахим хуудас
- Вашингтоны талаар, Конгрессийн номын сангаас
Commons: Вашингтон хот – Викимедиа дуу дүрсний сан