Бээр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Бээр нь олон улсын нэгжийн системээс гаднаx уртыг хэмжих нэгж юм.

Өнөөдөр хамгийн ихээр хэрэглэгддэг бээрийн нэгжүүдэд далайн бээр (1852,0 метр) болон английн бээрийг (1609,3 метр) нэрлэж болно. Түүнээс гадна урьд германы газрын бээрийг (7532,5 метр) ихээр хэрэглэдэг байв. Метрийн системд шилжихийн өмнө (1840-1870-д оны үеийн ихэнх улсууд) зөвхөн европод гэхэд л бээрийг уртыг тодорхойлсон 1,5 км-с 11 километрийн хоорондох 60 гаруй тодорхойлолт байдаг байв.

Түүх[засварлах | edit source]

Ромын эзэн гүрэнд таван хөлийн урт нь (лат. pes) хоёр алхам ( лат. passus) буюу дараалсан бүтэн хоёр алхамтай тэнцүү байв. Мянган хоёр алхмыг mille passus „мянган алхам“ (ганц тоон дээр буюу нэг бээр) эсвэл millia passuum „мянга мянган алхам“ (олон тоо, хэд хэдэн бээр) гэж нэрлэдэг байсан ба ромын нэг бээр нь ойролцоогоор 1,5 километр хэмжээс байжээ. Зам дагуу байршуулсан замын уртыг тэмдэглэсэн чулуун багануудыг бээрийн чулуу хэмээн нэрлэдэг.

1929 онд олон улс өнөөдрийн агаарын ба усан тээвэрт ашиглагдаж буй далайн бээрийн (англиар nautical mile, товчлол NM.) уртыг тогтоон тохироонд хүрч ашиглаж эхэлжээ.

1959 онд англи хэлтэй улсуудад байсан бээрийн зөрүүг олон улсын хэмжилтийн гэрээний дагуу хүчингүй болгосон бөгөөд түүнээс хойш англи-америкийн орнуудад английн бээр, эсвэл бээрийг харьцуулах цаг (mph = miles per hour) зэргийг хэрэглэх болов.

Харьцуулалт[засварлах | edit source]

Урт (м) Нэршил Газар хэзээнээс хүртэл Тодорхойлолт Тайлбар
0500 Ли, хятадын бээр Xятад МЭӨ 2100 өнөөдөр 1500 Чи (xятадын фут) 1984 оноос өмнө ямар төрийн тэргүүн байгаагаас хамааран 323 метрээс 645 метрийн хооронд
01.000 (харьцуулсан хэмжээс) олон улсад 18-р зууны төгсгөлөөс хойш өнөөдөр 1 километр дэлхийн квадрантын ≈ 1/10000
01.482 mille passus, milliarium Ромын эзэнт гүрэн Урьдны хэмжилт ба жингийн нэгж (эртний ром)
01.486,6 Миглио[1] Сицили
01.500 Персийн бээр Перс Персийн хуучны хэмжилт ба жин
01.524 Английн бээр Англи Английн хуучны хэмжилт ба жин
01.609,3426 (statute) mile Их Британи 1592 1959 1760 яард Цаг хугацааны эргэлтэнд яардын урт нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөний улмаас түүн дээр суурилдаг хэмжээсүүдийн урт ч бас өөрчлөгдсөөр ирсэн байна.
01.609,344 mile олон улсын 1959 өнөөдөр 1760 яард 1959 оны долоодугаар сарын 1-нд дэлхий даяар ашиглагдаж байх төрөл бүрийн бээрийн хэмжээсийг нэгтгэсэн байна.
01.609,3472 (survey) mile АНУ 1893 өнөөдөр 1760 (survey) яард 1959 оны хэмжээсийг нэгтгэлээс хойш „U.S. Survey Mile“ хэмээн нэрших болсон ба түүнээс зөвхөн газрын уртыг хэмжихэд ашигладаг болжээ. 1893 оноос эхлэн энэ хэмжээсийн уртыг метрээр: 3.600/3.937 × 1.760.

Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary
Wiktionary: Бээр – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | edit source]

  1. Leopold Carl Bleibtreu: Handbuch der Münz-, Maaß- und Gewichtskunde, und des Wechsel-, Staatspapier-, Bank- und Actienwesens europäischer und außereuropäischer Länder und Städte. Verlag von J. Engelhorn, Stuttgart 1863, S. 332.