16-р зуун
Харагдац
Энэ зуунд болсон үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- Газар зүйн агуу нээлтийн үе (15—17 зуун). Европчууд Номхон далайг нээсэн (1513; Васко де Бальбоа).
- Испанчууд Ацтек болон Инкуудын эзлэв. Испаний Алтан үе.
- Италийн дайнууд (1499—1504, 1508—1516, 1521—1526, 1526—1530, 1536—1538, 1542—1546, 1551—1559).
- Османы эзэнт улсын Венецтэй хийсэн дайнууд (1499—1503, 1537—1540, 1570—1573), Перстэй (1514—1555, 1578—1590), Габсбургуудтай (1526, 1529, 1530—1552, 1593—1606). Франц-туркийн холбоо (1528—1798).
- Орос-Литвын дайнууд (1500—1503, 1507—1508, 1512—1522, 1534—1537).
- Сефевид улс (1501—1722).
- Португалийн Энэтхэгийн далай дахь эрх мэдлийн төлөөх Мамлюк (1505—1517), Османы эзэнт гүрэнтэй (1509, 1538—1557, 1558—1566, 1580—1589), Перстэй (1507—1622). Бразилийн эрэгийг нээж Португальд нэгтгэсэн (1500; Педру Алвариш Кабрал).
- Их Могол улс байгуулагдсан (1526).
- Шинэчлэлийн эхлэл (1517; Мартин Лютер)
- Англи дахь шинэчлэл (1534). «Елизаветагийн эрин» (1558—1603). Эдинбургийн гэрээ (1560) англи-шотландын дайны дуусгавар.
- Европчуудын Японтой худалдаа хийж эхэлсэн (1543).
- Сиам-бирмын дайнууд (1547—1549; 1563—1564; 1568—1569; 1584—1593; 1594—1605).
- Орос-Шведын дайнууд (1554—1557, 1590—1595).
- Франц дахь шинэлчлэл. Шашны дайнууд (1562—1598). Варфоломейн шөнө (1572). Нантын гэрээ (1598).
- Умардын 7 жилийн дайн (1563—1570).
- Ливоны дайн (1558—1583). Речь Посполита (1569—1795) байгуулсан.
- Англи-испаны дайн (1585—1604).