Гвиней

Бүгд Найрамдах Гвиней Улс
République de Guinée
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: франц. "Travail, Justice, Solidarité"
«Хөдөлмөр, Шударга ёс, Нэгдэл нягтрал»
Төрийн дуулал: франц. "Liberté"
«Эрх чөлөө»
Location Guinea AU Africa.svg
Нийслэл
Конакри
Албан ёсны хэлФранц
Нутгийн зонхилох хэлМандинка, Фула, Сусу
Төр засагЕрөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Альфа Конде
• Ерөнхий сайд
Мохамед Саид Фофана
Тусгаар тогтнол
1958 оны 10 сарын 2
Газар нутаг
• Нийт
245,857 км2 (78)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2009 тооцоо
10,057,975[1] (81)
• Тооллого
7,156,407
• Нягтаршил
40.9/км2
ДНБ (ХАЧТ)2010 тооцоо
• Нийт
$10.807 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$1,046[2]
ДНБ (нэрлэсэн)2010 тооцоо
• Нийт
$4.633 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$448[2]
ОТББИ (1994)40.3
дундаж
ХХИ (2010) 0.340
Error: Invalid HDI value · 156
Мөнгөний нэгжГвиней франк (GNF)
Цагийн бүс+0
Жолооны талбаруун
Утасны томьёо+224
Домэйн нэр.gn

Бүгд Найрамдах Гвиней Улс (франц. République de Guinée) — Өрнөд Африкийн улс. Атлантын далайд гарцтай Гвиней улс хойд талаараа Гвиней-Бисау, Сенегал, Мали, урд талаараа Кот-д'Ивуар, Либери, Сьерра-Леоне гэх 6 улстай газраар хил залгадаг. Албан ёсоор Гвинейн бүгд найрамдах улс гэж нэрлэгддэг, Африкийн баруун эргийн улс юм. 12.4 сая хүн амтай, 245’860 километр квадрат нутаг дэвсгэртэй. Ерөнхийлөгч нь ард түмнийхээ сонголтын үр дүнд сонгогддог ба төрийн тэргүүн нь засгийн газрын тэргүүн байдаг. Нэг танхимт Гвинейн үндэсний ассамблей нь хууль тогтоох байгууллага бөгөөд гишүүд нь мөн ард түмнийхээ шууд сонголтоор тодордог. Хүн амын 85% лалын шашинтай. 24 угсаатны бүлэгт хамрагддаг. Сургуульд заадаг, засгийн газрын үйл ажиллагаа явагддаг үндсэн хэл нь Франц боловч 24-ээс илүү нутгийн уугуул хэл байдаг. Эдийн засаг нь хөдөө аж ахуй болон эрдэс бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай. Бокситийн хоёрдахь том үйлдвэрлэгч орон юм, алт болон алмаазны хадгаламж ихтэй. 2014 оны эбола вирусын цөм байсан.

Газар нутгийн хэмжээ 245,857 км². Хүн амын тоо - 10,057,975. Эдгээр 10 сая хүн 24 яс угсаанд хамаардаг. Зонхилох гурав нь Фула, Мандинка, Сусу юм. Хүн амын 85% нь Исламын шашинтан. Улсын албан ёсны хэл Франц. Гэхдээ зонхилох ястадын Манинка, Сусу, Фулар, Кисси, Кпелле, Лома хэлнүүд өргөн тархжээ.

Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрчдийн 75% нь ажилладаг. Цагаан будаан тутрага, кофе, хан боргоцой, гадил ургуулдаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary: Гвиней – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Гвиней – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. АНУ-ын Тагнуулын төв газар (2009). "Guinea". The World Factbook. Retrieved 28 January 2010.
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Guinea". International Monetary Fund. Retrieved 21 April 2011.