Jump to content

Францын Гвиана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Францын Гвиана
Guyane française (Франц)
Lagwiyann fransé (Гвианын Креол Франц)
Бусад нутгийн нэр
Уриа: 
"Liberté, Égalité, Fraternité" (Франц)
("Эрх чөлөө, эрх тэгш байдал, ах дүүгийн холбоо")
"Fert Aurum Industria" (Латин)
("Ажил элбэг дэлбэг байдлыг бий болгодог")
Дуулал: La Marseillaise
("Марселийн дуу")
Chant du départ
("Явах дуу")
Солбицол: 4°N 53°W / 4°N 53°W / 4; -53Солбицол: 4°N 53°W / 4°N 53°W / 4; -53
Бүрэн эрхт улс Франц
ПрефектурКайен
Департамент1 (далайн чанад дахь муж бүр өөрийн гэсэн департамент)
Засаг захиргаа
  ДаргаАнтуан Пуссье
  Зөвлөлийн ерөнхийлөгчГабриэль Сервилл (Гайана Контрэ урагшлах болно)
  Хууль тогтоох байгууллагаФранцын Гвианын Чуулган
Газар нутаг
  Нийт
84,000 км2 (32,432 бээр2)
  Газар83,534 км2 (32,253 бээр2)
  Ус466 км2 (180 бээр2)
  Байр2nd region and 1st department
Хүн ам
 (2026 оны 1 сар)[4]
  Нийт298,554
  Нягтрал3.6/км2 (9.2/бээр2)
Хэл
  Албан ёсныФранц
  НутгийнГвианын Креол Франц, янз бүрийн бусад хэл
ДНБ
  Нийт€5.244 тэрбум (2024)
  Нэг хүнд ноогдох€17,657 (2024)
Цагийн бүсUTC−03:00 (GFT)
Бүсийн дугаар+594
ISO 3166 код
Мөнгөн тэмдэгтЕвро () (EUR)
Вэб сайтНутаг дэвсгэрийн нийгэмлэг
Префектур
  1. "Chant du départ" мужийн албан бус дуулал.

Францын Гвиана (Франц: Guyane [gɥiˌjan]) бол далайн чанад дахь департамент болоод Францын нэгэн муж юм. Францын Гвиана нь Өмнөд Америкийн хойд хэсэгт Атлантын далайн эрэг дээр, Бразил ба Суринам Улсуудын дунд, хойд өргөрөгийн ба 53° баруун уртрагт оршдог.

Францын Гвиана бол Франц Улсын засаглалын системд бүрэн хамрагдах тул Европын Холбооны нэг хэсэг болох боловч Шенгений бүсэд хамаарахгүй. Хууль ёсны мөнгөн дэвсгэрт нь евро.

Энэхүү департаменттай ойролцоо орших, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох Гайана Улсын нэрийг латин үсгээр бичихэд дундах y үсгээр л ялгагдана (Гайана Улс латин үсгээр «Guyana», Францын Гвианаг «Guiana» гэж бичдэг). Энэ хоёр нэр нь хоёулаа «Гвиана» (Guiana, орч. их усны орон) бүс нутгийн нэрнээс гаралтай аж. Мөн түүнчлэн энэ улсыг хуучин Францын колони байсан «Гвиней» (Guinée française), өнөөгийн Бүгд Найрамдах Гвиней Улстай андуурах нь бий.

Аль 1498 онд Христофер Колумб Гвианын эрэг дээр очсон аж. Түүнээс хойш бараг зуун жилийн дараа европчуудын нүүдэл эхэлсэн ба эхлээд нидерланчууд, дараа нь 1604 оноос эхлэн францчууд ба англичууд очжээ. Жүржийн дайнд ялагдсан Португал дайны хохиролыг барагдуулахын тулд 1801 оны Бадахосын энхтайвны гэрээ ёсоор Португалын Бразилын нутгаас францын колонид өгснөөр Францын нутаг дэвсгэрийг томсгов.

1946 онд Францын Гвиана нь далайн чанад дахь департамент болсноор Францын бүрэлдэхүүнд бүрэн орж, хязгаарлагдмал эрх бүхий өөрийгөө захирах захиргаатай болов. Түүнээс хойш энэ департаментаас Францын Үндэсний Чуулган ба Сенатад хоёр гишүүний төлөөлөлтэй болжээ.

Департаментын нутаг дэвсгэрийн хэмжээ нь 83.534 км² талбайг хамрах бөгөөд энэ нь бараг л Австри Улсын нутаг дэвсгэрийн хэмжээтэй тэнцүү юм. Атлантын далай дагуу нийт 378 км урт эрэгтэй, Бразил Улстай 730 км газраар, Суринам Улстай 510 км газраар хиллэнэ. Үүгээр Франц Улсын хэмжээнд хамгийн урт хилээр хиллэдэг улс нь Бразил болдог аж.

Энэ нутаг нь Өмнөд Америк тивийн зүүн хойгуур 1,5 сая км² талбайгаар сунайн орших Гвианын уулархаг нутгаас бас эзэмшинэ. Энэхүү уулархаг нутаг нь халуун орны чийглэг ойн бүсийн уур амьсгалын тусгаарлалтаас шалтгаалан зөвхөн энэ бүс нутагт байх амьтан, ургамалтай.

Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 851 м-т өргөгдсөн Белвю уул юм. Мужийн өмнөд талд хамгийн өндөр хэсгээрээ 800 м орчим өндөртэй уул бүхий жижигхэн дундын нуруутай. Чухал гол мөрний тоонд Суринамтай хиллэх хил болдог Марони гол болон Синнамари, Апроак голууд мөн түүнчлэн Бразилтай хилийн шугамыг бүрдүүлэх Ояпок гол зэргийг нэрлэж болно.

Францын Гвиана нь Франц улсын болон Европын Холбооны нутаг дэвсгэрт орших хамгийн том үргэлжилсэн ойн бүс нутагтай. Мужийн нутаг дэвсгэрийн 90 %-ийг халуун орны чийглэг ой бүрхэнэ. Хүн амын дийлэнх нь далайн эрэг орчмын томоохон хотуудад амьдардаг байна. Эдгээрт:

зэрэг (хүн амын тооны мэдээлэл бүгд 2018 оных) хотууд орно.

2018 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Францын Гвиана нь 276.128 оршин суугчтай байв[6]. Төрөлтийн түвшин өндөр байгаа тул хүн амын тоо маш хурдан өсөж байгаа ба энэхүү далайн чанад дахь департаментад 1999 онд дөнгөж 157.000 оршин суугчтай байсан бол 2018 онд 276.000 болон өссөнөөс харж болно. Үүгээр Гвиана нь тус улсдаа төрөлт хамгийн өндөртэй департамент болж байна. Үүнээс гадна хүн амын дундаж нас нь 28,6 байгаа маш залуу хүн амтайд бас ордог.[7] Хүн амын өсөлт 3,3 % байгаа нь Шинэ Каледонитой бараг ижил байна.

Гвианын хүн амын өсөх бас нэг шалтгаан нь цагаачлал юм. Ирж буй цагаачдын ихэнх нь Гайана, Суринам, Бразил, Хаити зэргийн хөрш улсуудаас гаралтай байна. Мөн Өмнөд Азиас ихээхэн хэмжээгээр цагаачид ирж байгаа хэмээн бүртгэгдсэн байдаг.

Он Оршин суугчдын тоо
1950 25.472
1960 32.032
1970 47.930
1980 66.977
1990 115.784
2000 163.165
2010 234.169
2017 282.731

Эх сурвалж: Нэгдсэн Үндэстний Байгууллага[8]

Хүн ам нь угсаатны зүйн хувьд ихээхэн холимог. Хүн амын дийлэнхийг креолчууд ба афрогвианачууд бүрдүүлэх ба тэдний өвөг дээдсийг колоничлолын үед Өрнөд Африкаас Францын Гвиана руу боол болгохоор усан онгоцоор тээвэрлэн авчирсан ажээ. Европоос цагаачлан очсон цагаачдын удам нь хүн амын 12 хувийг бүрдүүлнэ. Хүн амын цөөнхийг бүрдүүлэгч өөр томоохон угсаатны бүлэгт 5-10 %-ийг бүрдүүлэх нутгийн уугуул иргэд ба Зүүн Өмнөд Азиуд орно. Азиуд нь ялангуяа Францын колони Энэтхэг-Хятадаас гаралтай Лаосчууд ба Вьетнамчууд байна.

Уур амьсгалын хувьд бол халуун оронд орно. Жилийн турш дунджаар 28 °С орчмын халуун бүхий тогтмол температуртай байна. Наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл хуурай үе, үлдсэн сарууд нь борооны үе байна. Харьцангуй агаарын чийгшил дунджаар 80-90 %-ийн хооронд байдаг.

Цаг уурын мэдээлэл: Кайен (Köppen Am/Af)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 32.5
(90.5)
32.3
(90.1)
32.2
(90.0)
33.0
(91.4)
33.2
(91.8)
33.7
(92.7)
34.5
(94.1)
35.0
(95.0)
35.2
(95.4)
35.1
(95.2)
34.6
(94.3)
34.1
(93.4)
35.2
(95.4)
Дундаж дээд °C (°F) 29.1
(84.4)
29.2
(84.6)
29.6
(85.3)
29.9
(85.8)
29.9
(85.8)
30.2
(86.4)
30.8
(87.4)
31.6
(88.9)
32.1
(89.8)
32.2
(90.0)
31.5
(88.7)
30.1
(86.2)
30.5
(86.9)
Өдрийн дундаж °C (°F) 26.2
(79.2)
26.3
(79.3)
26.5
(79.7)
26.8
(80.2)
26.7
(80.1)
26.6
(79.9)
26.6
(79.9)
27.0
(80.6)
27.2
(81.0)
27.3
(81.1)
27.0
(80.6)
26.6
(79.9)
26.7
(80.1)
Дундаж доод °C (°F) 23.3
(73.9)
23.4
(74.1)
23.5
(74.3)
23.7
(74.7)
23.5
(74.3)
22.9
(73.2)
22.4
(72.3)
22.4
(72.3)
22.2
(72.0)
22.3
(72.1)
22.5
(72.5)
23.1
(73.6)
22.9
(73.2)
Мин. температур °C (°F) 17.4
(63.3)
18.9
(66.0)
18.5
(65.3)
19.0
(66.2)
18.8
(65.8)
18.9
(66.0)
19.0
(66.2)
19.0
(66.2)
18.7
(65.7)
18.6
(65.5)
17.2
(63.0)
18.0
(64.4)
17.2
(63.0)
Тунадас мм (инч) 451.2
(17.76)
309.4
(12.18)
334.3
(13.16)
448.4
(17.65)
579.4
(22.81)
411.4
(16.20)
245.7
(9.67)
143.6
(5.65)
55.7
(2.19)
63.3
(2.49)
133.4
(5.25)
340.5
(13.41)
3,516.3
(138.44)
Бороотой өдөр (≥ 1.0 мм) 23.6 20.0 20.7 22.2 26.4 25.2 20.6 14.2 7.1 7.6 11.9 21.6 221.1
Дундаж харьцангуй чийгшил (%) 82 80 82 84 85 82 78 74 71 71 76 81 79
Сарын дундаж нартай цаг 95.1 92.4 120.0 123.5 122.4 150.4 200.5 234.4 253.4 256.4 211.5 143.3 2,003
Эх сурвалж: Meteo France[9][10]
 Commons: Францын Гвиана – Викимедиа дуу дүрсний сан
  1. Кристиан Таубира (2009-04-28). "FICHE QUESTION". Questions National Assembly of France (Франц хэлээр). Архивласан огноо 2023-04-05. Татаж авсан: 2026-06-21.
  2. "Population by sex, annual rate of population increase, surface area and density" (PDF). НҮБ. 2013. х. 5. Архивласан (PDF) огноо 2023-07-31. Татаж авсан: 2026-06-21.
  3. "French Guiana country profile". BBC News. 2023-10-22. Архивласан огноо 2023-11-11. Татаж авсан: 2026-06-21.
  4. "Estimation de population par région, sexe et grande classe d'âge – Années 1975 à 2026" [Population estimates by region, sex and broad age group – Years 1975 to 2026]. INSEE (Франц хэлээр). Татаж авсан: 2026-06-21.
  5. "EU regions by GDP, Eurostat".
  6. Populations légales 2019: 973 Guyane Архивлагдсан 2023-03-25 at the Wayback Machine, INSEE
  7. CIA - The World Factbook. 2007 оны зургаадугаар сарын 1, хандсан 2021 оны хоёрдугаар сарын 5
  8. World Population Prospects - Population Division - United Nations. Archiviert vom Original am 19. September 2016; abgerufen am 28. Juli 2017.
  9. "Climatological Information for Cayenne, France". Meteo France. 2019-08-07. Эх хувилбараас архивласан: 2020-07-27. Татаж авсан: 2026-06-21.
  10. "CAYENNE–MATOURY (973)" (PDF). Fiche Climatologique: Statistiques 1981–2010 et records (Франц хэлээр). Meteo France. Архивласан (PDF) огноо 2020-09-23. Татаж авсан: 2026-06-21.