Францын төрийн далбаа
Франц Улсын Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ? |
Талуудын харьцаа: | 2:3 |
Албан ёсоор хэрэглэсэн: | Анх 1794 оны хоёрдугаар сарын 15[1], дараа нь 1848 оны гуравдугаар сарын 5-нд дахин нэвтрүүлсэн |
Франц Улсын Төрийн далбаа (фр. drapeau tricolore, drapeau bleu-blanc-rouge эсвэл drapeau français мөн түүнчлэн зэвсэгт хүчинд les couleurs) нь анх 1794 оны 2-р сарын 15-нд албан ёсоор үндэсний далбаа болгон хэрэглэж иржээ.
Төрийн далбааны хийц
[засварлах | кодоор засварлах]Төрийн далбаа нь босоо тэнхлэг дагуу (ишний дагуу) ижил өргөнтэй хөх, цагаан, улаан өнгө бүхий гурван өнгөт далбаа бөгөөд далбааны талуудын харьцаа нь 2:3. Тэнгисийн далбааны (Тэнгисийн цэргийн далбаа) хөх, цагаан, улаан өнгөнүүдийн харьцаа нь 30:33:37 харьцаатайгаар хуваагдсан байдаг. Энэхүү өөр харьцаа нь төрийн далбаа намирах үедээ усан онгоц дээрх далбааг мандуулсан багана талдаа хэт нарийхан биш харин гурван өнгийг ижил өргөнтэй мэт харагдуулах үүднээс ийм хийцийг сонгожээ.
1970-аад онд тус улсын ерөнхийлөгч агсан Валери Жискар д’Эстен төрийн далбааны хөх өнгийг бага зэрэг цэнхэр болгож өөрчилсөн. Тэр далбааны тэнгисийн гүн хөх өнгийг кобальт хөх болгон цайвар болгосон нь европын далбааны өнгөнд ойртуулсан хэрэг байв. Гэвч ерөнхийлөгч Эмманюэл Макрон 2020 оны долоодугаар сарын 14-нд төрийн далбааны өнгөний түүхийг түүхэн талаас нь бодон хуучин байсан гүн хөх өнгийг нь буцаан хэрэглэх шийдвэрийг гаргажээ.[2] Үнэндээ энэхүү өөрчлөлт нь ямар эрх зүйн баримтад түшиглээгүй, ямар ч хууль дүрмийн заалтад үндэслээгүй байна. Мөн түүнчлэн энэ тухайгаа ямар ч байгууллагад мэдэгдээгүй байж байгаад нэг жил өнгөрсөн хойно сэтгүүлчдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын Газраас дээрх алхам нь нэгэн төрлийн зөвлөмж байсан гэдэг хариултыг өгчээ (фр. Démarche incitative).[3]
Хөх | Цагаан | Улаан | |
---|---|---|---|
RGB | #000091 | #FFFFFF | #E1000F |
CMYK | 100.90.20.7 | 0.0.0.0 | 0.100.100.0 |
Түүх
[засварлах | кодоор засварлах]Францын Хант Улсын төрийн далбаа
[засварлах | кодоор засварлах]Францын хувьсгал хүртэл (1789 он оноос) болон сэргээн босголтын үеүдэд (1814–1830 он) ханы ордонд алтан шар өнгөтэй сараана цэцэг бүхий туг байсан нь үндсэндээ Францын төрийн далбаа байв.[4] Энэ далбаа нь бас тэнгисийн далбаа байсан ба ханыг байх үед мандуулдаг байв. Энгийн цагаан өнгийн тугийг 17-р зуунаас 1790 оныг хүртэл тэнгисийн дайны далбаагаар ашиглажээ. Хан энэ усан онгоцонд өөрөө явах үед цагаан дэвсгэр дээр алтан шар сараанаар чимэглэсэн төв хэсэгтээ гурван ширхэг сараана цэцэг бүхий хөх өнгийн бамбай түүний дээр францын титэмтэй бөгөөд бамбайг хоёр тэнгэрийн сахиус өргөж буйгаар дүрсэлсэн далбааг мандуулдаг байсан аж.[5][6]
-
? Францын ханы гэр бүлийн туг ба де Францын факто төрийн далбаа
-
17-р зуунаас 1790 оныг хүртэлх тэнгисийн цэргийн далбаа
-
Францын хувьсгалын үеийн ханы далбаа
-
Сэргээн босголтын үеийн далбаа[7]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ The French Flag
- ↑ Martina Meister: Frankreich hat eine neue Flagge – und niemand hat’s gemerkt. welt.de. 16. November 2021, abgerufen am 6. Januar 2022. (германаар)
- ↑ Louis de Raguenel: Emmanuel Macron a changé la couleur du drapeau français. europe1.fr. 14. November 2021, abgerufen am 6. Januar 2022 (францаар).
- ↑ Archivierte Kopie (Memento 20. Наймдугаар сар 2008 цахим архивт); Archivlink (Memento 20. Наймдугаар сар 2008 цахим архивт); http://www.diplomatie.gouv.fr/fr/article-imprim.php3?id_article=5157; http://www.assemblee-nationale.fr/histoire/SYMBOLES/sommaire.asp
- ↑ http://digitalgallery.nypl.org/
- ↑ https://archive.org/details/
- ↑ "L'Histoire par l'image décrypte l'histoire". Archived from the original on 2022-05-23. Татаж авсан: 2022-09-28.