Jump to content

XIV Луи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
XIV Луи
63 настай XIV Луигийн хөрөг
Францын хаан
Хаанчлал1643 оны 5 сарын 14 – 1715 оны 9 сарын 1
Титэм зүүх ёслол1654 оны 6 сарын 7
Реймсийн сүм
ӨмнөхXIII Луи
ЗалгамжлагчXV Луи
Үүрэг гүйцэтгэгчАвстрийн Анна (1643–1651)
Анхны сайд
Төрсөн(1638-09-05)9 сарын 5, 1638
Сен-Жермен шилтгээн, Сен-Жермен, Франц
Өнгөрсөн1 9 сарын 1715(1715-09-01) (76 насалсан)
Версалийн ордон, Версаль, Франц
Оршуулга1715 оны 9 сарын 9
Эхнэр/нөхөр
Хүүхэд
илүү...
Нэр
Луи-Дьедонне де Франс
Гэр бүлБурбон
ЭцэгXIII Луи
ЭхАвстрийн Анна
ШашинКатолик
Гарын үсэгXIV Луи's signature

XIV Луи (франц. Louis XIV Le Roi Soleil ) буюу Нар-хаан (1638–1715; 76 насалсан) нь 1643-1715 оны хооронд хаан ширээнд заларсан Францын хаан байв. Түүний 72 жил хаанчилсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн урт хаанчлалд тооцогдоно.

Түүнийг нсанд хүрээгүй байхад нь эх Австрийн Анн нь түүнийг төлөөлөн төр барьж байсан ба 23 нас хүрсэн 1661 оноос эхлэн 14-р Луи бүрэн эрхтэй төр барьжээ. 14-р Луи нь ноёдын эрхийг хязгаарлаж, үнэмлэхүй хаант засгийг тогтоосон нь Францын хувьсгал хүртэл үргэлжилжээ.

Түүний үед Франц Европт цэргийн хүчээр үлэмж давамгайлж сүр хүчийг үзүүлж байсан ба дайсан улсууд нь хоорондоо эвсэн холбоо болж дайтдаг байв. Бага залуу үедээ Испанитай зөрчилдөж, насанд хүрсэн үедээ Франц-Нидерландын дайн, 9 жилийн дайн, Испанийн өвийн дайн зэрэг дайнуудад Европын улсуудын холбоотон хүчний эсрэг дайтаж байв. 1715 онд нас барахдаа ач хүү XV Луи-д Испанийн өвийн дайнаас болж тэлсэн асар том эзэнт гүрнийг өвлүүлэн үлдээжээ.

XIV Луи хаан урлагийг тэтгэн хөгжүүлж, Францын Шинжлэх ухааны академийг үүсгэж, Мидугийн хоолойг барьсан гэх мэт олон ололт амжилтад хүрсэн хаан.


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.