9 сарын 1
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 8 сар · 9 сар · 10 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
9 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 244 дахь (өндөр жил бол 245 дэх) өдөр юм. Мөн он дуустал 121 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1449 — Туму цайзын хямрал: Монголчууд Хятадын эзэн хааныг олзолсон.
- 1827 — Оросын хаант улсад дээд болон дунд боловсролын байгууллагад тариачдыг сургахыг хориглосон.
- 1920 — Бейрут нийслэлтэй Ливан улс байгуулагдсан гэж Франц улс мэдэгдсэн.
- 1923 — Японы Токио, Ёкохама хотууд газар хөдлөлтөд өртөж, 140 мянга орчим хүн амиа алджээ.
- 1928 — Албани улс хаант улс болж тунхаглав.
- 1932 — Перу-Колумбын дайн эхлэв.
- 1939 — Вермахтын Польш руу хийсэн халдлагаас Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн.
- 1961 — ЗХУ Семипалитинскт цөмийн туршилт хийв.
- 1961 — Эритрей улс тусгаар тогтнолоо зарлажээ.
- 1962 — Ираны баруун хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 12 мянган хүн нас баржээ.
- 1969 — Ливид болсон төрийн эргэлтээр Муаммар Каддафи Засгийн эрхэнд гарсан.
- 1972 — Роберт Фишер шатрын дэлхийн аварга болсон.
- 1985 — АНУ-Францын экспедиц Ньюфаундлендээс 400 милийн зайд Атлантын далайн ёроолоос Титаникийн сүйрсэн хэсгийг олжээ.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1997 - Өмнөд Солонгосын BTS хөвгүүдийн хамтлагийн гишүүн, дуучин, хөгжмийн зохиолч Жон Жонгүг
- 1996 - АНУ-ын жүжигчин, дуучин, бүжигчин Зэндаяа
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 2010 - I Ваканохана Канжи сүмогийн 45 дахь ёкозүна (* 1928)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсад хичээлийн шинэ жилийн баярын өдөр
- Дэлхийн Захиа бичих өдөр. Энэхүү өдрийг Австралийн зохиолч, зураач, гэрэл зурагчин Ричард Симпкин санаачилсан байна.
- АНУ-ын шатрын өдөр