9 сарын 4
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 8 сар · 9 сар · 10 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
9 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 247 дахь (өндөр жил бол 248 дэх) өдөр юм. Мөн он дуустал 118 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1781 — 44 испани сууршигч Калифорнид Лос-Анжелес хотыг байгуулжээ.
- 1791 — XVI Луи хаан Францын анхны Үндсэн хуульд гарын үсэг зурсан.
- 1799 — Оросын хаант улсад хотын захиргаа бий болсон.
- 1882 — Нью-Йорк хотод Томас Эдисон дэлхийн анхны төвлөрсөн цахилгаан станц ажиллуулж түүхэнд анх арилжааны гэрэлтүүлэг нийлүүлж эхэлсэн (нийт 85 хэрэглэгчтэй байсан).
- 1939 — Япон улс Европын дайнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
- 1965 — The Beatles хамтлаг Help! дуугаараа Америкийн хит-парадад 9 дэх удаагаа тэргүүлсэн.
- 1991 — Свердловск хот хуучин Екатеринбург нэрээ эргүүлж авсан.
- 1998 — Ларри Пейж, Сергей Брин нар Google компанийг үүсгэн байгуулжээ.
- 1909 — Англид бойскаутуудын анхны ёслолын жагсаал болсон.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1809 — Юлиуш Словацки (1849 онд нас барсан) Польшийн уянгын яруу найрагч, романтик драмыг үндэслэгч.
- 1887 — Карлис Улманис (1942 онд нас барсан) Латвийн төрийн зүтгэлтэн, Латви улсын ерөнхийлөгч (1936—1940).
- 1952 — Риши Капур (2020 онд нас барсан) Энэтхэгийн кино дэлгэцийн жүжигчин, найруулагч болон продюсер.
- 1962 — Монгол Улсын бөх судлаач, бөхийн шилдэг онигоочин, Зууны манлай онигоо яригч Агвааны Тэгшээ
- 1981 — Бейонсе, америкийн R&B дуучин, бүжигчин, хөгжмийн продюсер, жүжигчин бөгөөд хувцасны загвар зохион бүтээгч.
- 1993 — GOT7 хамтлагийн гишүүн Марк Туан
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1985 — Василь Стус (1938 онд төрсөн) Украины яруу найрагч, хүний эрх хамгаалагч, улс төрийн хоригдол.
- 1989 — Жорж Сименон (1903 онд төрсөн), Бельгийн зохиолч, комиссар Мегрэгийн тухай зохиол бичсэн хүн.