9 сарын 5
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 8 сар · 9 сар · 10 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
9 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 248 дахь (өндөр жил бол 249 дэх) өдөр юм. Мөн он дуустал 117 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1534 — Францын судлаач аялагч Жак Картьегийн Канад руу хийсэн далайн аялал дууссан.
- 1666 — 3 хоног үргэлжилсэн Лондон хотын их түймэр унтрав. Энэ түймэрт 10 мянган байшин шатаж, 16 хүн нас баржээ.
- 1800 — Их Британи Мальта арлыг эзлэн авсан.
- 1827 — Оросын хаант улсад Далайн яам байгуулагдсан.
- 1905 — Портсмутын энхийн гэрээ байгуулж Орос-Японы дайн дууссан (Орос Порт-Артур ба Өмнөд Солонгосыг Японы нөлөөнд байхыг зөвшөөрсөн).
- 1941 — Германы цэргүүд Эстонийн газар нутгийг бүрэн эзлэн авсан.
- 1967 — Крымын татаруудад өршөөл үзүүлсэн гэж зарласан байна.
- 1971 — Монреальд Канадын анхны франц хэлээрх хувийн телевиз цацагдаж эхэлжээ.
- 1972 — Мюнхений Олимпын үеэр Палестины "Хар 9-р сар" террорист байгууллага Израилын багийн 11 гишүүнийг барьцаалсан.
- 1986 — Австралид цаазаар авах ялыг бүрмөсөн хориглосон.
- 1998 — Ким Ил Сон БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгч гэж зарлагдсан.
- 2000 — Протон пуужин зөөгчийг амжилттай хөөргөсөн.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1187 — VIII Луи (1226 онд нас барсан), Францын хаан (1223—1226)
- 1568 — Томмацо Кампанелла (1639 онд нас барсан), Италийн философич
- 1638 — XIV Луи (1715 онд нас барсан) Францын хаан (1643—1715)
- 1871 — Фридрих Акель (1941 будуулж нас барсан), Эстонийн төрийн зүтгэлтэн
- 1951 — Пауль Брайтнер, Германы хөлбөмбөгчин, дэлхийн (1974) болон Европын аварга (1972)