Люксембургийн төрийн далбаа
Люксембургийн Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ? |
Талуудын харьцаа: | 1:2 ба 3:5 |
Албан ёсоор хэрэглэсэн: | 1845 оны 6-р сарын 12 1972 оны 6-р сарын 23-нд албан ёсоор хуульчилсан 1993 оны 7-р сарын 27-нд өнгийг баталгаажуулсан |
Люксембургийн Төрийн далбаа нь өнөөгийн хэлбэрээрээ 1972 оны 6-р сарын 23-нд албан ёсоор хуульчлан хэрэглэж буй төрийн далбаа юм.
Төрийн далбааны загвар
[засварлах | кодоор засварлах]Люксембургийн төрийн далбаа нь хэвтээ тэнхлэг дагуу, тэнцүү хэмжээ бүхий улаан-цагаан-цэнхэр гурван өнгийн далбаа юм.
Өнөөгийн төрийн далбааны өнгөнүүдийг 1993 оны долоодугаар сарын 27-ны[1] Их Херцогийн Журам дагуу тогтоосон.
Систем | Улаан | Цэнхэр | Цагаан | Шар | Хар |
---|---|---|---|---|---|
Pantone | 032C | 299C | Цагаан | 116C | Хар |
RGB | 239; 51; 64 | 0; 163; 224 | 255; 255; 255 | 255; 206; 0 | 0; 0; 0 |
CMYK | 0; 90; 76; 0 | 79; 7; 0; 0 | 0; 0; 0; 0 | 0; 10; 98; 0 | 0; 0; 0; 100 |
HTML | #EF3340 | #00A3E0 | #FFFFFF | #FFCE00 | #000000 |
Түүх
[засварлах | кодоор засварлах]Люксембургийн төрийн далбааны өнгө нь дундад зуунаас эхтэй. Люксембургийн гүн V Хайнрих 1240 онд цагаан ба цэнхэр судал дээр, шар өнгийн титэм бүхий улаан арсланг дүрсэлсэн сүлдтэй тугийг анх хэрэглэжээ. 1815 оны Венийн конгрессын тогтоолоор Люксембургийн Их Херцогт Улс нь Германы Холбооны гишүүн улс байсан хэдий ч, I Виллем хан Нидерландтай хувийн холбоогоор холбогдсон байв. Тиймээс Люксембургийг тухайн үед Нидерландын де-факто аймаг хэмээн үзэж байв.
Улаан арслан
[засварлах | кодоор засварлах]Мозель голыг өргөтгөсний үр дүнд Люксембург усан тээвэр хийх бололцоотой болсон нь олон улсын дотоодын усан тээвэрт тус улсын төрийн далбаа ба Нидерландын төрийн далбааг хольж солих асуудал гарах болжээ. Энэ учраас 1972 оны долоодугаар сарын 23-нд[2] «Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль»-нд агаарын ба усан тээвэрт ашиглах далбааг бий болгов.
Энэ далбаа нь ижил хэмжээ бүхий хэвтээ тэнхлэг дагуу цагаан ба цэнхэр солбисон арван судлаас бүрдэх бөгөөд эдгээр судлууд дээр алтан шар өнгийн титэм, хэл, савартай, мөн хос сүүл бүхий улаан өнгөтэй арслангийн дүрстэй. Энэхүү далбааны дүрс нь төрийн сүлд бамбайн дүрс юм. Далбааны арслангаас шалтгаалан Люксембургчууд «улаан арслан» (de Roude Léiw) хэмээн бас нэрлэх нь бий.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- gouvernement.lu цахим хуудсан дахь төрийн далбааны тайлбар
- Люксембургийн төрийн далбаа (англиар)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Règlement grand-ducal du 27 juillet 1993 précisant la composition chromatique des couleurs du drapeau national luxembourgeois et du pavillon de la batellerie et de l'aviation. – Legilux. хандсан 18. Арваннэгдүгээр сар 2017 (францаар).
- ↑ Texte coordonné du 16 septembre 1993 de la loi modifiée du 23 juin 1972 sur les emblèmes nationaux. – Legilux. хандсан 18. Арваннэгдүгээр сар 2017 (францаар).