Төрийн далбаа

Дэлхийн улсуудын төрийн далбаанд давтагдах өнгөний хувь. Ажиглавал улаан, цагаан өнгө зонхилдог юм байна.

Аливаа нэг улсын бэлгэ тэмдэг болдог далбааг (монгол улсынхаас бусад нь туг гэж ойлгогдож болно) төрийн далбаа (төрийн туг) гэнэ. Ихэвчлэн тухайн улсын төр засгийн хүрээнд залж мандуулдаг боловч онцгой тохиолдолд иргэн бас мандуулж болдог. Иймэрхүү өргөн хэрэглээ болон англи, орос зэрэг хэлнээс орчуулагдах байдал зэргээс монгол хэлээр улсын далбаа (улсын туг), үндэсний далбаа (үндэсний туг) гэж бас нэрлэгдэх боломжтой мэт байдаг.

Монгол улсын бэлгэ тэмдгийн дотор төрийн далбаа, төрийн туг гэж хоёр янз байдаг болохоор Монгол улсын ийм төрлийн бэлгэ тэмдгийг зөвхөн төрийн далбаа гэж нэрлэх ёстой. Харин бусад улсынхыг далбаа гэхгүй туг гэж нэрлэж болох мэт байдаг.

Зарим улсын төрийн далбаа мандуулах газар орноор нь газрын, далайн тэнгисийн гэж, мандуулах эрхт эзнээр нь цэргийн (эсвэл дайны), иргэний, улсын (эсвэл төрийн), үндэсний гэх мэтээр олон хувилбартай байдаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]