Бретань
| Бретань | |
| Үндсэн мэдээлэл | |
|---|---|
| Мужийн төв | Ренн |
| Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) | Лоика Шене-Жирар (СН) |
| Хүн ам | 3,306,529 (1. Нэгдүгээр сар 2016) |
| Хүн амын нягтрал | 121.5 хүн км² тутамд |
| Газар нутаг | 27,206 км² |
| Департамент | 4 |
| Арондисман | 15 |
| Суурингийн холбоод | 60 |
| Кантон | 102 |
| Коммун | 1,208 |
| ISO-3166-2 код | FR-BRE |
Бретань мужийн хөрсний газрын зураг | |
Бретань (Франц: Bretagne [bʀəˈtaɲ], бретоноор Breizh [brɛɪ̯s], галло хэлээр Bertaèyn, англиар Brittany) нь Франц улсын баруун хойд захад оршдог муж (регион) юм. 27208 км² газар нутаг, гурван сая нэг буман хүнтэй. Төв нь Ренн.
Бретань бол нэг ёсны хойг юм, Атлантын далай нь түүний эргийн 4/5-ыг эзэлдэг бөгөөд эрэг нь 3 мянган км урт бөгөөд газар зүйн тогтолцооны хувьд маш олон янз байдаг. Энэ муж бол Францын мужууд дотроос бүх бүсүүд нь далайд шууд гарах боломжтой цорын ганц муж юм.
Дундад зууны туршид Бретань Францын вассал гүнт улс байсан бөгөөд бараг бүрэн бие даасан тусгаар тогтнолоо хадгалсаар байв. Франц, Английн хооронд гарч байсан мөргөлдөөн гарах бүрт Бретань аль нэг тал орж байв. 1491 онд VIII Шарль болон Бретанийн Анна нар гэрлэсний үр дүнд Гүнт улс Францын муж болжээ. 1532 оноос хойш Францын хаант улсын нэг хэсэг болсон.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Дотроо дөрвөн аймаг болж хуваагдддаг.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Бретань – Энэ үгийг тайлбар толиос харна уу |

