Jump to content

Шинэ Аквитани

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Нувел-Аквитани-с чиглүүлэгдэв)
Шинэ Аквитани
Nòva Aquitània (Окситан)
Akitania Berria (Баск)
Novéle-Aguiéne (Пуатевин-Сентонже)
Мераль дахь Рокийн цайз
Мераль дахь Рокийн цайз
Шинэ Аквитани далбаа
Шинэ Аквитани сүлд
Улс Франц
ПрефектурБордо
Департамент
Засаг захиргаа
  Мужийн зөвлөлийн ерөнхийлөгчАлен Руссе (PS)
Газар нутаг
  Нийт
84,036 км2 (32,446 бээр2)
  Байр1st
Хүн ам
 (2023)[1]
  Нийт6,150,451
  Нягтрал73/км2 (190/бээр2)
Иргэдийн нэршилШинэ Аквитанчууд
ДНБ
  Нийт€189.278 тэрбум
  Нэг хүнд ноогдох€31,700
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
ISO 3166 кодFR-NAQ
Албан ёсны хэлФранц
Вэб сайтnouvelle-aquitaine.fr

Шинэ Аквитани (Франц: Nouvelle-Aquitaine [nuvɛl akitɛn], Монгол: Шинэ Аквитани) нь 2016 оны долоодугаар сарын 27-нд болсон орон нутгийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн мөн оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Францын нэгэн шинэ мужийн нэр юм.[3] 2016 оны нэгдүгээр сарын 1-нд үүсгэн байгуулагдсан тус муж нь эхлээд Аквитани-Лимузен-Пуату-Шаранта гэх нэртэй байсан ба энэ нь хуучин байсан Аквитани, Лимузен, Пуату-Шаранта мужуудын нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар холбон нийлүүлснээр бий болжээ.

Нувел-Аквитани нь нийт 84.061 км² нутаг дэвсгэртэй ба үүгээрээ тус улсын хамгийн том нутаг дэвсгэртэй мужид орох бол хүн амын тоогоороо (5.935.603 хүнтэй, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний мэдээлэл) дөрөвдүгээрт эрэмбэлэгдэнэ. Мужийн төв нь Бордо хот.

Нувел-Аквитани мужийн хамгийн олон хүн амтай хотуудын тоонд:

Хот Хүн ам
(Мэдээ: 2016)
Департамент
Бордо252,040Жиронд
Лимож132,660Дээд Вьенна
Пуатье87,961Вьенна
По77,251Атлантын Пиреней
Ла-Рошель75,736Шарант-Маритим
Мериньяк70,317Жиронд
Пессак61,859Жиронд
Ниор59,005Дө-Севр
Байон50,589Атлантын Пиреней
Брив-ла-Гайард47,004Коррез
 Commons: Nouvelle-Aquitaine – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Populations de référence 2023" (Франц хэл хэлээр). Үндэсний Статистик ба Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн. 18 Арванхоёрдугаар сар 2025.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. "EU regions by GDP, Eurostat". Татаж авсан: 2026-07-23.
  3. La région choisit son nom : Nouvelle-Aquitaine (Memento 27. Зургаадугаар сар 2016 цахим архивт) auf laregion-alpc.fr, abgerufen am 27. Juni 2016