Jump to content

Корсика

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Корсика
Collectivité de Corse (Франц)
Cullettività di Corsica (Корсика)
Collettività della Corsica (Итали)
Корсика далбаа
Корсика сүлд
Дуулал:
(албан бус)
Итали:"Dio vi salvi Regina"
Монгол:"Бурхан хатан хааныг ивээг"
Улс Франц
ПрефектурАяччо
Департамент
Засаг захиргаа
  Гүйцэтгэх зөвлөлийн ерөнхийлөгчЖиль Симеони (Femu a Corsica)
  Корсикагийн хурлын даргаМари-Антуанетта Мопертуис
  ПрефектАмори де Сен-Квентин
Газар нутаг
  Нийт
8,722 км2 (3,368 бээр2)
Хүн ам
 (2026 оны 1 сар)[1]
  Нийт365,636
  Нягтрал42/км2 (110/бээр2)
  Хэлнүүд
Корсика
Франц
Лигур
Итали
Иргэдийн нэршилКорчикачууд
ДНБ
  Нийт€13.358 тэрбум (2024)
  Нэг хүнд ноогдох€36,901 (2024)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
ISO 3166 кодFR-20R
Вэб сайтwww.isula.corsica

Корсика (Корсика: Corsica; Франц: Corse [kɔʁs]; Лигур: Còrsega) нь Газар дундын тэнгист орших онцгой статус бүхий Франц улсын харьяа, уулархаг арал юм. Тус арал нь Газар дундын тэнгисийн Сицили, Сардини, Кипр гэсэн гурвын арлын дараа дөрөвт бичигдэх ба Францын эх газраас зүүн өмнө зүгт, Сардинийн умард зүгт, Италиас баруун зүгт оршино.

Нийт 8.680 км² газар нутагтай, 334.938 (Мэдээ: 2017 оны нэгдүгээр сарын 1) хүнтэй, мужийн төв бөгөөд засаг захиргааны төв нь Аяччо.

Корсика нь тэнгисийн гүнээс сүндэрлэн өндийх байгалийн үзэсгэлэнт газар нутагтай бөгөөд зарим газраа 2500 метр хүртэл өргөгдсөн нь гайхалтай сайхан үзэгддэг. Арлын баруун эргээс дөнгөж 24 км яваад л Корсикагийн хамгийн өндөр өргөгдсөн уул болох Монте Чинтод (2706 м) очих боломжтой. Газрын байдал буюу бүтцийн өвөрмөц онцлогоос шалтгаалан Корсикаг „Тэнгис дэх нуруу“ хэмээн нэрлэдэг. Түүний тоймгүй олон булангаас хамаараад бараг 1000 гаран км урттай эрэгтэй.

Монте Чинто уулыг Капу Бианку уулаас авсан байдал

Энэхүү арлын баруун хэсгээр нь өндөр нурууд голчлох бол зүүн талаар дунд зэргийн уул толгодтой. Арлын нийт газар нутгийн 86 % нь уулархаг, үлдсэн 14 % эргийн нам дор газраас бүрдэнэ. Зүүн эрэг нь нам дор зурвастай ба энэ нь үсрээд л 10 км-ийн өргөнтэй аж. Корсика нь дунджаар далайн түвшнээс дээш 568 метрт өргөгдсөн байна. Түүнчлэн тус аралд 50 гаруй хоёр мянгат уул байдаг.

Корсикагийн хамгийн их хүн амтай хотуудад:

Хот (корсикагаар) Хүн ам (он) Департамент
Аяччо (Айаччю)70,659 (2017)Өмнөд Корсика
Басти45,715 (2017)Дээд Корсика
Порто-Веккьо (Портивечю)12,042 (2017)Өмнөд Корсика
Борго (У Боргу)8,760 (2017)Дээд Корсика
Бигулья7,923 (2017)Дээд Корсика
Корте (Корти)7,446 (2017)Дээд Корсика
Кальви5,559 (2017)Дээд Корсика
Фуриани5,628 (2017)Дээд Корсика
Цаг уурын мэдээлэл: Сари-Соленцара, арлын зүүн өмнөд хэсэг
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Дундаж дээд °C (°F) 13.6
(56.5)
14.0
(57.2)
15.9
(60.6)
18.1
(64.6)
22.2
(72.0)
26.1
(79.0)
29.4
(84.9)
29.7
(85.5)
26.3
(79.3)
22.1
(71.8)
17.4
(63.3)
14.3
(57.7)
20.76
(69.37)
Өдрийн дундаж °C (°F) 9.7
(49.5)
9.8
(49.6)
11.6
(52.9)
13.7
(56.7)
17.8
(64.0)
21.3
(70.3)
24.5
(76.1)
24.8
(76.6)
21.7
(71.1)
18.0
(64.4)
13.6
(56.5)
10.7
(51.3)
16.41
(61.54)
Дундаж доод °C (°F) 5.8
(42.4)
5.6
(42.1)
7.3
(45.1)
9.3
(48.7)
12.9
(55.2)
16.5
(61.7)
19.5
(67.1)
19.9
(67.8)
17.1
(62.8)
13.9
(57.0)
9.8
(49.6)
7.1
(44.8)
12.06
(53.71)
Дундаж хур тунадас см (инч) 71.1
(2.80)
58.3
(2.30)
61.2
(2.41)
79.9
(3.15)
45.8
(1.80)
25.1
(0.99)
12.1
(0.48)
28.4
(1.12)
88.3
(3.48)
125.6
(4.94)
94.2
(3.71)
103.7
(4.08)
793.7
(31.25)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1 мм) 6.2 6.1 6.5 7.5 4.9 3.0 1.5 2.2 4.8 7.1 8.1 8.7 66.6
Эх сурвалж: Météo France[3]
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Корсика – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Corse - Corsica – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Estimation de population par région, sexe et grande classe d'âge – Années 1975 à 2026" (Франц хэлээр). Татаж авсан: 2026-05-05.
  2. "EU regions by GDP, Eurostat".
  3. "Climatological Information for Sari-Solenzara, France" Архивлагдсан 2020-07-28 at the Wayback Machine – Météo France

Координат: 42° 9′ У,  5′ З