О-де-Франс
| О-де-Франс | |
| Үндсэн мэдээлэл | |
|---|---|
| Мужийн төв | Лилль |
| Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) | Ксавье Бертран (БН) |
| Хүн ам | 5,987,883 (2013) |
| Хүн амын нягтрал | 188.3 хүн км² тутамд |
| Газар нутаг | 31,804 км² |
| Департамент | 5 |
| Арондисман | 26 |
| Суурингийн холбоод | 94 |
| Кантон | 145 |
| Коммун | 3.789 |
| ISO-3166-2 код | FR-HDF |
О-де-Франс мужийн хөрсний газрын зураг | |
О-де-Франс (францаар Hauts-de-France [o d(ə) fʁãs]) нь Франц Улсын муж бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд хуучин байсан Нор-Па-де-Кале ба Пикарди мужуудыг нэгтгэн бий болгосон юм. 2016 оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэл хугацаанд энэ муж нь Нор-Па-де-Кале-Пикарди гэх нэртэй байв.
О-де-Франс нь нийт 31.813 км² нутаг дэвсгэрээрээ Францын мужуудын эрэмбэд наймдугаарт жагсах (далайн чанад дахь мужуудыг оруулахгүйгээр) ба 5.960.000 оршин суугчтай бөгөөд үүгээрээ гуравдугаар олон хүн амтай мужид тооцогддог. Дотроо Эна, Нор, Уаза, Па-де-Кале, Сомма гэсэн таван департаментад хуваагдана. Энэ муж нь цагийн зүүний дагуу Бельги Улс болон Гранд Эст, Иль-де-Франс, Норманди зэрэг мужуудтай хиллэнэ.
Хотууд
[засварлах | кодоор засварлах]О-де-Франс мужийн хамгийн олон хүн амтай хотуудын тоонд:
| Хот | Хүн ам (он) | Департамент |
|---|---|---|
| Лилль | 232.440 (2016) | Нор |
| Амьен | 133.755 (2016) | Сомма |
| Рубе | 96.412 (2016) | Нор |
| Туркуэн | 97.476 (2016) | Нор |
| Дюнкерк | 88.108 (2016) | Нор |
| Кале | 74.978 (2016) | Па-де-Кале |
| Вильнёв-д’Аск | 62.358 (2016) | Нор |
| Сен-Кантен | 54.443 (2016) | Эна |
| Бове | 56.020 (2016) | Уаза |
| Валансьен | 43.680 (2016) | Нор |
