Боливи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Estado Plurinacional de Bolivia (испани хэл)
Bulivya Mamallaqta (кечуа хэл)
Wuliwya Suyu (аймара хэл)
Tetã Volívia (гуарани хэл)

Боливийн Олон Үндэстний Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
¡La unión es la fuerza!
"Эвлэвэл хүчтэй"
Төрийн дуулал
Bolivianos, el hado propicio
Байршил
Нийслэл Сукре
Албан ёсны хэл(нүүд) Испани
кечуа
Аймара
болон өөр 34 орон нутгийн хэл [1][2]
Засаглал Ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн, бүгд найрамдах Улс
- Ерөнхийлөгч Хуан Эво Моралес Айма
- Дэд ерөнхийлөгч Альваро Гарсиа
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Испаниас тусгаар тогтносноо зарласан 1825 оны 8 сарын 6
- Хүлээн зөвшөөрөгдсөн 1847 оны 7 сарын 21
Газар нутаг
- Нийт 1,098,581 км² (28-д)
- Ус (%) 1.29
Хүн ам
- 2010 оны тооцоо 10,907,778[3] (84-д)
- 2001 оны тооллого 8,280,184
- Нягтшил 8.9/км² (210-д)
ҮНБ 2009 оны тооцоо
- Нийт $45.563 тэрбум[4] ()
- 1 хүнд оногдох ҮНБ $4,455[4] ()
ХХИ (2007 он) 0.729[5] (113-д) – дунд зэрэг
Мөнгөн тэмдэгт Боливиано (BOB)
Цагийн бүс UTC-4
Улсын домэйн нэр .bo
Утасны код +591

Солбицол: 16°42′43″S 64°39′58″W / 16.712°S 64.666°W / -16.712; -64.666 Боливи (исп. Bolivia), албан ёсоор Боливийн Олон Үндэстний Улс,[6][7] (исп. Estado Plurinacional de Bolivia) нь Өмнөд Америкийн төв хэсэгт орших, далайд гарцгүй улс юм. Хойд болон зүүн талаараа Бразил, өмнө талаараа Парагвай, Аргентин, баруун талаараа Чили, Перутай хиллэнэ.

Европын колоничлолоос өмнө Боливийн Андын бүс нутаг нь Колумбаас өмнөх Америкийн хамгийн том улс болох Инкийн эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байв. 16-р зуунд Испанийн эзэнт улс тус нутгийг эзэлжээ. Испанийн колоничлолын ихэнх үед энэхүү нутаг дэвсгэрийг Дээд Перу буюу Чаркас гэж нэрлэн, Испанийн Өмнөд Америк дахь колониудын ихэнхийг багтаасан Перугийн дэд вант улсаас захирдаг байв. 1809 онд тусгаар тогтнолоо зарлан, 16 жилийн иргэний дайны эцэст 1825 оны 8 сарын 6-нд Симон Боливарын нэрээр нэрлэсэн бүгд найрамдах улсаа төвхнүүлж чаджээ. Боливи улс нь байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал, эдийн засгийн хүнд хэцүү байдал дунд байсаар ирсэн.

Өдгөө Боливи улс нь 8 департмент буюу мужаас тогтох ардчилсан улс болно. Баруун хэсгээр нь Андын нурууны өндөр сүрлэг уулс дүнхийж, зүүн хэсгээр нь Амазон мөрний ай савд багтах нам дор газартай. Хөгжиж буй тус орон хүний хөгжлийн индексийн зэрэглэлээр дундаж түвшинд багтах бөгөөд ядуурал 60% орчим хувьтай. Эдийн засгийн гол салбарууд нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, уул уурхай, мөн сүлжмэл, оёмол эдлэл, металлург, газрын тосны үйлдвэрлэл болно. Боливи улс нь байгалийн баялаг ихтэй, ялангуяа цагаан тугалга элбэг байдаг.

Боливи улсын 10 сая орчим хүн ам нь Америндиан, Местицо, Европ, Ази, Африк гээд олон янзын угсаа гаралтай үндэстнүүдийн холимог болно. Голчлон испани хэлээр хэлэлцэх тус ард түмний дунд испани, аймара, кечуа гэсэн үндсэн 3 хэлнээс гадна уугуул иргэдийн 34 хэлийг албан ёсны хэл гэж үздэг. Ийнхүү олон хэл соёлын өлгий болсон Боливи улсын хоол хүнс, урлаг, утга зохиол, дуу хөгжим нь асар баялаг билээ.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Боливийн Үндсэн Хууль, 5-I зүйл: Son idiomas oficiales del Estado el castellano y todos los idiomas de las naciones y pueblos indígena originario campesinos, que son el aymara, araona, baure, bésiro, canichana, cavineño, cayubaba, chácobo, chimán, ese ejja, guaraní, guarasu'we, guarayu, itonama, leco, machajuyai-kallawaya, machineri, maropa, mojeño-trinitario, mojeño-ignaciano, moré, mosetén, movima, pacawara, puquina, quechua, siriona, tacana, tapieté, toromona, uru-chipaya, weenhayek, yawanawa, Загвар:Dn, yuracaré y zamuco.
  2. [1]
  3. Bolivia. World Gazetteer. the original on 2013-01-19-с архивлагдсан. 2010-01-07-д хандсан.
  4. 4.0 4.1 Bolivia. Олон Улсын Валютын Сан. 2010 оны 8 сарын 26-д хандсан.
  5. Human Development Report 2009: Bolivia. The United Nations. 2009-10-18-д хандсан.
  6. http://www.who.int/countries/bol/en/
  7. http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Bolivia%20(Plurinational%20State%20of)