Jump to content

Сеута

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ciudad Autónoma de Ceuta (испаниар)
Сеута
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Далбаа Сүлд
Газрын зурагКанарын арлуудПортугалАндорраФранцИх БританиМароккоАлжирГалисиАстуриКантабриБаск УлсНаварраЛа РиохаАрагонКастили ба ЛеонКаталониМадридКастили-Ла МанчаВаленсийн НийгэмлэгБалеарын арлуудЭстремадураАндалусиМурсиКастили ба ЛеонСеутаМелилья
Газрын зураг
Үндсэн мэдээлэл
Улс:  Испани
Нутаг дэвсгэр: 18.5 км²
Хүн ам: 84,777 (1. Нэгдүгээр сар 2019)[1]
Хүн амын нягтрал: 4,582.5 хүн/км²
Хязгаарын зай: Умард-Өмнөд: ≈ 5 км
Баруун-Зүүн: ≈ 8 км
ISO 3166-2: ES-CE
Цахим хуудас: www.ceuta.es
Улс төр ба засаг захиргаа
ӨЗУ болсон: 1995 оны 3-р сарын 14
Ерөнхийлөгч: Хуан Хесүс Вивас (АН)
Ерөнхий Кортес
дахь төлөөлөл:
Конгресс: 1 суудал
Сенат: 2 суудал
Газрын зураг
Газрын зураг
Газрын зураг

Сеута (исп. Ceuta [ˈθeu̯ta], Араб: سبتة& Сабта) нь Умард Африкийн эрэг ба Гибралтарын хоолой дээр орших Испанийн хот бөгөөд 2019 оны байдлаар нийт 84.777 хүн амтай байв. Сеута нь Испанийн эксклав учир Европын Холбоонд ордог хэдий ч Умард Атлантын Гэрээний Байгууллагад хамаардаггүй. Мөн Мелилья хотын адил европын холбооны нутаг дэвсгэрт үйлчлэх гаалийн эрх зүйн кодекст багтдаггүй, Шенгений бүсэд ч ордоггүй онцлогтой.[2]

Байрлал[засварлах | кодоор засварлах]

Хойг ба боомт (дорно зүг рүү харсан байдал)

18,5 км² нутаг дэвсгэртэй испанийн энэхүү хот нь Газар дундын тэнгисийн баруун эргийн нэгэн хойгийн үзүүр дээр оршдог. Энэ нутаг нь Мароккотой газрын хилтэй бөгөөд Иберийн хойгоос 21 орчим километрийн зайд алслагдсан. Усан замаар Альхесирас хүрэхэд нэг цаг орчим хугацаа хэрэгтэй.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Хүн амын тоо[3]
1981 он 1991 он 2001 он 2011 он 2015 он 2016 он
65.264 67.615 71.505 83.517 84.363 84.519

Түүх[засварлах | кодоор засварлах]

Жебел Муса уулын эртний нэр нь «Ах дүү долоо» юм. Суурингийн нэрийг Ах дүү долоо уулын нэрээс ромын зээллэг орчуулга болох Ад Септем Фратрес (Ad Septem Fratres) үүсч, үүнээс СептемСепта гэсэн богино хэлбэрүүд үүсэв. Араб хэлэнд «п» үсэг байхгүй тул үүнийг «б» үсгээр солин «сабта» болжээ. А үсэг нь араб аялганд эгшиг шилжин «э» гээр солигдсон байна.

Португал ба испани хэлээрх (бас олон улсад) хэлбэр нь Сеута. Арабын Сабта нэрний «б» үсгийг иберо роман хэлэнд ихэвчлэн «в/у» үсгээр орлуулах тул Сеута гээд таарч байгаа юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Сеута – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.
  2. Art. 4, Abs. 1, Spiegelstrich 8 der EU-Verordnung des europäischen Parlaments und des Rates vom 9. Oktober 2013 zur Festlegung des Zollkodex der Union (Neufassung). In: Amtsblatt der Europäischen Union L 269, 9. Oktober 2013, S. 11.
  3. "Autonomous City of Ceuta".