Наварра
Наварра
| |
|---|---|
Дуулал: Himno de las Cortes / Gorteen Ereserkia "Шүүхийн сүлд дуу" | |
![]() Интерактив газрын зураг | |
| Солбицол: 42°49′N 1°39′W / 42.817°N 1.650°WСолбицол: 42°49′N 1°39′W / 42.817°N 1.650°W | |
| Улс | Испани |
| Нийслэл | Памплона |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Шилжүүлсэн засгийн газар |
| • Ерөнхийлөгч | Мария Чивите (PSN-PSOE) |
| • Хууль тогтоох байгууллага | Наваррын Парламент |
| Газар нутаг | |
• Нийт | 10,391 км2 (4,012 бээр2) |
| • Байр | Испанид 11-т |
| [1] | |
| Хүн ам (2024)[2] | |
| • Нийт | 678,333 |
| • Байр | Испанид 15-д |
| • Нягтрал | 65/км2 (170/бээр2) |
| • Хувь | Испанийн 1.4% |
| Иргэдийн нэршил | Наваррачууд (mn) Navarro/a (es) Nafartar (eu) |
| ДНБ | |
| • Нийт | €26.619 тэрбум (2024) |
| • Нэг хүнд ноогдох | €38,974 (2024) |
| ISO 3166-2 | ES-NC (өөртөө засах нийгэмлэг), ES-NA (муж) |
| Албан ёсны хэл | Испани (Баск хэлээр ярьдаг бүс нутагт Баск хэл хамтран албан ёсны хэл) |
| Өөртөө засах тухай хууль | 1982 оны 8 сарын 16 |
| Конгресс | 5 (350-иас) төлөөлөгч |
| Сенат | 5 (265-аас) сенатор |
| ХХИ (2022) | 0.928[4] маш өндөр · 3-т |
| Вэб сайт | www |
Наварра (Испани: Navarra, баскаар Nafarroa; албан ёсоор: испани. Comunidad Foral de Navarra, баскаар Nafarroako Foru Komunitatea, монголоор Наваррын Фораль Нийгэмлэг) нь Испанийн умард талд орших өөртөө засах нийгэмлэг ба аймаг юм. Энэ муж нь түүхэн Наваррын Хант Улсын газар нутгийн хэсэгт орших ба тус түүхэн улс нь энэ муж дээр нэмээд Пиренейн нурууны өмнөд арын хяр хүртэл (өнөөдөр Франц улсад харьяалагддаг) нутаг дэвсгэрийг эзэмшиж байв. Мужийн нийслэл нь Памплона.
Наваррын нийгэмлэгийн хүний хөгжлийн илтгэцүүрийн утга нь 0,905 бөгөөд үүгээрээ Испанийн 17 өөртөө засах нийгэмлэг дотор гуравт жагсдаг.[5]
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Наваррын нутаг дэвсгэр нь Пиренейн нурууны баруунаас Эбро голын хөндий хүрэх ба Испанийн хамгийн жижиг газар нутагтай өөртөө засах нийгэмлэг юм. Умард талд нь Пиренейн нуруугаар Франц улстай хиллэх бол өрнө талаараа Баскийн Өөртөө Засах Нийгэмлэгийн Гипускоа болон Алава аймгуудтай, өмнө талаараа Ла Риоха мужтай, дорно талаараа Арагон мужтай хиллэнэ. Мөн түүнчлэн Арагон мужаар хүрээлүүлсэн эксклав Петиля де Арагон хот Наварра мужид харьяалагдана.
Энэ бүс нутагт дарсны усан үзмийн тариалангийн бүс нутаг оршдог. Мөн зүүн өмнөд хэсэгт нь Барденас Реалес цөл бий.
Түүх
[засварлах | кодоор засварлах]824 онд Иньиго Ариста хан Маурчуудыг ялснаар анх Наваррын Хант Улс нь байгуулагдав. Тус хант улсын нийслэл Памплона хотын нэрээр энэхүү дундад зууны улсын ханыг «Памплонын Хан» хэмээн цоллодог байв. Үүнийг 1162 онд VI Санчо хан «Наваррын Хан» болгон өөрчилжээ. 1512 онд тус хант улс нь Испани талаа барьсан «Дээд Наварра» (испаниар: Alta Navarra) болон Франц талыг баримлах «Доод Наварра» (францаар: Basse-Navarre) болон хоёр хуваагдсан бөгөөд эхэндээ аль аль нь өөртөө засах засаглалаа авч үлдсэн байдаг. Ингээд 1620 онд Доод Наварра нь Францтай нэгдсэн ба 1841 онд Карлистуудын дайны дараа испанийн төрийн эрх зүйн системээ бүрмөсөн халав. Харин Дээд Наварра нь испани улсын нэг аймаг болжээ.
Аймгийн хүн амын өсөлт
[засварлах | кодоор засварлах]| Огноо | Хүн амын тоо |
|---|---|
| 1877 | 316.899 |
| 1887 | 307.994 |
| 1900 | 310.355 |
| 1910 | 323.503 |
| 1920 | 339.220 |
| 1930 | 352.108 |
| 1940 | 365.014 |
| 1950 | 383.354 |
| 1960 | 406.838 |
| 1970 | 466.593 |
| 1980 | 509.002 |
| 1990 | 519.277 |
| 2000 | 555.829 |
| 2010 | 640.129 |
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Наварра – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Datos geográficos y toponimia" (Испани хэлээр). IGN.
- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "population". - ↑ "EU regions by GDP, Eurostat". www.ec.europa.eu. Татаж авсан: 2026-07-10.
- ↑ "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org.
- ↑ Sub-national HDI - Area Database - Global Data Lab. хандсан 12. Наймдугаар сар 2018 (англиар).

