Jump to content

Астури

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Астури
Asturies (Астури)
Principado de Asturias (Испани)
Principáu d'Asturies (Астури)
Principao d'Asturias (Галиси)
Уриа: 
Hoc signo tuetur pius, Hoc signo vincitur inimicus[1]
("Энэ тэмдгээр сүсэгтэн хүн хамгаалагдсан. Энэ тэмдгээр дайсан ялагдсан.")
Дуулал: Asturias, patria querida (Испани) / Asturies, patria querida (Астури)
"Астури, хайрт эх орон"
Испани дахь Астурийн газрын зураг
Испани дахь Астурийн байршил
Map
Интерактив газрын зураг
Солбицол: 43°21′41″N 5°50′52″W / 43.36139°N 5.84778°W / 43.36139; -5.84778Солбицол: 43°21′41″N 5°50′52″W / 43.36139°N 5.84778°W / 43.36139; -5.84778
УлсИспани
Түүх722 (Астурийн хаант улс)
1230 (Овьедогийн Астурийн Комарка)
1833 (Овьедо муж)
1982 (Өөртөө засах нийгэмлэг)
Өөртөө засах тухай хууль1981
Нийслэл
Хамгийн том хот
Овьедо
Хихон
Засаг захиргаа
  ТөрөлШилжүүлсэн засгийн газар
  БиетАстурийн вант улсын засгийн газар
  ЕрөнхийлөгчАдриан Барбон (FSA–PSOE)
  Хууль тогтоох байгууллагаАстурийн Вант Улсын Ерөнхий Хунта
  Конгресс7 гишүүн (350-иас)
  Сенат6 гишүүн (265-аас)
Газар нутаг
  Нийт
10,604 км2 (4,094 бээр2)
  БайрИспанид 10-т (2.1%)
 [2]
Хүн ам
 (2024)[3]
  Нийт1,009,599
  БайрИспанид 14-т (2.1%)
  Нягтрал95/км2 (250/бээр2)
Иргэдийн нэршилАстуричууд
asturiano, -na (es, gl)
asturianu, -na (ast)
ДНБ
  Нийт€30.012 тэрбум (2024)
  Нэг хүнд ноогдох€29,568 (2024)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
Бүс нутгийн код+34 985
ISO 3166 кодES-AS (өөртөө засах нийгэмлэг)
ES-O (муж)
ХХИ (2025)0.914[5]
маш өндөр · 8-д
ХэлнүүдАстури, Галиси, Испани хэл
Вэб сайтasturias.es

Астури ᠠᠰᠲ᠋ᠦ᠋ᠷ (Испани: Asturias; албан ёсоор Principado de Asturias, аст. Asturies, албан ёсоор Principáu d’Asturies; Монгол: Астурийн Вант Улс) Испани улсын 1.1 сая хүн оршин суудаг өөртөө засах муж.

Астурийн умард талд нь Кантабрийн тэнгис, өмнө талд нь Кантабрийн нуруу байх ба энэ хооронд баруунаас зүүн тийш нарийссан газар нутагтай. Өрнөд талдаа Галиситай, өмнөд талаараа Кастили ба Леонтой, зүүн талаараа Кантабри мужуудтай хиллэнэ. Тэнгисийн эргээ Коста Верде хэмээн нэрлэх ба энэ нь испанидаа хамгийн сайхан байгальтайд тооцогддог.

Мужийн газар нутаг бүхэлдээ тэнгисийн цаг уурын нөлөөнд байх тул төв болон өмнө зүгийн хэт халуун, хуурай цаг ууртай мужуудаас ялгарна. Тиймээс ч энэ мужийн нутаг дэвсгэрийн дийлэнх нь ногоон бүрхүүлтэй España Verde, „ногоон Испани“).

Хүн амын ихэнх нь мужийн төв хэсгийн хөндийд болон эрэг орчмын хотууд болох Хихон ба Авилес зэрэгт төвлөрсөн байх бөгөөд уулын бүс нутгаар хүн амын нягтрал багатай.

 Commons: Астури – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Астури – Аяллын хөтөч
  1. "BOLETÍN Oficial del Principado de Asturias y de la Provincia" [Астуриас мужийн албан ёсны мэдээллийн товхимол] (PDF) (Испани хэлээр). х. 1479. Архивласан (PDF) огноо 2020-11-17. Татаж авсан: 2026-07-13.
  2. "Datos geográficos y toponimia" (Испани хэлээр). IGN.
  3. "Annual population census 2021-2024". INE.
  4. "EU regions by GDP, Eurostat". www.ec.europa.eu. Татаж авсан: 2026-07-13.
  5. "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-07-13.