Валенсийн Нийгэмлэг
Валенсийн Нийгэмлэг
| |
|---|---|
![]() Интерактив газрын зураг | |
| Солбицол: 39°30′N 0°45′W / 39.500°N 0.750°WСолбицол: 39°30′N 0°45′W / 39.500°N 0.750°W | |
| Улс | |
| Үүсэл | 1238 (Валенсийн хаант улсын хуулиуд) 1305 (Эльчегийн гэрээ[a]) 1707 (Нова Планта) 1812 (Кадисын үндсэн хууль) |
| Өөртөө засах тухай хууль | 1982 (Анхны) 2006 (Хоёр дахь – хүчин төгөлдөр) |
| Нийслэл (ба хамгийн том хот) | Валенси |
| Муж | |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Шилжүүлсэн засгийн газар |
| • Биет | Валенсийн засгийн газар |
| • Ерөнхийлөгч | Хуанфран Перес Льорка (PP) |
| • Парламентын дарга | Льянос Массо (Вокс) |
| • Хууль тогтоох байгууллага | Валенсийн парламент |
| Газар нутаг | |
• Нийт | 23,265.23 км2 (8,982.76 бээр2) |
| • Байр | Испанид 8-д |
| Хүн ам (2025)[2] | |
| • Нийт | 5,425,182 |
| • Байр | Испанид 4-д |
| • Нягтрал | 230/км2 (600/бээр2) |
| Иргэдийн нэршил | Валенсичууд • valencià, -ana (Вал.) • valenciano, -na (Исп.) |
| Албан ёсны хэл | |
| ДНБ | |
| • Нийт | €148.284 тэрбум (2024) |
| • Нэг хүнд ноогдох | €27,333 (2024) |
| ХХИ | |
| • ХХИ (2022) | 0.897[4] (маш өндөр · 11-т) |
| Цагийн бүс | ТЕЦ (UTC+1) |
| • Зун (ЗЦ) | ТЕЗЦ (UTC+2) |
| Шуудангийн код | |
| Утасны код | +34 96 |
| ISO 3166 код | ES-VC |
| Мөнгөн тэмдэгт | Евро (€) |
| Албан ёсны баяр | 10 сарын 9 |
| Вэб сайт | gva |
Валенсийн Нийгэмлэг мөн Валенси муж, (албан ёсоор вал. Comunitat Valenciana, Испани: Comunidad Valenciana) нь Испанийн Газар дундын тэнгисийн эрэгт орших 17 өөртөө засах нийгэмлэгийн нэг юм. Энэ муж нь хойд талаараа Каталонитой, өрнө талаараа Арагон ба Кастили-Ла Манча, өмнө талаараа Мурси мужуудтай хиллэнэ. Тус нийгэмлэг нь Валенси, Аликанте, Кастельон гэсэн гурван аймгаас бүрдэнэ. Өөртөө засах нийгэмлэгийн нийслэл хот нь Валенси.
1982 онд байгуулагдсан өөртөө засах нийгэмлэгийн нутаг дэвсгэр нь урьдны Арагоны Титэмт Улсад харьяалагдаж байсан Валенсийн Хант Улсын нутаг дэвсгэртэй бараг ижил юм.
Хэл
[засварлах | кодоор засварлах]Мужийн нутаг дэвсгэрийн дийлэнх нь каталан хэлний нэг аялга болох валенси хэлний бүс нутагт хамаарна. Тиймээс албан ёсны хэлэнд нь испани хэлнээс гадна нь валенси хэл ордог.[5] Тэнгисийн эрэг орчмын нутагт валенси ба испани хэлээр ярих бол, хөдөөгүүр дийлэнх нь валенси аялгаар, харин уулархаг нутгаар болон мужийн өмнөд хязгаар нутгийнхан нь зөвхөн испаниар ярилцдаг байна.
Улс төрийн газар зүй
[засварлах | кодоор засварлах]Өөртөө засах нийгэмлэг нь Валенси, Аликанте, Кастельон аймгуудын нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд эдгээр аймгууд нь нийт 32 комарка (орон нутгийн тойрог буюу дүүрэг гэх) болон хотуудад хуваагдана.
Зураг
[засварлах | кодоор засварлах]- Аликанте хотын боомт
- Валенси хотын кино театр
- Валенсийн паэлья (будаатай хуурга)
- Денийн цайз
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1304 оны Агредагийн гэрээг шинэчилсэн.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Información Geográfica Destacada" [Geographical information data] (Испани хэлээр). IGN.
- ↑ "Annual population census 2021-2025". INE.
- ↑ "EU regions by GDP, Eurostat". www.ec.europa.eu. Татаж авсан: 2026-07-14.
- ↑ "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-07-14.
- ↑ According to article Catalan language from Britannica Online Encyclopedia
