Кастили-Ла Манча
Comunidad Autónoma de Castilla-La Mancha (испаниар) Castilla-La Mancha Кастили-Ла Манча | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани | ||||
Нийслэл хот: | Толедо | ||||
Нутаг дэвсгэр: | 79,463 км² | ||||
Хүн ам: | 2,032,863 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 25.6 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 365 км Баруун-Зүүн: ≈ 382 км | ||||
ISO 3166-2: | ES-CM | ||||
Цахим хуудас: | www.castillalamancha.es | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
ӨЗУ болсон: | 1982 оны наймдугаар сарын 16 | ||||
Ерөнхийлөгч: | Эмилиано Гарсиа-Пэйж (ИСАН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 21 суудал Сенат: 22 суудал | ||||
Захиргааны нэгж: | 5 аймагтай |
Кастили-Ла Манча (Испани: Castilla-La Mancha, албан ёсоор Comunidad Autónoma de Castilla-La Mancha) нь Испанийн 17 өөртөө засах нийгэмлэгийн нэг. Кастили-Лан Манча нь Албасете, Сиудад Реал, Күэнка, Гвадалахара, Толедо гэсэн таван аймгийн нутаг дэвсгэрийг хамардаг. Мужийн нийслэл хот нь Толедо.
Кастили-Ла Манча нь Испанийн түүхэн Кастили бүс нутгийн төв хэсэгт орох ба энэ нутгийг мөн «Шинэ Кастили» хэмээх нэрээр нь ихэд мэддэг байна.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Кастили-Ла Манча нь 79.463 км² газар нутагтай ба тус мужийн нутаг дэвсгэрийг харьцуулан үзвэл ойролцоогоор Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт дөхөж очно. Газар нутгийн хэмжээ нь улсын нийт газар нутгийн 15,7 %-ийг эзэлнэ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Кастили-Ла Манча нь Шинэ Кастилийн түүхэн бүс нутгийг залгамжлагч бол Шинэ Кастили нь өөрөө Толедогийн Хант Улсыг залгамжлагч юм. Толедогийн Хант Улс нь Аль-Андалусын бүрэлдэхүүнд байв. Аль-Андалусын нийслэлийг Кастилийн хан Альфонсо 1085 онд эзлэв. Үүнийг сүүлд нь 1177 онд Күэнка эзэлсэн бөгөөд үлдсэн өмнөд хэсгийг Кастилийн VIII Альфонсогийн үед нэгтгэн авчээ.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Салхин тээрэм -
Сиудад Энкантада хот дахь байгалийн чулуун тогтоц -
Толедо хотын цогчин дуган
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Кастили-Ла Манча – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.
Координат: 40° У, 3° Б