Jump to content

Галиси

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Галиси
Galicia
Галисийн сүлд
Дуулал: "Os PinosЗагвар:-" ("Нарс моднууд")
Галисийн газрын зураг
Испани дахь Галисийн байршил
Map
Интерактив газрын зураг
Солбицол: 42°48′N 7°54′W / 42.8°N 7.9°W / 42.8; -7.9Солбицол: 42°48′N 7°54′W / 42.8°N 7.9°W / 42.8; -7.9
УлсИспани
НийслэлСантьяго де Коспостела
Хамгийн том хотВиго
А Корунья
МужА Корунья, Луго, Оренсе, Понтеведра
Засаг захиргаа
  ТөрөлШилжүүлсэн засгийн газар
  БиетГалисийн Хунта
  ЕрөнхийлөгчАльфонсо Руэда (PP)
  Хууль тогтоох байгууллагаГалисийн Парламент
Газар нутаг
  Нийт
29,574.42 км2 (11,418.75 бээр2)
  Байр7-д (Испанийн 5.8%)
Хүн ам
 (2025)[1]
  Нийт2,714,741
  Байр5-д (Испанийн 6%)
  Нягтрал91/км2 (240/бээр2)
Иргэдийн нэршилГалисичууд
galego, -ga (gl)
gallego, -ga (es)
ДНБ
  Нийт€81.840 тэрбум (2024)
  Нэг хүнд ноогдох€30,155 (2024)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
ISO 3166 код
ES-GA
Бүс нутгийн код+34 98-
Өөртөө засах тухай хууль1936
1981 оны 4 сарын 28
Албан ёсны хэл
Домэйн нэр.gal
Конгресс23 гишүүн (350-иас)
Сенат19 гишүүн (265-аас)
ХХИ (2022)0.910[3]
маш өндөр · 10-т
Вэб сайтxunta.gal

Галиси ([gaˈlit͡sɪ̯ɘn], галисигаар Galicia [ɡaˈliθjɐ], Испани: Galicia [gaˈliθja], порт. Galiza [gaˈliza]; албан ёсоор галиси хэлэнд Comunidade Autónoma de Galicia, испаниар Comunidad Autónoma de Galicia) бол Испани Улсын нутаг дэвсгэрийн баруун хойд хэсгийг эзлэн орших өөртөө засах нийгэмлэг юм. Энэ муж нь дотроо А Корунья, Луго, Понтеведра, Оренсе гэсэн дөрвөн мужид хуваагдана.

Мужийн нэр нь тус нутагт эрт үед суурьшсан Галлекичуудаас (латинаар Gallaeci) гаралтай аж.

Галиси нь тус улсын баруун хойд бүс нутагт орших бөгөөд умард талаараа Кантабрийн тэнгисээр, өрнө талаараа Атлантын далайгаар хүрээлүүлнэ. Нутгийн өмнөд хэсгээрээ Португали Улстай, зүүн талаараа Кастили ба Леон болон Астурийн өөртөө засах нийгэмлэгүүдтэй хиллэдэг.

Энэ мужийн нутаг дэвсгэр нь Риа төрлийн эрэг ба өндөр уулстай нь тус мужийг Испанийн бусад мужуудаас тусгаарладаг онцлогтой. Газар нутгийн тэн хагасаас илүү нь далайн түвшнээс дээш 400 метрт оршдог. Хамгийн өндөр уул нь Тревинка (2127 м). Тэнгисийн эргийн нийт урт 1659 км, үүнээс 800 километр гаран нь эргэцэг, 300 километр орчим нь элсэн хөвөөтэй бөгөөд энэ нь Испани дахь Атлантын далайн эргийн гурав хуваасны нэг орчим хувь юм.

Энэ мужид далайн зөөлөн уур амьсгал давамгайлах ч маш чийглэг. Хур тунадас ихтэй зөөлөн өвөл, хэт их халуун бус зуны улиралтай. Жилийн температурын дундаж нь далайн эрэг орчмын хотууд болох Ла Коруньяд 13,8 °C, Виго хотод 14,7 °C байна. Нутгийн гүн рүү жишээлбэл Оренсед 14 °C, харин уулархаг нутгаар харьцангуй сэрүүн буюу 8-9 °C хэмтэй байдаг.

Галисийн хүн ам нь 2.718.525 бөгөөд үүний 48,2 % эрэгтэй, 51,8 % нь эмэгтэйчүүд байна (мэдээ:2016).[4]

Улс төрийн газар зүй

[засварлах | кодоор засварлах]

Өөртөө засах нийгэмлэг нь дөрвөн мужтай бөгөөд эдгээр нь бүгд аймгийн төвийнхөө нэрээр нэрлэгджээ.

МужМужийн төвХүн ам (2019 он)Газар нутаг
А КоруньяЛа Корунья1,119,5967950 км²
ЛугоЛуго329,5879856 км²
ОренсеОренсе307,6517273 км²
ПонтеведраПонтеведра942,6654495 км²
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Галиси – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Галиси – Викимедиа дуу дүрсний сан
 Wikivoyage: Галиси – Аяллын хөтөч
  1. "Annual population census 2021-2024". Үндэсний Газарзүйн Хүрээлэн (Испани) (Англи хэлээр). 2024-12-19. Татаж авсан: 2025-01-29.
  2. "EU regions by GDP, Eurostat". www.ec.europa.eu. Татаж авсан: 2026-07-15.
  3. "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-07-15.
  4. Population by Autonomous Community and Autonomous City and Sex. Instituto Nacional de Estadística