Макао
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао 澳門特別行政區 Região Administrativa Especial de Macau | |
---|---|
Албан ёсны хэл | Хятад хэл, Португал хэл[1] |
Төр засаг | |
Фернандо Чуй Сай Он | |
Үүсэл, эрх шилжилт | |
• Португал улс худалдааны боомтыг захирах болсон | 1557 |
• Португалын колони | 1887 оны 12 сарын 1 |
• БНХАУ-ын захиргаанд шилжсэн | 1999 оны 12 сарын 20 |
Газар нутаг | |
• Нийт | 29.5 км2 (224) |
• Усны эзлэх талбай (%) | 0 |
Хүн ам | |
• 2009 тооцоо | 542,200[2] |
• Тооллого | 431,000 |
• Нягтаршил | 18,568/км2 (1) |
ХХИ | ▬0.944[3] Error: Invalid HDI value · 25 |
Мөнгөний нэгж | Макао патака (MOP$) (MOP) |
Цагийн бүс | +8 |
Утасны томьёо | +853 |
Домэйн нэр | .mo |
Макао (ᠣᠣᠮᠧᠨ; ханз. 澳門; хял. 澳门; Жютпин: ou3 mun4) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 тусгай захиргааны бүсийн нэг юм (нөгөө нь Хонконг). Макао нь Сувдан голын дельтийн баруун эрэгт, Гуандун мужтай хойд талаараа хиллэн, Өмнөд Хятадын тэнгисээр зүүн, өмнө талаараа хүрээлэгдэн оршино[4].
хүн ам нь - 653 100 человек (2017 оны байдлаар). Албан ёсны хэл нь: португал болон хятад (кантон аялгуу).
Тус бүс нутагт сүлжмэл эдлэл, тоглоом наадгай, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар буюу казино хөгжсөн. 2008 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр наслалттай нутаг болно[5].
Макао нь Португалын колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны, бас сүүлчийн колони юм[6][7]. Португалын худалдаачид анх 16-р зуунд Макаод ирж суурьшсан бөгөөд 1999 оны 12 сарын 20-нд Хятадад шилжүүлж өгөх хүртлээ захирчээ. Хятад-Португалын хамтарсан тунхаглал, Макаогийн Үндсэн Хууль ёсоор шилжүүлснээс хойш 50 жил буюу 2049 он хүртэл өндөр зэрэгтэй автономит эрх нь хадгалагдах юм[8].
БНХАУ-ын "Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу, БНХАУ-ын Төрийн зөвлөл Макаогийн батлан хамгаалах, гадаад бодлогыг хариуцах бөгөөд Макао нь өөрийн хуулийн тогтолцоо, цагдаа, мөнгөний болон гаалийн бодлого, хүн амын бодлоготой бөгөөд олон улсын байгууллага, арга хэмжээ зэрэгт төлөөлөгчдөө илгээх зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэдэг[8][9].
Түүх[засварлах | кодоор засварлах]
Эртний өмнөд хятадын МЭӨ 4-2 мянган оны соёлын олдворууд байдаг. Цинь улсын (МЭӨ 221-206 он) Макаогийн газар нутаг Гуандун мужийн нтагт багтдаг байжээ. V зуунаас эхлэн Гуанжоу болон Зүүн өмнөд Азийн чиглэлд явдаг худалдааны усан онгоцууд түр зогсдог боомт хэлбэрээр ашиглаж байжээ. 1277 онд хятадын Сун улсын удирдагчид Монголын довтолгооноос энэ арал руу зугтаасан байна. Тэд анхны байнгын оршин суугчид болж сууршиж чаджээ.
Мин улсын (1368-1644) үед Макао арал руу Гуандун, Фуцзянь нутгийн загасчид суурших болсон байна. Тэд "А-ма" сүм барьсан байна. Энэ сүмийн нэрнээс «Макао» гэж үг гаралтай ажээ.
16-р зууны эхэн үед Макао жижиг суурин хэвээр байв. 1513 онд Португаличууд анх удаа Сувдан голын аманд бууж, 1517-1518 онд Хаожингаогийн ойр орчмын газар суурьшжээ. Энэ нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, 1521 онд португалчуудыг Гуандун эргээс хөөн гаргажээ. Гэсэн хэдий ч 1536 онд хөлөг онгоц сүйрсний дараа Португалийн худалдаачид Хаожингаод гарч ирж 1553 онд Макаод худалдааны цэгээ байгуулжээ.
Европчууд Хятадын өмнөд эргийн бусад арлууд дээр суурьших оролдлого бүтэлгүйтсэн ч Макао цэцэглэн хөгжсөн байна. Португаличууд тус аралыг Гуанжоу болон Хятадын бусад бүс нутаг, мөн Японтой худалдаа хийх дамжлага бааз болгон ашиглаж байжээ.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Цаг уур[засварлах | кодоор засварлах]
Макао | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Макао
Эх сурвалж: www.wetterkontor.de. хандсан 27. Хоёрдугаар сар 2014.
|
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]


Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ The Macau Basic Law states that the official languages are "Chinese and Portuguese." It does not explicitly specify the standard for "Chinese". While Standard Mandarin and Simplified Chinese characters are used as the spoken and written standards in mainland China, Cantonese and Traditional Chinese characters are the long-established de facto standards in Macau.
- ↑ "Estimates of population". Statistics and Census Service (DSEC) of the Macau Government. Retrieved 10 November 2009.
- ↑ "Macao in Figures 2010" (in англи). Statistics and Census Service, Macau SAR. 2010. Retrieved 2010-07-01.
- ↑ Macau Yearbook 2007, 475.
- ↑ http://www.nationmaster.com/graph/hea_lif_exp_at_bir_tot_pop-life-expectancy-birth-total-population&date=2008
- ↑ Fung, 5.
- ↑ "Macau and the end of empire". BBC News. 1999-12-18. Retrieved 2008-01-07.
- ↑ 8.0 8.1 "Content of Basic Law of Macau". University of Macau. Retrieved 2008-01-07.
- ↑ "Joint declaration of the Government of the People's Republic of China and The Government of the Republic of Portugal on the question of Macau". GPB Govt of Macau. Retrieved 2008-01-07.