Jump to content

Тяньжинь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тяньжинь
天津
Тяньжинь хотын захиргаа
Map
Хятад дахь Тяньжиний байршил
Хятад дахь Тяньжиний байршил
Солбицол (Тяньжин Зууны Цаг Плаза): 39°08′01″N 117°12′19″E / 39.1336°N 117.2054°E / 39.1336; 117.2054Солбицол: 39°08′01″N 117°12′19″E / 39.1336°N 117.2054°E / 39.1336; 117.2054
Улс Хятад
СууринМЭӨ 340 он
Захиргааны төвХэши дүүрэг
Хуваалт
 - Хошууны түвшин
 - Суурингийн
түвшин

16 дүүрэг
240 суурин ба хороолол
Засаг захиргаа
  ТөрөлХотын захиргаа
  БиетТяньжинь Хотын Ардын Их Хурал
  ХКН-ын НБДЧэнь Минъэр
  Хурлын даргаЮ Юньлинь
  Хотын даргаЖан Гүн
  ХАУТЗЗ-ийн даргаВан Чансүн
Газар нутаг
  Хотын захиргаа
11,946 км2 (4,612 бээр2)
  Газар11,609.91 км2 (4,482.61 бээр2)
  Ус186 км2 (72 бээр2)
  Хотын бүс
11,609.91 км2 (4,482.61 бээр2)
  Бөөгнөрөл
5,609.9 км2 (2,166.0 бээр2)
Өндөр
5 м (16 фут)
Хамгийн өндөр цэг1,078 м (3,537 фут)
Хүн ам
 (2020 тооллого)[1]
  Хотын захиргаа13,866,009
  Нягтрал1,200/км2 (3,000/бээр2)
  Хотын бүс
13,866,009
  Нягтрал1,200/км2 (3,100/бээр2)
  Бөөгнөрөл
11,165,706
  Нягтрал2,000/км2 (5,200/бээр2)
Иргэдийн нэршилТяньжинчүүд
Шуудангийн код
300000 – 301900
Бүсийн дугаар22
ISO 3166 кодCN-TJ
ДНБ (2021)¥1.570 их наяд
$244 тэрбум (24-т)[2]
 - нэг хүнд ноогдох¥113240
$17754 (5-д)
 • өсөлт 6.6%
ХХИ (2021)0.844[3] (3-т) – маш өндөр
Улсын дугаарын угтвар津A, B, C, D, F, G, H, J, K, L, M
津E (taxis)
ТовчлолTJ / ; jīn
Уур амьсгалDwa/BSk
Тяньжинь
"Тяньжинь" хятад ханзаар
Хятад хэл天津
ПиньиньTiānjīn
ШууданTientsin
Галиглал
Стандарт Хятад хэл
ПиньиньTiānjīn
Бопомофоㄊㄧㄢ   ㄐㄧㄣ
Гоюй ломацыTianjin
Вэйд — ГайлсTʻien1-chin1
IPAЗагвар:IPAc-cmn
[tʰiɛn˩˩˧ tɕin˨˩] (нутгийн)
Ву
ЛатинчлалThie-tsin
Юэ: Кантон
Иелийн латинчлалTìnjèun or Tīnjēun
ЮтпиньTin1zeon1
IPAЗагвар:IPAc-yue or Загвар:IPAc-yue
Өмнөд Минь хэл
Хоккиен ПВЖThian-tin

Тяньжинь (хят. 天津 - tiānjīn; — Хятад улс (БНХАУ)-ын 11 гаруй сая хүнтэй хот.

Тяньжин хот нь хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот учир түүнийг “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Тяньжин хот XIX зууны дунд үеэс үйлдвэр,худалдааны боомт хот болж хөгжсөнөөр хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв нь болжээ.

Газар зүйн байршил

[засварлах | кодоор засварлах]

11,9 мянган км² дэвсгэр нутагтай, 10,11 сая хүн амтай. Хотын харьяаны нийт газар нутгийн 40,7 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Одоогийн байдлаар өнгөт төмөрлөг, эрдсийн уурхайн баялаг, түлш, эрчим хүчний эх үүсвэрийн зэрэг 30 гаруй төрлийн баялаг илрээд байна. Үүнээс гадна манган, бор нь Хятадын нутагт анх энд илэрсэн. Газрын тосны болон байгалийн хийн асар их нөөцтэй. Тяньжинь нь түүх соёлын дөч гаруй дурсгалт газруудтай юм. Түүний дотор буддын шашны Дулө сүм мянга гаруй жилийн түүхтэй. Тяньжинь хотын түүхийн дурсгалт газрууд болон музей, үзэсгэлэнд нийтдээ 53 мянга шахам түүхийн ховор нандин бүтээлүүд, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Тяньжин хот нь өөрийн үндэсний өвөрмөц дүр төрх бүхий байшин барилга, гудамж талбайтайгаас гадна англи, герман, франц, орос, грекийн эртний сонгодог загварын байшин барилга ихтэй. Европ загварын энэхүү барилгуудыг “Бяцхан европ” гэж нэрлэдэг аж.

Цаг уурын мэдээлэл: Тяньжинь (Дунли дүүрэг), өндөр 2 м (6.6 фут), (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1951–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 14.3
(57.7)
20.8
(69.4)
30.5
(86.9)
33.1
(91.6)
40.5
(104.9)
40.6
(105.1)
40.5
(104.9)
37.4
(99.3)
34.9
(94.8)
30.8
(87.4)
23.1
(73.6)
14.4
(57.9)
40.6
(105.1)
Дундаж дээд °C (°F) 2.1
(35.8)
5.8
(42.4)
12.8
(55.0)
20.8
(69.4)
26.8
(80.2)
30.2
(86.4)
31.6
(88.9)
30.7
(87.3)
26.9
(80.4)
19.8
(67.6)
10.7
(51.3)
3.7
(38.7)
18.5
(65.3)
Өдрийн дундаж °C (°F) −2.8
(27.0)
0.4
(32.7)
7.0
(44.6)
14.8
(58.6)
21.0
(69.8)
25.0
(77.0)
27.2
(81.0)
26.3
(79.3)
21.7
(71.1)
14.3
(57.7)
5.7
(42.3)
−0.9
(30.4)
13.3
(56.0)
Дундаж доод °C (°F) −6.5
(20.3)
−3.7
(25.3)
2.4
(36.3)
9.6
(49.3)
15.8
(60.4)
20.6
(69.1)
23.6
(74.5)
22.7
(72.9)
17.4
(63.3)
9.9
(49.8)
1.8
(35.2)
−4.3
(24.3)
9.1
(48.4)
Мин. температур °C (°F) −18.1
(−0.6)
−22.9
(−9.2)
−17.7
(0.1)
−2.8
(27.0)
4.5
(40.1)
10.1
(50.2)
16.2
(61.2)
13.7
(56.7)
6.2
(43.2)
−2.2
(28.0)
−11.7
(10.9)
−17.9
(−0.2)
−22.9
(−9.2)
Дундаж хур дунадас см (инч) 2.6
(0.10)
6.0
(0.24)
6.1
(0.24)
22.8
(0.90)
37.7
(1.48)
78.0
(3.07)
141.2
(5.56)
122.3
(4.81)
54.8
(2.16)
32.8
(1.29)
13.5
(0.53)
3.1
(0.12)
520.9
(20.5)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) 1.3 2.3 2.5 4.5 6.2 9.0 11.1 9.8 6.4 4.8 3.0 2.0 62.9
Дундаж харьцангуй чийгшил (%) 54 54 49 48 53 64 73 75 67 62 60 56 60
Сарын дундаж нартай цаг 167.6 175.9 227.7 243.8 267.8 233.9 202.2 203.3 212.3 199.8 165.2 160.9 2,460.4
Percentage possible sunshine 55 58 61 61 60 53 45 49 58 59 55 55 56
Эх сурвалж: Хятадын Цаг Уурын Алба[4][5][6]

Эдийн засаг ба дэд бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Үндэсний уламжлалт болон европ загварын барилга хосолсон учир Тяньжинчүүд төрөлх хотоо “Түмэн улсын барилгын үзэсгэлэн” гэж нэрлэдэг юм. XIXXX зууны эхний хагас хүртэл Хятадад ноёрхсон Өрнөдийн колонийн нөлөө ихээр туссан хотуудын нэг бол Тяньжинь юм. Ганцхан жишээ дурдахад 5 дугаар өргөн чөлөө хэмээх Чифэн гудамжинд өрнөдийн уран барилгын хийцтэй 230 байшин барилга бий. Тяньжинь нь машин механизм болон эрчим хүч, цахим мэдээллийн бичил хэрэгсэл, төхөөрөмж, компьютер, цахилгаан бараа, эрчим хүчний үйлдвэр, газрын тос, далай тэнгисийн болон химийн аж үйлдвэр тус тус хөгжсөн хот юм.

Мөн сайн чанарын ган хоолой, ган хийц болон чанар сайтай төмөрлөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлдаг аж. Жилийн гадаад худалдааны хэмжээ нь 3,5 тэрбум ам.доллар болсон бөгөөд сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ улам ихээр нэмэгдэж байна. 15000 гаруй гадаадын аж ахуйн нэгж 400 сая ам.долларын хөрөнгө оруулсны дотор дэлхийн нэртэй том 93 аж ахуйн нэгж байдаг. Тяньжинь хот нь Умард хятадын гадаад худалдааны чухал боомт хот бөгөөд 160 гаруй улс оронтой гадаад худалдаа, эдийн засгийн харилцаатайн дээр нийт экспортын 80 хувийг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 20 хувийг нь түүхий эд материал тус тус эзэлж байна. Тяньжинь хот дэлхийн хамгийн шилдэг 20 боомтын жагсаалтад орсон. 2004 онд боомтын бараа бүтээгдэхүүн оруулж, гаргасан хэмжээ нь 162 сая тоннд хүрч 3 сая чингэлэг нэвтрүүлэх чадалтай болсон байна. Тяньжинь хотын олон улсын нисэх онгоцны буудал нь одоогоор умард Хятадын агаарын замын хамгийн том төв болж дотоод, гадаадын 400 гаруй чиглэлд нислэг хийж байна.

 Commons: Тяньжинь – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "China: Tiānjīn (Districts) - Population Statistics, Charts and Map". citypopulation.de.
  2. "2021年天津Gdp达15695.05亿元 同比增长6.6%_中国经济网——国家经济门户", <http://district.ce.cn/zg/202201/19/t20220119_37270543.shtml>
  3. "Sub-national HDI - Subnational HDI". globaldatalab.org. Global Data Lab. Татаж авсан: 2020-04-17.
  4. "Experience Template" CMA台站气候标准值(1991-2020) (Хятад хэлээр). Хятадын Цаг Уурын Алба. Архивласан огноо 2023-04-04. Татаж авсан: 2026-05-30.
  5. 中国气象局 国家气象信息中心 (Хялбаршуулсан хятад хэлээр). Хятадын Цаг Уурын Алба. 2011. Эх хувилбараас архивласан: 2014-07-10. Татаж авсан: 2026-05-30.
  6. "Index" 中国气象数据网 – WeatherBk Data. Хятадын Цаг Уурын Алба. Эх хувилбараас архивласан: 2018-09-05. Татаж авсан: 2026-05-30.