Гуандун муж
Гуандун
广东 Кантон | |
|---|---|
| Гуандун муж | |
| Нэрийн галиглал | |
| • Хятад | 广东省 |
| • Пиньинь | Guǎngdōng shěng |
| • Кантон Ютпинь | Gwong2dung1 saang2 |
| • Товчлол | GD / 粤 (Yuè / Jyut6) |
| Солбицол: 23°24′N 113°30′E / 23.4°N 113.5°EСолбицол: 23°24′N 113°30′E / 23.4°N 113.5°E | |
| Улс | |
| Нийслэл (ба томоохон хот) | Гуанжоу |
| Хуваалт - Аймгийн түвшин - Хошууны түвшин - Суурингийн түвшин | 21 тойрог 122 хошуу 1609 суурин ба хороолол |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Муж |
| • Биет | Гуандун Мужийн Ардын Их Хурал |
| • ХКН-ын НБД | Хуан Күньмин |
| • Хурлын дарга | Хуан Чүпин |
| • Захирагч | Ван Вэйжун |
| • ХАУТЗЗ-ийн мужийн дарга | Линь Кэчин |
| • Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл | 169 төлөөлөгч |
| Газар нутаг | |
• Нийт | 179,800 км2 (69,400 бээр2) |
| • Байр | 15-р байр |
| Хамгийн өндөр цэг (Шикэнкун) | 1,902 м (6,240 фут) |
| Хүн ам (2020)[2] | |
| • Нийт | 126,012,510 |
| • Байр | 1-р байр |
| • Нягтрал | 700/км2 (1,800/бээр2) |
| • Байр | 7-р байр |
| Иргэдийн нэршил | Кантончууд, Гуандунчууд[3] |
| Хүн ам | |
| • Угсаатны бүрэлдэхүүн | Хятадууд – 99% Жуан – 0.7% Яо – 0.2% |
| • Хэл, аялгууд | Кантон ба бусад Юэ хэлнүүд, Хакка, Чаожоу, Шаньтоу, Чаошаний Минь, Лэйжоу Минь, Тү, Умард Хятад, Жуан, Яо хэл |
| ISO 3166 код | CN-GD |
| ДНБ[4] | 2022 |
| – Нийт | ¥12.912 их наяд (1-т) $1.920 их наяд (нэрлэсэн) $3.152 их наяд (ХАЧТ) |
| – Нэг хүнд ноогдох | ¥102,465 (7-д) $15,234 (нэрлэсэн) $25,016 (ХЧТ) |
| – Өсөлт | ▲ 1.9% |
| ХХИ (2021) | 0.799[5] (6-д) – өндөр |
| Вэб сайт | www |
| Гуандун муж | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Хялбаршуулсан | 广东 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Уламжлалт | 廣東 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шуудан | Kwangtung | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шууд утга | "Зүүн өргөн уудам" | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Товчлол | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хялбаршуулсан | 粤 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Уламжлалт | 粵 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Гуанду́н[6] (монгол бичгээр - ɣuvangdüng,[7] хятад. 广东, пиньинь. Guǎngdōng) — Хятад улсын зүүн өмнөд захын муж. Энэ муж нь Өмнөд Хятадын далай эрэг дээр Хонконг болон Макао зэрэг тусгай захиргааны бүсүүд, мөн Гуанши, Хүнань, Жянши, Фүжянь, Хайнань мужуудтай хиллэдэг. Мужийн төв нь Гуанжоу хот юм.
Гуандун муж нь 2024 оны байдлаар 127,060,000 сая хүн амтай, нийт 179,800 км2 газар нутагтай бөгөөд Хятадын хамгийн олон хүн амтай муж юм. Хэрвээ дэлхийн хэмжээнд авч үзвэл хүн амаараа гуравдугаарт орж байгаа юм.
Гуандун мужийн түүх, соёл, хэл нь тус улсын бусад хэсгээс нэлээд ялгаатай (Кантон хэлийг үзнэ үү). 1990-ээд оноос хойш Гуандун муж нь Хятадын эдийн засгийн хувьд хамгийн хөгжингүй мужуудын нэг болсон. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 2025 оны 10-р сарын байдлаар Гуандун мужид 360,000 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагдсан бөгөөд бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 600 тэрбум ам.доллараас давсан байна.
Орчин үеийн түүх
[засварлах | кодоор засварлах]1920-иод оны эхээр Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдсан үед Гуандун муж нь Гоминданы Хойд экспедицэд бэлтгэх, Хятадын янз бүрийн дайны удирдагчдыг нэгдсэн төв засгийн газрын дор буцаан оруулах оролдлогын төвлөрсөн бүс байв. Гуанжоу хотын ойролцоо цэргийн командлагчдыг сургах зорилгоор Вампоагийн цэргийн академи баригдсан.
Хятадын иргэний дайны төгсгөлд Гуандун муж нь Хятадын эх газар дахь үндсэрхэг үзэлтнүүдийн засгийн газрын эцсийн тулгуур цэгүүдийн нэг болж, Гуанжоу нь түр хугацаагаар Гоминдангийн түр нийслэл болж байсан юм. Бүгд Найрамдах Хятад Улсын засгийн газар Тайвань руу явсаны дараа Хятадын Ардын чөлөөлөх арми тус мужийг хяналтандаа авсан байна.
Хятадын Коммунист Намын шинэ засаг захиргаа тус мужид жил бүр үр тарианы 22-60 хувийг хатуу татвараар хурааж байв. Гэсэн хэдий ч орон нутгийн намын дарга Фан Фан Сувдан голын дельта дахь амжилттай бизнес эрхлэгчид, эцэст нь эх орондоо буцаж ирэхийг эрмэлзэж буй гадаадын хятадуудын газар эзэмшил, Британийн Хонконгтой хийсэн худалдааны харилцааг хамгаалахын тулд Хятадын газрын шинэчлэлийн бодлогыг зөөлрүүлж эхэлсэн байна. Үүний хариуд Мао Зэдун 1952 онд Фан болон тус мужийн мянга мянган боловсон хүчнийг цэвэрлэж, Тао Жуг "Тосгон бүр цус урсаж, айл бүр тэмцэж байна" уриан дор илүү хатуу хөтөлбөр хэрэгжүүлэхээр илгээсэн түүхтэй.
Шинэчлэл ба нээлттэй байдлын үеэр Гуандун мужийг төв засгийн газар улс орны бусад хэсгээс "нэг алхамаар урд байх"-ыг дэмжиж байв. Гуандун мужийн ихэнх томоохон хотууд 1980-аад оны дунд үед эдийн засгийн шинэчлэлийг либералчилсан. Шинэчлэл ба нээлттэй байдлын дараа тус муж эдийн засгийн маш хурдацтай өсөлтийг үзүүлж, хил залгаа орших Хонконгтой нягт худалдааны харилцаатай байсан нь үүнд нөлөөлсөн байна. Энэ нь одоо Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн өндөртэй муж болоод байгаа юм.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2024 онд Гуандун мужийн хүн ам 127,060,000 байсан бөгөөд үүнээс 75.9% нь хот суурингийн, 24.1% нь хөдөө орон нутгийн байв.
Тус мужийн хүн амын дийлэнх нь Хань хятадууд боловч Хань хүн ам нь маш олон төрөл тул тус мужийг "бүс нутгийн хэлний эрдэнэсийн сан" (方言寶庫) гэж нэрлэдэг. Хань хятадуудын дотор Гуандун мужийн хамгийн том дэд бүлэг нь Кантон хүмүүс бөгөөд Сувдан голын дельтагаас зүүн тийш Хакка, Теосва хүн ам ихтэй байдаг. Гуандун мужид мөн Мьен, Ше, Хмонг, Ли, Жуан гэсэн цөөнх үндэстнүүд амьдардаг байна.
| Он | Хүн амын тоо | % |
|---|---|---|
| 1912 | 28,011,000 | — |
| 1928 | 32,428,000 | +15.8% |
| 1936–37 | 32,453,000 | +0.1% |
| 1947 | 27,210,000 | −16.2% |
| 1954 | 34,770,059 | +27.8% |
| 1964 | 42,800,849 | +23.1% |
| 1982 | 59,299,220 | +38.5% |
| 1990 | 62,829,236 | +6.0% |
| 2000 | 85,225,007 | +35.6% |
| 2010 | 104,303,132 | +22.4% |
| 2020 | 126,012,510 | +20.8% |
| 2024 | 127,060,000 | +0.8% |
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Хятадын эх газрын бүх засаг захиргааны байгууллагуудын нэгэн адил Гуандун муж нь нам-засгийн хосолсон тогтолцоотой бөгөөд Хятадын Коммунист намын Гуандун мужийн хорооны нарийн бичгийн дарга нь Засаг даргаас дээгүүр албан тушаал байдаг юм. Гуандун мужийн Хятадын Коммунист Намын хороо нь бодлого боловсруулах дээд байгууллага бөгөөд Гуандун мужийн Ардын засгийн газрыг хянадаг байна.
Гуандун мужийн хууль сахиулах ажиллагааг Гуандун мужийн Олон нийтийн аюулгүй байдлын газар хариуцдаг. Гуандун мужийн Ардын зэвсэгт цагдаагийн анги нь тус мужид цэрэгжсэн хууль сахиулах, гамшгийн үед тусламж үзүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг бол Гуандун мужийн Гал түймэр унтраах, аврах алба нь тус мужид гал унтраах, аврах үйлчилгээ үзүүлдэг.
Гуандун мужийн дотоодын тагнуул, аюулгүй байдлын гол агентлаг нь Гуандун мужийн улсын аюулгүй байдлын газар юм.
Гуандун мужийн хорих ангиудыг Гуандун мужийн шоронгийн захиргааны товчоо хариуцдаг байна.
Хонконг, Макао-тай харилцаа
[засварлах | кодоор засварлах]Хонконг, Макао нь түүхэндээ Их Британи, Португалийн колони болохоосоо өмнө Гуандун мужийн нэг хэсэг байсан бөгөөд одоо тусгай захиргааны бүс нутаг болоод байгаа юм. Цаашилбал, хоёр тусгай бүсийн Үндсэн хуулиудад мужийн засгийн газрууд орон нутгийн улс төрд оролцохыг тодорхой хэмжээгээр хориглосон байдаг. Улмаар Хонконг, Макаотай холбоотой хилийн бодлого, усны эрх зэрэг олон асуудлыг тусгай бүсүүдийн Засгийн газрууд болон Гуандун мужийн Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэсэн юм.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]1949 онд улс тунхагалсаны дараа болон 1978 онд Дэн Сяопины эдийн засгийн шинэчлэл хийх хүртэл Гуандун мужийн эдийн засгийн хөгжлийн түвшин улсын дунджаас доогуур байв.
Дэн Сяопины гадаад ертөнцөд нээлттэй байх бодлого нь тус мужийн эдийн засгийг эрс өөрчилсөн бөгөөд одоо Хонконгтой ойрхон, цагаачилсан Хятадууд буюу Хуацяо нарын түүхэн холбоо зэрэг давуу талтай байршлаа бүрэн ашиглах боломжтой болсон. 1990-ээд онд Хятадын татварын шинэчлэл хийхээс өмнө Гуандун муж нь эдийн засгийн хувьд хоцрогдсон мужийн статусаасаа ашиг хүртэж, татварын хөнгөлөлттэй дэглэмтэй болсон.
Өнөөдөр энэ нь тус улсын хамгийн том эдийн засгийн хөгжсөн муж бөгөөд ДНБ-ээрээ хятадын бусад бүх мужаас давсан байна. 2022 онд Гуандун мужийн ДНБ 13.57 их наяд юань (нэрлэсэн ДНБ-ээр 1.9 их наяд доллар, PPP-ээр 3.78 их наяд доллар) байсан бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 102,465 юань (нэрлэсэн 15,234 ам.доллар буюу PPP-ээр 25,016 ам.доллар) байв. Энэ нь Хятадын өмнөд төв бүсийн хамгийн баян муж бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ээр бүх мужуудын дунд долоо дахь хамгийн баян муж юм.
Гуандун муж нь Шэньжэнь, Шаньтоу, Жухай гэх Хятадын 4 тусгай эдийн засгийн бүсийн гурвынх нь өлгий нутаг юм. Гэсэн хэдий ч хамгийн хөгжингүй бүсүүд нь голчлон Сувдан голын эргэн тойронд төвлөрдөг байна.
Жилд хоёр удаа мужийн төв Гуанжоу хотод Хятадын өнцөг булан бүрээс аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дэлгэн үзүүлдэг "Бүх Хятадын экспортын үзэсгэлэн худалдаа" (Canton Fair) зохион байгуулагддаг юм. Энэ нь одоогоор гүйлгээний хэмжээгээрээ дэлхийд 3-рт ордог томоохон аж үйлдвэрийн үзэсгэлэн юм.
Аж үйлдвэр
[засварлах | кодоор засварлах]Гуандун мужийн аж үйлдвэрийн гол салбарууд нь хувцас (нарны хамгаалалтын хувцас орно), нэхмэл эдлэл, гутал, хүнс болон нефть химийн бүтээгдэхүүн, барилгын материал, электроник, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, цаас, эмийн үйлдвэрлэл юм. Мэдээллийн технологи, биотехнологи, оптик-электрон тоног төхөөрөмж, дэвшилтэт материал зэрэг шинэ өндөр технологийн салбарууд хурдацтай хөгжиж байна.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Тодруулга
[засварлах | кодоор засварлах]- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "mofcom". - ↑ "Communiqué of the Seventh National Population Census (No. 3)". National Bureau of Statistics of China. 11 May 2021. Татаж авсан: 11 May 2021.
- ↑ Guldin, Gregory E. (1984). "Seven-Veiled Ethnicity: A Hong Kong Chinese Folk Model". Journal of Chinese Studies. 1 (2): 139–156. JSTOR 44289777.
- ↑ "National Data". National Bureau of Statistics of China. 1 March 2022. Татаж авсан: 23 March 2022.
- ↑ "Subnational Human Development Index". Global Data Lab China. 2021. Татаж авсан: 9 April 2020.
- ↑ Кирил монголоор үүнээс гадна Гуандон, Гуангдонг, Гуандүн гээд олон янзаар бичиж байгаа.
- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "худам монгол".