Jump to content

Шаньдун муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шаньдун
山东
Шаньдун муж
Нэрийн галиглал
  Хятад山东省 (Shāndōng Shěng)
  ТовчлолSD / (пиньинь: )
Шаньдун мужийн байршил
Шаньдун мужийн байршил
Солбицол: 36°24′N 118°24′E / 36.4°N 118.4°E / 36.4; 118.4Солбицол: 36°24′N 118°24′E / 36.4°N 118.4°E / 36.4; 118.4
Улс Хятад
Үгийн гарал Shān—"(Тайхан) уул"
dōng—"дорнод"
"(Тайхан) Уулын дорнодод"
НийслэлЖинань
Томоохон хотЛиньи
Хуваалт16 тойрог, 140 хошуу, 1941 суурин
Засаг захиргаа
  ТөрөлМуж
  БиетШаньдун Мужийн Ардын Их Хурал
  ХКН-ын НБДЛинь Вү[1]
  Хурлын даргаЛинь Вү
  ЗахирагчЖоу Найшян
  ХАУТЗЗ-ийн даргаГэ Хүэйжүнь
  Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл174 төлөөлөгч
Газар нутаг
  Нийт
157,100 км2 (60,700 бээр2)
  Байр20-р байр
Хамгийн өндөр цэг
1,545 м (5,069 фут)
Хүн ам
 (2020)[3]
  Нийт101,527,453
  Байр2-р байр
  Нягтрал650/км2 (1,700/бээр2)
   Байр5-р байр
Иргэдийн нэршилШаньдунчууд
Хүн ам
  Угсаатны бүлгүүдХятадууд - 99.3%
Хотон - 0.6%
  Хэл, аялгуудЖяоляо, Жилү, Жунюань хятад хэл
ISO 3166 кодCN-SD
ДНБ (2021)CNY 8.31 их наяд
$1.3 их наяд [4]
 - нэг хүнд ноогдохCNY 81,846
$12,689 (11-р байр)
 • өсөлт 8.3%
ХХИ (2019) 0.759[5]
өндөр · 14-т
Вэб сайтSD.gov.cn

Шаньдун (хятадаар 山东, латин үсгээр Shangdong) — Хятад улс (БНХАУ)-ын нэгэн муж юм.

Газар зүй, дурсгалт газар

[засварлах | кодоор засварлах]
Тай уул. д.т.д 1545 м
Шар мөрний адаг

Шаньдун нь Хятадын зүүн үзүүрийн этгээдэд оршдог. Умард талаараа Шар тэнгисийн хэсэг болох Бохайн тэнгист тулж, баруун хойд талараа Хөбэй, баруун талаараа Хөнань, өмнөд талаараа Жянсү мужтай хиллэж, дорнод талаараа Шар тэнгист тулна. Баруун талаараа Газар нь Умар Хятадын тэгш газрын зүүн үзүүр бол төв хэсгээрээ уулархаг, Тай уул энд банйа. Мяодао олтриг нь тэнгист байна. Хамгийн өндөр цэг нь Тай уулан дахь Хаш хааны оргил (д.т.д 1545 м) юм. Нутгийн хойд хэсгийн нам доор хэсгээр Шар мөрөн урсдаг бол нутгийн гол хэсэг нь Хай мөрөн, урд хэсэг нь Хуай мөрний сав газарт орно. Вэйшан нуур хамгийн том нь болох ба Шаньдунгийн тэнгисийн эрэг 3000 км урт үргэлжилнэ. Зүүн этгээд дэх Шаньдунгийн хойг нь хадархаг эрэг, арлуудтай.

Хятад улсын дорнод зүгт Шаньдун хойгийг эзлэн байдаг. Бомбын шашны шүтээн Тай уул, буддын шашны сүм хийдтэй Жинань хот, күнзийн суртлыг үүсгэгч Күнзийн төрсөн Чүфү хот зэрэг олон шашны уламжлал Шаньдун мужид байдаг.

Нийгэм, эдийн засаг

[засварлах | кодоор засварлах]
Дарсны ургамлын талбай
Өндөр технологийн Inspur компанийн байр

Шаньдунгийн хүн амын сүүлийн хэдэн арванд огцом өссөн. Нийт хүн ам 101 сая болж, Хятадын мужуудаас хоёр дахь их хүн амтай муж болсон. Эдийн засаг нь Хятадын мужуудаас 3-р том болно. Хэрвээ тусгаар улс байсан бол нийт 1.3 тэрбум доллараар хэмжигдэх эдийн засгийн хэмжээ нь 15-р их эдийн засагтай улстай тэнцэх байв. 153 их дээд сургуультай.

Шаньдунгаас жимс, хүнсний ногоо, дарс, хар тамхи зэргийг голчлон экспортолдог. Хөвөн, улаан буудай, саримс, давсаас эхлээд алт зэрэг үнэт эрдэнэстэй. Эрдэнэ шиш тариална, газрын тос, шатахуун үйлдвэрлэдэг. Олон том компаниуд энд байрладаг. Мөн газрын ойроос хамаараад Шаньдун руу Өмнөд Солонгос, Японоос аялал жуулчлал, хөрөнгө оруулалт ирдэг. Хүн ам ихтэй Жинань, Чиндао, Вэйфан, Вэйхай, Яньтай, Зыбо хотуудад аж үйлдвэрүүд төвлөж байна. Чиндао хот нь Tsingtao, Haier, Hisense зэрэг гурван алдарт барааны нутаг болно.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]
Нутгийн хуваарь

Шаньдун муж дотроо аймгийн зэргийн 16 нутагт хуваагддаг. Эдгээр нь аймгийн энтэй хотууд юм. Хүн амын томоор н жагсаавал Жинань, Чиндао, Вэйфан, Жинин, Линьи, Хөзэ зэрэг нутаг голлоно.


Шаньдун муж
Хялбаршуулсан山东
Уламжлалт山東
Шууд утга"Уулын (Тайхан) дорнодод"
Галиглал
Стандарт Хятад хэл
ПиньиньShāndōng
Бопомофоㄕㄢ   ㄉㄨㄥ
Гоюй ломацыShandong
Вэйд — ГайлсShan1-tung1
IPAЗагвар:IPAc-cmn
Ву
ЛатинчлалSe ton
Юэ: Кантон
Иелийн латинчлалSāan-dūng
ЮтпиньSaan1-dung1
IPAЗагвар:IPAc-yue
Өмнөд Минь хэл
Хоккиен ПВЖSoaⁿ-tang
Tâi-lôSuann-tang
  1. "Назначены новые секретари парткомов провинций Шаньдун и Шаньси" (Орос хэлээр). dknews.kz. 2022-12-30.
  2. "Doing Business in China - Survey". Ministry Of Commerce - People's Republic Of China. n.d. Эх хувилбараас архивласан: 2015-10-16. Татаж авсан: 2013-08-05.
  3. "Communiqué of the Seventh National Population Census (No. 3)". National Bureau of Statistics of China. 2021-05-11. Татаж авсан: 2021-05-11.
  4. "山东省2021年GDP突破8.3万亿,同比增长8.3%" (Хятад хэлээр). SD News. 2022-01-20. Татаж авсан: 2022-08-09.
  5. "Subnational HDI (v5.0)". Global Data Lab. 2019. Татаж авсан: 2022-01-01.