Ниншя - Хотонгийн өөртөө засах орон
Ниншя - Хотонгийн өөртөө засах орон | |
---|---|
өөртөө засах орон | |
• хятад ханз | 宁夏回族自治区 |
• латин галиг | Níngxià Huízú Zìzhìqū |
• англиар | Ningxia Hui Autonomous Region |
![]() |
|
Улс орон | ![]() |
Муж, орон | Ниншя - Хотонгийн ӨЗО |
Аймаг, тойрог | Аймгийн энтэй нэр бүхий 5 хот |
Хошуу, шянь | Нэр бүхий 21 нутаг |
Сум, шян | Нэр бүхий 219 нутаг |
Орны төв | Иньчуань |
Газар нутаг | 66,461 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 6,176,900 хүн |
Нягт сийрэг | 89.1 хүн/км² |
Ард түмэн | 62% - хятад, 34% - хотон |
Нутгийн олон | Ниншягийнхан |
1958 он | НХӨЗО үүсэн байгуулагдсан |
Цагийн бүс | НЗНЦ+8 |
Цахим хуудас | nx.gov.cn (хятадаар) |
Ниншя - Хотонгийн өөртөө засах орон (НХӨЗО; хятадаар 宁夏回族自治区 - níngxià huízú zìzhìqū) буюу товчоор Ниншя (宁夏 - níngxià; англиар Ningxia) — 1954 онд Ганьсү мужид нэгтгэгдсэний дараа 1958 онд буцаад салж, Хотон үндэстэнг өргөн байгуулагдсан, БНХАУ-ын харъяат өөртөө засах орон. Дорнод Шэньси, өмнө болон өрнөд Ганьсү, умард Өвөр Монгол гэх гурван нутгаар хүрээлүүлж, Хятад орны төв-умар хэсгийн харьцангуй жижиг буюу 66,461 км² газрыг эзлээд 2010 оны тооллогоор 6,301,350 хүнийг тээн оршиж байна. Ниншя бол Хятадын өөр муж, ородтой харьцуулахад хүн ам сийрэг суурьшсан, Хуанту өндөрлөг, Хатан гол (Шар мөрөн), Цагаан хэрэмээр хүрээлэгдэн, олон зуун жилийн турш тариа тариалж ирсэн газар юм.
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]
Газрын зураг | # | Хотын нэр | хятадаар | англиар | Хүн ам (2010)) | |
---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||
— аймгийн энтэй хот — | ||||||
1 | Иньчуань | 银川市 | Yinchuan | 1,993,088 | ||
2 | Шизуйшань | 石嘴山市 | Shizuishan | 725,482 | ||
3 | Ужун | 吴忠市 | Wuzhong | 1,273,792 | ||
4 | Жунвэй | 中卫市 | Zhongwei | 1,080,832 | ||
5 | Гуюань | 固原市 | Guyuan | 1,228,156 |
Зураг[засварлах | кодоор засварлах]
-
Тангудын үеийн булш
-
Иньчуань хот
-
Ужунгийн лалын сүм