БНХАУ-ын Төрийн зөвлөл
БНХАУ-ын Төрийн зөвлөл (мо.б. ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ - törü-yin jöblel - төрү-йин зөблэл; хят. 国务院 Guówùyuàn; англ. State Council ) — Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын төрийн дээд гүйцэтгэх байгууллага, буюу БНХАУ-ын Засгийн газар. Төрийн Зөвлөл гэхээс гадна бас Төвийн ардын Засгийн газар (ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠠᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠳᠥᠨ, 中央人民政府, Central People's Government) гэж мөн нэрэлдэг. Нийт 35 гишүүнтэй 2013 оноос хойш Ли Көчян тэргүүлж байна.
Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
- БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд
- Ерөнхий сайдын орлогч нар
- Төрийн Зөвлөлийн гишүүд
- Нарийн бичгийн газрын дарга
- Яам, газрын удирдлага
- Улсын хорооны дарга нар
- БНХАУ-ын Ардын Банкны дарга
- Улсын Хянан шалгах газрын дарга.
Төрийн Зөвлөлийн Байнгын хорооны өнөөгийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]
Ерөнхий сайд[засварлах | кодоор засварлах]
Ли Көцян (李克强) Засгийн газарт хөгжил, шинэчлэл, үнэ, санхүү-эдийн засгийн үйл ажиллагаа, статистик болон макро эдийн засгийн асуудлууд эрхэлдэг.
Ерөнхий сайдын орлогч нар[засварлах | кодоор засварлах]
- Хань Жэн (韩正) - нэгдүгээр орлогч, эдийн засгийн хөгжил, орон сууц, байгаль орчин хамгаалах, байгалийн нөөц зэргийн асуудал хариуцдаг.
- Сунь Чуньлань (孙春兰) - шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын зэрэг асуудал эрхэлдэг.
- Ху Чуньхуа (胡春华) - гааль, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын асуудал эрхэлдэг.
- Лю Хэ (刘鹤) - санхүү, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэр, тээврийн асуудлын салбар хариуцдаг.
Төрийн Зөвлөлийн Байнгын хорооны бусад гишүүд[засварлах | кодоор засварлах]
- Сяо Зэ (肖捷), Төрийн Зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга;
- Вэй Фэнхэ (魏凤和), Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хурандаа генерал, Батлан хамгаалхын сайд;
- Ван И (王毅), Гадаад хэргийн сайд, гадаад харилцааны асуудал эрхэлдэг;
- Жао Кэчжи (赵克志), Цагдаагийн Ерөнхий комиссар, НАХЯ-ны сайд;
- Ван Юн (王勇), Төрийн өмчийн удирдан хянах хорооны дарга, онцгой байдлын асуудал эрхэлдэг;
үүн дээр төрийн яамдын сайд нар ордог байна.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нар[засварлах | кодоор засварлах]
Энэ албан тушаал БНХАУ байгуулагдсан 1949 оны 10 дугаар сарын 1-нд бий болсон.
№ | нэрс | Албан тушаалд очсон | Албан тушаалаа өгсөн | БНХАУ-ын дарга |
---|---|---|---|---|
1 | Жоу Эньлай
(1898—1976) |
1949.10.01 | 1976.01.08 | Мао Зэдун, Лю Шаозы, Дун Биу |
2 | Хуа Гофэн
(1921—2008) |
1976.02.04 | 1980.09.10 | Хуа Гофэн /өөрөө/ |
3 | Жао Цзыян
(1919—2005) |
1980.09.10 | 1987.11.24 | Е Зяньин, Ли Сяньнянь |
4 | Ли Пэн
(1928-2019) |
1988.03.25 | 1998.03.17 | Ли Сяньнянь, Ян Шанкунь, Зян Зэминь |
5 | Жу Жунзи
(1928-) |
1998.03.17 | 2003.03.16 | Зян Зэминь |
6 | Вэнь Зябао
(1942-) |
2003.03.16 | 2013.03.15 | Ху Жиньтао |
7 | Ли Көчян
(1955-) |
2013.03.15 | өнөөг хүртэл | Ши Жиньпин |