Жао Зыян
Жао Зыян (хятад. уламж. 趙紫陽 , хялбар. 赵紫阳 , пиньинь Zhào Zǐyáng, төрөхдөө Жао Сюе (хятад уламж. 趙修業 , хялбар. 赵修业 , пиньинь Zhào Xiūyè); 1919 оны 10-р сарын 17-нд Гоминданы Хятадад Хэнань мужийн Хуасяньд төрсөн— 2005 оны 1-р сарын 17-нд Бээжин хотод нас барсан) — БНХАУ-ын Төрийн зүтгэлтэн, 1980-1987 онуудад Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, 1987-1989 онд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга. Хятадын шинэчлэгч зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг хэрэгжүүлэгч.
Авилгатай тэмцэгч, 1989 оны Тяньаньмэний талбай дахь оюутны эсэргүүцлийг дэмжсэний төлөө түүнийг албан тушаалаас нь зайлуулсан. Амьдралынхаа сүлийн 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн. 2005 оны 1-р сард Бээжин хотын нэгэн эмнэлэгт нас барсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Жао 1927 онд Санцэнь тосгоны бага сургуульд орсон. 1932 онд Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлд, 1938 онд ХКН-д тус тус элссэн.
1936 онд Ухань хот руу сурахаар явж очоод овогоо Зыян болгож өөрчилсөн байна.
Жао 1949 оны 10-р сард БНХАУ байгуулагдахад ХКН-ын өмнөд Хятад дахь салбарын Байнгын Хорооны дарга болсон.