Jump to content

Ли Пэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ли Пэн

Ли Пэн (хятад. уламжлал. 李鵬, хялбар. 李鹏, пиньинь Lǐ Péng; 1928 оны 10-р сарын 20-нд Шанхай хотод төрсөн-2019 оны 7-р сарын 22-нд Бээжинд нас барсан) -БНХАУ-ын төрийн зүтгэлтэн, 1988-1998 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, 1998-2003 онд Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга. Зян Зэмины хамт Хятадын 3 дахь үеийн удирдагчдын тоонд багтдаг.


Тэрээр Хятадын хамгийн нэр хүндгүй улстөрчдийн нэгд тооцогддог байсан бөгөөд үүнд голчлон хатуу ширүүн дүр төрх, гэр бүлийн гишүүдийнхээ дунд авлига хээл хахуулийн дуулиан дэгдээсэн, Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын үймээн самууныг дарахад голлох үүрэг гүйцэтгэсэн зэрэг нь голлон нөлөөлжээ. Олон улсын хүний ​​эрхийн зарим байгууллага түүнийг "Бээжингийн яргачин" хэмээн хочилдог. Жао Зиян Ерөнхий сайд байх үеийн эдийн засгийн бүтэлгүйтэлд Ли-г буруутгаж байсан гэж зарим ажиглагчид үздэг байна.

Гэвч үүний зэрэгцээ тэрээр Хятадын нийгэм дэх эдийн засаг, нийгмийн олон асуудлыг даван туулж чадсан юм. Тэрээр мөнгөний хатуу бодлого явуулж, үнийн хатуу хяналт тавьж, засгийн газрын олон нийт, жижиг бизнес эрхлэгчдэд олгох зээлийг танасан нь инфляцийг зогсоосон. Эдгээр аргуудыг одоогийн Хятадын засгийн газар хэрэглэсээр байна.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Хятадад хоёр мега төсөл хэрэгжүүлсэн: Санся усан цахилгаан станц барих, Шенжоугийн цуврал сансрын хөлөг дээр ажиллах.

1991 оны есдүгээр сард Бээжинд айлчилсан Маргарет ТэтчерДэн Сяо Пингийн өв залгамжлагч, өөрөөр хэлбэл Хятадын дээд удирдагчийн албан тушаалын төлөө Ли Пэн, Зян Зэминий хооронд улс төрийн тэмцэл ид өрнөж байсан үе байсан” гэж хожим дурссан байдаг.

Түүнийг нийтэч хүн гэж үздэг, ном унших дуртай, Сычуань халуун ногоотой хоолыг хийх дуртай байв. Тэрээр орос хэлийг сайн мэддэг, англи хэлийг бие даан эзэмшсэн байна.