Ийд ал-Фит

Тажикстан улсад нэгэн гэр бүл баярын ширээ зассан нь

Ийд-ул-Фитрь, Ийд ал-Фитрь, Ид-ул-Фитрь буюу Ид ал-Фитрь хэмээх баярыг товчлон авч үзвэл Ийд гэдэг билээ. Энэхүү баяр нь Исламын шашны ариун сарын сүүлд болдог бөгөөд Рамаданы төгсгөлд болдог байна (Рамаадааны үеэр хүмүүс нар мандахаас эхлээд нар жаргатал хоолны мацаг барьдаг). Ийд хэмээх баяр нь ганцхан хоног үргэлжилдэг бөгөөд тэр өдөр Муссилманчууд мацаг барих шаардлагагүй болдог. Ийд гэдэг үг нь Арабаар баяр наадам гэсэн утгатай ба нөгөө талаас Фитрь нь мацаг барих явдлаас чөлөөлөгдөх гэсэн утгатай юм. Энэ баяр нь Рамааданы төгсгөлийг тэмдэглэдэг ба хүмүүс 29-30 хоногийн турш 1 сар мацаг барьдаг билээ. Ийд нь Шаввааль сарын эхний өдөрт байдаг ба тухайн өдөрт дэлхийд байгаа Муссилманчууд бүгдээрээ нэгдэж нэг байхыг зорьдог.

Ийд ал-Фитрь-ын баяраар салаат буюу Лалын шашны мөргөл уншдаг ба энэ нь 2 рака-ах буюу 2 бадагтай байдаг ба тухайн мөргөлийг том талбайд эсвэл том танхимд уншдаг байна. Уг мөргөлийг хүмүүс бөөнөөрөө цугларч (Жама-ат) үйлдэх ёстой ба мөргөл үйлдэх үед нэмэлт 6-аан Такбирс хийнэ (Энэ нь гараа чихэндээ хүргэн Аллах Ахбар-Аллах Бурхан бол Агуу гэж байгаа үйлдлийг хэлнэ. Үүнийг нийтдээ 6 удаа хийнэ: эхний бадгийн өмнө 3 удаа хийж, дараагийн бадгийн өмнө 3 удаа хийнэ.)

Муссилманчууд өөрсдийгөө бурхны зарлигийг дагах ёстой гэж үздэг ба Кар’ан сударт заасны дагуу Рамадаан дуустал мацаг барьж Ийд-ын мөргөлөөр мацаг барихаа болино гэж үздэг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Ийд-ын баярын үндсийг анх Мухаммед тавьсан гэдэг. Хуучин уламжлалын дагуу Мухаммед анх Меккагаас Мадина хот руу явах аян замдаа гарснаар уг баярын үндсийг тавьсан гэж үздэг. Анас мэдээлэхдээ: Мухаммед анх Мадина хотод ирэхэд хүмүүс 2 баярыг онцлон тэмдэглэдэг байжээ. Тэр хүмүүсээс чухам яах гэж энэ баяруудыг тэмдэглэж байгааг асуутал хүмүүс өөрсдийгөө амраах гэж мөн баясагах гэж эдгээр баяруудыг тэмдгэлэдэг гэж хариулсан юм. Харин энэ үед Мухаммед хүмүүст “Агуу их хүчтэй бурхан та нарт 2 өөр төрлийн баяр наадам заяажээ” хэмээн өгүүлсэн ба та нар Ийд ал-Фитрь болон Ийд ал-адха гэсэн нэртэй 2 баяр наадмыг тэмдэглэх ёстой гэж хэлсэн байна. Муссилманчуудын хувьд энэхүү 2 баяр нь Аллах бурханд талархал илэрхийлж байгаагийн илэрхийлэл болон түүнийг хүндэтгэж байгаагийн илэрхийлэл юм. Мөн энэ үеэр тэд өөрсдийгөө баярлуулах ёстой.

Баярын үеийн ёс[засварлах | кодоор засварлах]

Ийд ал-Фитрь-ын баярыг нэг, хоёр эсвэл гурван хоногийн турш тэмдэглэдэг. Тухайн баярын үеэр хүмүүс дараах байдлаар хоорондоо мэндэлдэг: Ийд Мубараак (Ийд баярын ивээл) эсвэл Ийд Саа’ид (Ийд баярын мэнд). Үүнээс гадна Лалын шашны орнууд өөр өөрийн гэсэн мэндчилгээтэй байдаг. Жишээлбэл Турк улсад хүмүүс голчлон Баяраминиз Күтлү Олсүүн гэдэг, энэ нь Таны баярыг ивээх болтугай гэсэн үг юм. Мөн баярын үеэр Муссилманчууд бие биенээ уучилж, тухайн жилд гарч байсан хэрүүл маргаанаа мартан бие биенээ хүндэтгэхийг хичээж дараагийн жилдээ эвтэй байхыг зорьдог. Ерөнхийдөө бол баярын өдөр хүмүүс өглөө эрт сэрж (нар мандахаас өмнө), Салатул Фажирь буюу нар мандахын өмнөх мөргөлийг үйлдэж зөнч Мухаммедын уламжлалт ёсыг дагаж: нүүр ам, шүдээ угааж, усанд орж, өөрийнхөө хамгийн сайхан өмсгөлийг өмсөж, биендээ сүрчиг түрхдэг байна. Баярын өдөр мацаг барихыг хориглодог. Уламжлалт ёсны дагуу хүмүүс өглөөний цайгаар амттан иддэг (голчлон нандин чавга), үүний дараагаар хүмүүс Ийд баярын чухал хэсэг болох мөргөл үйлдэх ёслолд явдаг (Салаат). Мөргөлийн ёслолыг үйлдэхийнхээ өмнөх үеэр хүмүүс заавал буяны үйлс хийх ёстой ба голчлон ядуу хүмүүст мөнгө төгрөг хандивладаг. Баярын өдрөөр:

  • Аз жаргал баяр баясгалантай байх хэрэгтэй.
  • Сайн үйлс хйих ёстой.
  • Фажирь мөргөлийг үйлдэх хэрэгтэй.
  • Өглөө эрт сэрэх ёстой.
  • Москь буюу сүмд мөргөл үйлдэх гэж ирсэн цагаасаа хойш Муссилманчууд зөвхөн мөргөл л үйлддэг. Үүнээс өөр зүйлийн талаар эсвэл өөр юмны талаар ярьж болохгүй. Москиос гарсны дараа болно.
  • Бусад Муссалманчуудадтай Ийд Мубараак хэмээн мэндлэх ёстой.
  • Мөргөл үйлдэж байх үедээ дараах тарниудыг уншина: Аллах Акбар, Аллах Акбар, Аллах Акбар. Ла илааха ил’ла, Л-ла вал-лааху акбар, Аллах Акбар валил-лахи л-хамаад. Ийд болох газар ирсэн тохиолдолд тарни уншихыг болино, эсвэл Имаам буюу Лам үйл ажиллагаа эхлүүлэх цагт.
  • Мөргөл үйлдэх газар луу ирж буцахдаа өөр өөр замаар явах хэрэгтэй.

Ийд-ын мөргөлийн үеэр хүмүүс голчлон том талбайд, том нийгмийн төвүүд эсвэл Москь буюу том сүм хийдүүд мөргөл үйлддэг. Мөрдлөгө дууссанаар лам нар Аллах бурхны сургаалуудаас уншиж, бурхнаас өршөөл гуйж, энх тайвныг хүсэж, мөн энэ дэлхийн бүх амьтдыг ивээхийг хүсдэг. Үүнээс гадна лам нар хүмүүст Ийд баярын ёслолын ажиллагааны талаар танилцуулдаг, жишээлбэл закаат-ын талаар. Сургаал хайрлаж байгаа үед хүмүүс хоорондоо, танхимаас гарч эсвэл өөр нэгэн мөргөл үйлдэхийг хатуу хориглодог. Ёслолын ажиллагаа дууссанаар Муссилманчууд гэр бүл болон найз нөхөдтэйгөө уулзаж, гэртээ эсвэл албан байгууллагууд түрээслэн баярын үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. Ийд баярын үеэр өөрийн хүүхдүүд болон хамаатныхаа хүүхдүүдэд Ийди буюу бэлэг тараадаг.

Лалын шашны уламжлалт ёс[засварлах | кодоор засварлах]

Ийд ал-Фитрь-ын баяр нь Рамаадааны төгсгөлийг тэмдэглэдэг. Энэхүү баяр нь Муссилманчуудад тэдний гол үнэт зүйлийг тодорхойлж өгдөг. Жишээлбэл: ядуусын зовлонгийн талаар ойлгуулж, хүн чанар, итгэл найдвар, тэвчээр болон тууштай байхын талаар сургаал хайрладаг. Зарим судлаачид хүмүүс мацаг барьснаар амьдралын дараах ертөнцийн талаар ойлголт авч биет болон биет бус үзэгдлийн талаар ойлголт авдаг гэж үздэг. Муссилманчууд энэ баярыг тэмдэглэснээр дэлхийд оршдог бузар муу муухай зүйлсээс ангижрахад тус үзүүлдэг ба бурханд талархалаа илэрхийлж түүний ивээл сайн сайхны төлөө талархаллаа илэрхийлж байна хэмээн үздэг.