Jump to content

Софи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Софи
София
Софи далбаа
Софи сүлд
Уриа: 
"Расте, но не старее"[1]
"Raste, no ne staree"
("Өснө, гэхдээ хөгшрөхгүй")
Map
Интерактив газрын зураг
Софи, Болгар
Софи
Софи
Софийн байршил
Софи, Европ
Софи
Софи
Софи (Европ)
Солбицол: 42°42′N 23°20′E / 42.70°N 23.33°E / 42.70; 23.33Солбицол: 42°42′N 23°20′E / 42.70°N 23.33°E / 42.70; 23.33
УлсБолгар
МужСофи хот
Хотын захиргааНийслэл
Үрг. суурьшсанМЭӨ 7000 оноос[2]
Неолитын суурьшилМЭӨ 5500–6000[3]
Сердийн сууринойр. МЭӨ 390
Ромын захиргааМЭ 46 (Сердика)[4]
Крум байлдан дагуулсанМЭ 809 (Средец)[4]
Засаг захиргаа
  Хотын даргаВасил Терзиев (PP-DB-Спаси София)
Газар нутаг
500 км2 (200 бээр2)
  Хотын бүс5,723 км2 (2,210 бээр2)
  Бөөгнөрөл11,738 км2 (4,532 бээр2)
Өндөр500–699 м (1,640–2,293 фут)
Хүн ам
 (2025)[8]
  Нийслэл1,295,591
  Нягтрал2,600/км2 (6,700/бээр2)
  Хотын бүс1,531,867
  Нягтрал270/км2 (690/бээр2)
  Бөөгнөрөл1,619,690
  Нягтрал140/км2 (360/бээр2)
Иргэдийн нэршилСофичууд (mn)
Софиянец (bg)
ДНБ (Нэрлэсэн, 2024)
  Нийслэл€45.732 тэрбум
  Нэг хүнд ноогдох€35,412
Цагийн бүсUTC+02:00 (ЗЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+03:00 (ЗЕЗЦ)
Шуудангийн код
1000
Бүсийн дугаар(+359) 02
ХХИ (2022)0.856[12]
маш өндөр
Тээврийн хэрэгслийн дугаарC, CA, CB
Вэб сайтsofia.bg

Софи (Болгар: София) нь Болгарын нийслэл хот юм. Витоша уулын бэлд орших тус хот нь Болгарын улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв нь билээ.

Европын эртний хотуудын нэг бөгөөд Сердика (Serdica), Средец (Sredets), Триадица (Triaditsa) хэмээн нэрлэгдэж байсан. Хотын түүх нь 7 мянган жилийн тэртээгээс улбаатай.

Софи хот нь Балканы хойгийн төвд байрладаг нь түүний хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр үзүүлжээ. Болгарын баруун хэсэгт, Витоша уулын бэлд, Софийн хөндийд уулсаар хүрээлэгдэн оршино.

Владай, Перлов зэрэг голууд хотын дундуур урсана.

Софи нь эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд температурын зөрүү маш их байдаг. 1936 он хүртэл жилийн дундаж температур цельсийн 10.0 хэм байсан, үүнээс хойш 0.5 хэмээр өсөөд буй[13]. Жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 650мм.

Цаг уурын мэдээлэл: Софи (NIMH−BAS) 1991–2020 оны хэвийн, туйлын үе 1893–одоо
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 18
(64)
22.2
(72.0)
31
(88)
30.6
(87.1)
34.1
(93.4)
37.2
(99.0)
40.2
(104.4)
39
(102)
37.1
(98.8)
33.6
(92.5)
25.8
(78.4)
21.3
(70.3)
40.2
(104.4)
Дундаж дээд °C (°F) 3.5
(38.3)
6.5
(43.7)
11.4
(52.5)
16.7
(62.1)
21.4
(70.5)
25.2
(77.4)
27.8
(82.0)
28.3
(82.9)
23.3
(73.9)
17.6
(63.7)
10.7
(51.3)
4.6
(40.3)
16.4
(61.5)
Өдрийн дундаж °C (°F) −0.5
(31.1)
1.6
(34.9)
5.8
(42.4)
10.9
(51.6)
15.5
(59.9)
19.4
(66.9)
21.6
(70.9)
21.5
(70.7)
16.8
(62.2)
11.4
(52.5)
5.9
(42.6)
0.8
(33.4)
10.9
(51.6)
Дундаж доод °C (°F) −3.9
(25.0)
−2.4
(27.7)
1.1
(34.0)
5.3
(41.5)
9.8
(49.6)
13.4
(56.1)
15.3
(59.5)
15
(59)
10.9
(51.6)
6.3
(43.3)
1.9
(35.4)
−2.4
(27.7)
5.9
(42.5)
Мин. температур °C (°F) −31.2
(−24.2)
−24.1
(−11.4)
−18
(0)
−5.9
(21.4)
−2.2
(28.0)
2.5
(36.5)
5.3
(41.5)
3.5
(38.3)
−2
(28)
−5.6
(21.9)
−15.3
(4.5)
−21.1
(−6.0)
−31.2
(−24.2)
Дундаж хур тунадас см (инч) 35.9
(1.41)
35.5
(1.40)
45.3
(1.78)
52.3
(2.06)
73.1
(2.88)
81.6
(3.21)
64.7
(2.55)
53.1
(2.09)
52.3
(2.06)
53.9
(2.12)
38.1
(1.50)
39.9
(1.57)
625.7
(24.63)
Дундаж цас см (инч) 24.9
(9.8)
21
(8.3)
15.4
(6.1)
3
(1.2)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1.5
(0.6)
10.7
(4.2)
21
(8.3)
97.5
(38.5)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) 10 11 10 12 15 13 9 7 8 11 10 10 126
Цастай дундаж өдөр 7.5 6.5 5.2 1.3 0 0 0 0 0 0.7 2.7 6.4 30.3
Дундаж харьцангуй чийгшил (%) 77 74 69 63 67 67 63 62 65 70 77 79 69.4
Сарын дундаж нартай цаг 87.9 117.2 169 195.1 236 268.1 311.9 307.3 225.1 166.8 107.7 69.1 2,261.2
Дундаж хэт ягаан туяаны индекс 1 2 4 5 7 9 9 8 6 4 2 1 5
Эх сурвалж: NOAA/WMO,[14][15][16][17][18][19][20][21] Climate.top[22][23] and Weather Atlas[24]
Софи дахь Гэгээн Жоржийн сүм нь Балканы хойгийн хамгийн эртний Христосын шашны сүм бөгөөд 4-р зуунд баригджээ.

Эрт цагт фракуудын тосгон өдгөөгийн Софи хот оршиж буй газарт байсан бөгөөд Сердика буюу Сардика гэж нэрлэгддэг байв. Энэ нь фракуудын нэг овог аймаг болох Сердигээс гаралтай гэж үздэг. МЭӨ 500 оны үед Фракийн өөр нэгэн овог болох Одрысууд өөрсдийн хаант улсыг байгуулан аж төрж байсан гэдэг.

МЭӨ 29 онд Сердика нь Ромд эзлэгдсэн аж. Софиг 447 онд Хүннүчүүд эвдлэн сүйтгэсэн бөгөөд Византийн хаан Юстин сэргээн босгож, Триадица хэмээн нэрийджээ.

809 онд Крум хааны үед урт удаан дайны эцэст анх удаа Болгарын хаант улсын мэдэлд орсон байна[25]. Тэд хотын нэрийг слав хэлний дуудлагад ойртуулж Средец гэдэг байлаа. 1018 онд нэг хэсэг Зүүн Ромын эзэнт улсын мэдэлд очсон боловч удалгүй Болгарчууд хотыг буцаан авчээ.

Софиг 1443 онд Османы эзэнт гүрэн эзэлж, Румель мужид хамааруулснаас хойш 4 зууны турш тэдний ноёрхол үргэлжилж, түрэгүүд оршин суух болжээ.

Орос-Түрэгийн дайны үеэр Оросууд 1878 оны 1 сарын 4-нд тус хотыг эзэлж, 1879 онд шинээр Их Болгарын вант улсыг байгуулахад нийслэл нь болсон байна. Тэр үед хотын хүн ам дөнгөж 11,649 байсан гэдэг[26].

1376 онд Гэгээн Софийн цогчин дугана баригдсанаас хойш хотыг иргэд Софи гэж дуудах болсон ч дөнгөж 1878 онд албан ёсны нэр нь болсон аж.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тус хот бөмбөгдөлтөд өртөж байв.

Софийн метроны сүлжээний зураг

Софийн метро нь 2009 оны байдлаар 1 шугам, 14 өртөөтэй.

 Commons: Sofia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Sofia through centuries". Софи хотын захиргаа. Эх хувилбараас архивласан: 2009-08-19. Татаж авсан: 2026-05-08.
  2. Годси, Кристен (2005). The Red Riviera: Gender, Tourism, and Postsocialism on the Black Sea. Дюкийн их сургуулийн хэвлэл. х. 21. ISBN 0822387174.
  3. Prehistory, Ivan Dikov · in (2015-12-07). "Archaeologist Discovers 8,000-Year-Old Nephrite 'Frog-like' Swastika in Slatina Neolithic Settlement in Bulgaria's Capital Sofia – Archaeology in Bulgaria". archaeologyinbulgaria.com. Архивласан огноо 2015-12-22. Татаж авсан: 2026-05-10.
  4. 1 2 Sofia 2016, х. 13.
  5. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "URBANISED AREAS".
  6. "Archived copy". Архивласан огноо 2020-11-24. Татаж авсан: 2026-05-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  7. "Nsi • National Register of Populated Places •". Архивласан огноо 2020-07-11. Татаж авсан: 2026-05-10.
  8. "Население по градове и пол | Национален статистически институт". www.nsi.bg (Болгар хэлээр). Архивласан огноо 2021-04-12. Татаж авсан: 2026-05-10.
  9. "Population on 1 January by age groups and sex - functional urban areas".
  10. "Population on 1 January by age groups and sex -".
  11. "GDP by Regions". MSI.bg.
  12. "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Архивласан огноо 2018-09-23. Татаж авсан: 2026-05-10.
  13. "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-06-14. Татаж авсан: 2007-06-14.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  14. "Index of /Archive/Arc0216/0253808/2.2/Data/0-data/Region-6-WMO-Normals-9120/Bulgaria/CSV".
  15. "Station Name: Sofia". АНУ-ын Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Татаж авсан: 2026-05-11.[permanent dead link]
  16. "Век. месечен архив Бг". Stringmeteo.com.
  17. "Век. месечен архив Бг". Stringmeteo.com.
  18. "Archived copy". Эх хувилбараас архивласан: 2024-03-31.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  19. "Archived copy". Эх хувилбараас архивласан: 2024-03-31.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  20. "Статистически годишник ha народната република българия" [Statistical Yearbook of the People's Republic of Bulgaria 1947-1948] (PDF) (Болгар хэлээр). Эх хувилбараас (PDF) архивласан: 2024-04-02.
  21. "Времето София » 05.11.2021".
  22. "Number of Wet Days". Эх хувилбараас архивласан: 2025-11-18. Татаж авсан: 2026-05-11.
  23. "Relative Humidity". Эх хувилбараас архивласан: 2025-11-24. Татаж авсан: 2026-05-11.
  24. "Sofia, Bulgaria - Detailed climate information and monthly weather forecast". Архивласан огноо 2021-03-09. Татаж авсан: 2026-05-11.
  25. Theophanes Confessor. Chronographia, p.485
  26. Кираджиев, Светлин (2006). „София. 125 години столица. 1879-2004 година“. ИК „Гутенберг“. ISBN 978-954-617-011-8