Скопье

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Македоны археологийн музей

Скопье (макед. Скопје, албани. Shkup / Shkupi) - Умард Македон улсын нийслэл хот. Арван дүүргээс бүрдсэн Улсын хэмжээний захиргааны нэгж. Тус улсын умард хэсэгт Бүгд Найрамдах Косово Улсын хилээс холгүй, Вардар голын эрэг дээр оршдог.

Хүн ам[засварлах | edit source]

Нийслэл хот 540 мянга орчим (65% македончууд, 27% албаничууд) хүн амтай.

Түүх[засварлах | edit source]

Анх Эртний Ром улсын түүхч Тит Ливий Скопье хотын байгаа газарт МЭ 1 дүгээр зууны үед Оомын цэргийн анги байрлаж байсан тухай дурдсан байдаг.

Тус хот Византийн хаан 1 дүгээр Юстинианы төрсөн хот байсан бөгөөд VI зуунд болсон газар хөдлөлтийн дараа хотыг сэргээж Прима-Юстиниана — «Юстинианы нэгдүгээр хот» хэмээн нэрлэсэн байна. Гэвч хотын иргэд хотын хуучин "Скупи" нэрээ хадгалсаар яваад өөрчлөгдөж өнөөгийн Скопье болжээ. Сүүлд нэг хэсэг Османы эзэнт улсын эрхшээлд байсан.

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Скопье нь Болгар, Австри-Унгарын мэдэлд байсан бөгөөд дайны дараа Серб, Хорват, Словенуудын Хаант улсын нэг хэсэг болсон. 1929-1941 онд Югославын Вант улсын Вардар мужийн төв байжээ.

Хожим нь 1941 оны 4-р сард германчуудтай холбоотон Болгарын 5-р арми тус хотыг эзэлж, 1944 оны 9-р сар хүртэл эзэн сууж байсан. 1944 оны 11-р сард Германы цэргээс бүрэн чөлөөлөгдсөн байна.

1944 оноос Скопье хот Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд Найрамдах Социалист Македон Улсын захиргаа, аж үйлдвэр, соёлын төв байжээ.

1998 оны Косовогийн мөргөлдөөний дараа Скопье хотод Косовогоос албаничууд дүрвэж ирсэн байна. Македоны хойд нутгийг салгах аюулаас зайлсхийхийн тулд албаничуудад хотод олон эрх олгосон юм. Жишээлбэл, тэд албани хэлийг орон нутгийн засаг захиргаа болон боловсролын байгууллагуудад ашиглаж болохоор болжээ.