Түрэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түр-уг мб.png
Түрэг угсаатан
Map-TurkicLanguages.png
түрэгүүд олноор суурьшсан нутаг
Бүгд тоо
Түрэг хэлтний тоо 150-200 сая[1][2]
Төвлөрсөн газар орон
Турк Турк 55-60 сая[3]
Узбек улс Узбек 26 сая
Иран Иран 13 сая[4]
Хасаг Казах улс 12 сая
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад 11,647,000
Орос Орос 12,009,969[5]
Азербайжан Азербайжан 9,047,000
Туркменистан Түркмен 4,500,000[6]
Flag of Kyrgyzstan.svg Хиргис улс 4,500,000
Европын Холбоо Европын холбоо 5,210,000
Афганистан Афган 3,500,000[7]
Тажик Тажик 1,200,000
Ирак Ирак 1,500,000
Америк АНУ 923,000
Болгар Болгар 600,000-800,000
Хойд Кипр Умар Кипр 298,862
Австрал Австрали 293,500
Украйн Украйн 275,300[8]
Flag of Saudi Arabia.svg Саудын Араб 224,460
Flag of Greece.svg Грек 178,000 h
Flag of Moldova.svg Молдав 158,300
2009 онд Стамбулд болсон Нармай түрэгийн цуглаан

Түрэг угсаатан нь Алтай язгуурын Түрэг хэлний бүлгийн хэлтэй ард түмэн 160-170 сая хүнтэй угсаатан юм. Тэд Азербайжан, Турк, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис зургаан улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Мөн Орос, Хятад, Иран, Афган, Тажик, Ирак, АНУ гэх мэт бусад улс оронд тархан суурьшжээ.

Нэр

Монгол бичгийн түрүг (кирилл монголд Түрэг), Түрэг бичгийн türük хоёр нэг үг. Угаасаа түрэг үгийн адгийн қ (к) монголд г, монгол үгийн адгийн г түрэгт қ (к) гэж тогтсон үг маш олон. Олон тоонд түргүд буюу Түргүүд (оноосон нэрийн дүрмээр Түрэгүүд гэх нь бий) гэж бичнэ. Монголоос олдсон Түрэг улсын үеийн хөшөөнд Old Turkic letter UK.svgOld Turkic letter R2.svgOld Turkic letter U.svgOld Turkic letter T2.svg[9][10], Old Turkic letter K.svgOld Turkic letter R2.svgOld Turkic letter U.svgOld Turkic letter T2.svg[11] буюу türük гэсэн нэр байдаг нь түрэг хэл дээрхи бичигт түрэг нэр анх дурьдагдсан тохиолдол юм. Зарим түрэг судлаачид «төрсөн», «үүссэн» гэсэн утгатай байж магадгүй гэж үзжээ.[12] Худам монгол бичгээр бол төр улсын «төр», төрөх, гарахын «төр» гэсэн монгол үгстэй ижил язгуур болоод бичлэгтэй. Бичиг, ажиг, чимэг гэдэгчлэн үйлээс нэр үг үүсгэх –г дагавар залгахад «төрсөн юм», «төрсөн зүйл» гэсэн утгатай «төрөг» гэх үг болно. Хэрвээ ийм үг монгол хэлнээ байсан бол түрүг гэдэгтэй яг адил бичигдэх байлаа.

Түүх

Зарим эрдэмтэд Алтай хэлний язгуурийн ард түмнүүд уулаасаа нэг гаралгүй гэж үздэг.

европ хэлт скифүүдийн нутаг ба өвөг түрэгүүд, МЭӨ 100 он
Европ хэлт индо-аричуудын археологийн соёлууд. Андроновын соёл - улаан

Ихэнх судлаачдын үзэж буйгаар түрэгүүд эрт үед Казахстанаас хойд зүгт баруун Сибирьт суурьшиж байжээ.

"Түрэгүүд хаана үүссэн бэ? Түрэгүүд Монголд анхнаасаа байгаагүй учир Монголын уугуул хүмүүс биш. Үүнийг археологичид хэдийнэ мэднэ. Тэгвэл Монголд хаанаас ирэв? Алтайн нуруунаас уу? Гэтэл Алтайн нуруунд түрэгүүд мөн л анхнаасаа байгаагүй" гэж казахын зохиолч Олжас Сулейменов бичжээ.[13]

Зарим эрдэмтдийн үзэж буйгаар алтай хэлний язгуур 5000 жилийн өмнө монгол, түрэг, тунгус гэсэн 3 бүлэгт хуваагдах үеэс эдгээр гурван ард түмэн хэл, соёл, угсаатны хувьд бие даан хөгжиж эхэлжээ. Эрт цагаас эхлэн түрэгүүд Алтайн язгуурын хэлт ард түмнүүдийн баруун талд, монголчууд төв дунд нь, тунгусууд зүүн талд нь суурьшин амьдарч ирсэн гэж үздэг.

Түрэгүүд эрт цагт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан ба түрэг соёл Евразийн нүүдэлчдийн соёлтой салшгүй холбоотой.

Оричн үеийн түрэгүүдийн ихэнхи нь жинхэнэ түрэг гаралтай биш, түрэгжсэн хүмүүс юм. Түрэгийн хаант улсын байлдан дагууллын үеэс буюу 6-р зуунд түрэгүүд баруун зүгт нүүж эхэлсэн үеэс евразийн баруун болон хойд хэсэгт түрэгжих процесс эрчимтэй явагдаж эхэлжээ.

Мөн үзэх

Зураг

Иш татсан холбоос

  1. Brigitte Moser, Michael Wilhelm Weithmann, Landeskunde Türkei: Geschichte, Gesellschaft und Kultur, Buske Publishing, 2008, p.173
  2. Deutsches Orient-Institut, Orient, Vol. 41, Alfred Röper Publushing, 2000, p.611
  3. Milliyet:55 milyon kişi 'etnik olarak' Türk
  4. Library of Congress, Library of Congress – Federal Research Division. Ethnic Groups and Languages of Iran.
  5. Этно-языковой состав населения России
  6. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/tx.html#People CIA World Factbook Turkmenistan
  7. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html
  8. Results / General results of the census / National composition of population.
  9. Kultegin's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  10. Bilge Kagan's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  11. Tonyukuk's Memorial Complex, TÜRIK BITIG Bain Tsokto Monument
  12. Faruk Suümer, Oghuzes (Turkmens): History, Tribal organization, Sagas, Turkish World Research Foundation, 1992, p.16
  13. Олжас Сулейменов (1998) "Язык письма"

Гадаад холбоос