Jump to content

Крымын татарууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Крымын татарууд (крымын татар хэл. qırımtatarlar, къырымтатарлар)- Крымд түүхэн явцад бий болсон түрэг гаралтай ард түмэн. Крымын татарууд цөөн тооны караимам болон крымчакуудын нэгэн адил Крымын үндсэн ард түмэн юм. Мөн энэ ард түмний нэг хэсэг Түрк, Узбекистан болон Украинд оршин амьдарч байна. Тэд Алтайн хэлний аймгийн түрэг бүлгийн кипчак дэд хэсэгт орох крымын татар хэлээр ярьдаг.

Крымын татаруудын дийлэнх хэсэг нь лалын шашны сунит урсгалын ханафийн мазхабыг дагдаг байна.

XIII зууны дунд үеэс түрэг, кипчакууд (половууд) амьдарч байсан Крымыг Алтан Орд улс эзэлж, монголчуудын мэдлийн нутаг болсон юм. Алтан ордын улс байх үед Алтан ордын хаанд захирагддаг байсан боловч шууд газар дээр нь монголчуудын төлөөлөгч эмирүүд өдөр тутмын захиргааг хэрэгжүүлдэг байжээ.

Алтан ордны улс эхлээд Хөх, Цагаан орд гэж байснаа бутралын үед Цагаан орд нь Узбекууд, Ногайн орд, Моголистан гэсэн 3 хэсэг, Хөх орд нь Крымын орд болж салсан.

Крымын татарууд

Алтан ордоос ганц Крымын хаант улс бүр XVIII зууныг дуустал хүчирхэг Оросын хаант улстай зэрэгцэн оршиж байсан шалтгаан нь тэдний хүчирхэг морин цэрэг, булгилсан халуун цус, зүрх зориг болон Османы эзэнт гүрний холбоотон байсан явдал юм. Оросууд тэднийг янз бүрийн арга хэрэглэн бага багаар нөлөөндөө авсаар 1783 онд Крымын улсыг бүрэлдэхүүндээ оруулж чаджээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Крымын татарууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Крымын татарууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу