Тофалар
Харагдац
| Нийт хүн ам | |
|---|---|
| 762 (2010) | |
| Томоохон хүн амтай бүс нутаг | |
| Эрхүү муж (Сибирь, Орос) | |
| 719 (2021)[1] | |
| 18 (2001)[2] | |
| Хэлнүүд | |
| Тофалар, Орос хэл | |
| Шашин | |
| Бөө мөргөл, Үнэн алдартны шашин, Анимизм | |
| Холбоотой угсаатны бүлэг | |
| Тожийн Тувачууд, Цаатан, Соёдууд | |
Тофалар гэдэг нь Дорнод сибирийн газар нутагт амьдардаг байсан нутгийн уугуул иргэдийг хэлдэг. Тофалар иргэд Саяаны нурууны зүүн хойд хэсгээр нутагладаг байсан. 1920-иод оны үеэр газар нутгаас нь албадан нүүлгэсэн бөгөөд одоо Алыгджер, Нерха хэмээх суурингуудад цөөн тооны хүмүүс амьдардаг тухай мэдээ байдаг. Судалгаагаар 1925 оны үед эдгээр хүмүүсийн тоо 400-500 орчим байсан бол анх оросууд Сибирийг эзлэж эхлэх үед тофаларуудын тоо мөн л 400-500 орчим байсан гэдгээс үзвэл энэ ард түмэн 17-р зууны үед л мөхөж байжээ гэсэн таамаг дэвшүүлдэг.