Ногай ястан
![]() | |
Нийт хүн ам | |
---|---|
ойролцоогоор 290,000[3] | |
Томоохон хүн амтай бүс нутаг | |
![]() | 126,000[4] |
∟ ![]() | 40,000[5] |
∟ ![]() | 22,569[5] |
∟ ![]() | 17,368[5] |
∟ ![]() | 9,990[5] |
∟ ![]() | 9,320-20,000[5] |
∟ ![]() | 3,740[5] |
∟ ![]() | 2,819[5] |
![]() | 34,000-50,000 |
![]() | 5,000[6] |
![]() | 3,000 |
![]() | 2,885[7] |
![]() | 90,000[8] |
Хэлнүүд | |
Ногай, Орос хэл | |
Шашин | |
Суннит Ислам[3] | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Крымын татарууд, Башкирууд, Казахууд, Каракалпакчууд, Кумыкууд, Ижилийн Татарууд[9][10] |
Ногай (о.т. ногайчууд) — Орос улсын Ар Кавказ нутагт буй монгол гаралтай түрэг хэл-угсааны ард түмэн, 110 мянган хүнтэй ястан. Дагестан, Ставрополийн хязгаар, Астрахань мужид голдуу байх ба кыпчак бүлгийн ногай хэлтэй.
1300 онд Ногай хан гэж Зүчийн улсын их жанжин байсан бөгөөд 15-17-р зуунд Каспийн тэнгисийн хойд эрэгт Ногай улс гэж байсан ба түүнээс хойш ногайчууд Оросын харьяат болоод баруун урагш шилжин нутаглажээ.
«Ногай» гэсэн нэр кирил монголын «нохой» буюу худам монгол «нохаи» үгнээс хувиран тогтжээ.
Овог аймаг
[засварлах | кодоор засварлах]Овог аймгийн хүрээнд Цагаан ногай, Хар ногай гэж хоёр үндсэн бүлэгт хуваагддаг.
Төрх
[засварлах | кодоор засварлах]Антропологийн үүднээс харвал ногай хүний төрх олон янз байна.
- Карачай-Черкес, Крым нутгийн ногай хүнд европ төрх,
- Даг, Чечень нутгийн ногай хүнд өмнөд сибирийн төрх,
- Ставрополь, Астраханий ногай хүнд дээрх хоёрын холимог төрх байдаг.[11]
Шашин
[засварлах | кодоор засварлах]Уламжлалт шашин — лалын шашны ханафит урсгал.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
Ногай ардын нэр нь Зүчийн улсын жанжин Ногай ханаас үүсэлтэй. Хожмын Ногай улсын удирдагч овог нь мангад (мангуд, түрэгээр мангыт) байв. Ногай улс Астраханийн хант улстай холбоолж Оросын Царьт Улстай тэмцдэг байсан бөгөөд хожим Крымтай холбоолжээ. Ногайчууд дайчин, тариачин, малчин байв.
17-р зууны эхэнд Ногайг зүүн талаас нь торгууд цохиж газар орныг нь эзэлсэнээр ногайчууд Ар Кавказ руу нүүж, зарим нь Астраханьд оросын харьяанд, зарим нь Халимагийн харьяанд орж, зарим нь Крымын хойгт очжээ. 1770-1780 онд Оросын Екатерина хатан хаан Бессараб, Азовын эргээс 12 түмэн ногайг Кубань, Кавказад нүүлгэн шилжүүлжээ. Хэсэг ногай Румын, Турк рүү нүүсэн.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Минахан, Жеймс Б. (2016). Encyclopedia of Stateless Nations: Ethnic and National Groups around the World (2-р ed.). Santa Barbara, CA: Greenwood/ABC-CLIO. p. 302. ISBN 978-1-61069-953-2.
- ↑ Минахан, Жеймс (2000). One Europe, Many Nations: A Historical Dictionary of European National Groups. Greenwood Publishing Group. pp. 493–494. ISBN 978-0-313-30984-7.
- ↑ 3.0 3.1 Голден, П. Б. (2022), "Nogai people", Encyclopaedia of Islam Three Online, Brill, DOI 10.1163/1573-3912_ei3_COM_41065
- ↑ "2021 оны Оросын хүн амын тооллого". (Орос хэлээр)
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 5.6 Оросын хүн амын тооллого (2021)
- ↑ Исмаил, Нилгүн. Romanian Tatar language communication in the multicultural space (Report). Эх хувилбараас архивласан: 2023-10-04. Татаж авсан: 2025-05-14.
- ↑ "About number and composition population of Ukraine by data All-Ukrainian census of the population 2001". Украины хүн амын тооллого 2001 он. Украины Улсын статистикийн хороо. Эх хувилбараас архивласан: 2011-12-17. Татаж авсан: 2025-05-14.
- ↑ "A Sociological Research on the Nogai Turks" (PDF).
- ↑ Ахметзянов М. И. Татарские родословные (шеджере) / М. И. Ахметзянов – Казань: ИЯЛИ им. Г. Ибрагимова // Золотоордынское обозрение. 2015.
- ↑ Исхаков Д. М. Юго-Восток Татарстана: проблема изучения этнической истории региона XTV-XVII вв. // Элмэт — Альметьевск. 2003.
- ↑ Дубова Н. А. История антропологического изучения ногайцев.