Тува ястан

Тува ястан
Тыва(лар) / Тыва чон

Тува бөх барилдаан — «хүреш»
Олон нэророс, англи бичгээс → Тува
тува, англи бичгээс → Тыва
монгол хэлээр → Тува
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 280 мянга. Үүнээс:
Орос Орос (ОХУ) — 263,934 (2010)[1]

Монгол Монгол (МУ) — 5,169 (2010)[2]

 Хятад (БНХАУ) — 3,900 (багцаа)[3]
Хэл аялгатөрөлх Тува хэл, Орост бас Орос хэл,
Монгол Хятад хоёрт мөн Монгол хэл
Бичиг үсэгкирил үсэгт тува бичиг (1943 оноос)
ШүтлэгШарын ёст Буддын шашин, Бөө мөргөл
Төрөл холбоо
Ойр төрөлСоёд, Цаатан
Хэл угсааТүрэг угсаатан

Тува́ (дуудлага нь [туваа], тувагаар Тыва, олон тоонд Тывалар, дуудлага нь [тэваа], оросоор олон тоонд Тувинцы, уламжлалт монгол тодорхойлолтоор Тува, бүр тодруулвал Тагнын Тува) — Соёны нуруугаар голлон нутагладаг угсаатан. Тува хэмээх нэр анх "Монголын нууц товчоо"-нд "Туба" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тувачууд одоо үед ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад голлон амьдарч байна. Тагна Тува, Соён Тува гэж 2 хуваагддаг бөгөөд тэд нь Хар сүлд болон Цагаан сүлдээр бас ялгагддаг байна. Одоогийн ОХУ-д амьдарч байгаа Тувачууд нь Сибирийн Түрэг овгууд болон Монголчуудтай холилдон бий болсон байна. Тува нь Саяны нурууны түрэг хэлээр ярьдаг ба үгсийн санд нь монгол хэлний нөлөө их байдаг. Тэд Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд олноороо амьдрахаас гадна Монголын Увс, Ховд, Төв аймагт цөөн тоогоор оршин суудаг.

Тувачуудын нэр 6-7 дугаар зууны үеэс дубо, тубо, туба хэмээгдэн өөрчлөгдөж ирсэн түүхтэй ажээ. 17 дугаар зууны үеэс Алтайн уулаар нутаглаж байсан Урианхай хүмүүсийг оросууд тува, урянхай гэх зэргээр нэрлэх болжээ. Тэд өөрсдийгөө тыбы гэдэг хэмээсэн баримт зарим газар үзэгддэг аж.

Тувачуудын өвөг нь дубо аймаг одоогийн Тувагийн нутагт байсан. Тувагийн нутагт эрт цагт уйгур, киргиз, самоедь, кеть, монгол, европ гаралтай иранчууд буюу Сака Сарматууд байсан нь тувачуудын бүрэлдэхүүнд уусан оржээ. Ихэнх судлаачдын үзэж байгаагаар Тувагийн Монгуш, Кара-Монгуш овог аймгууд нь Монгол гаралтай бөгөөд "Монгуш" гэдэг нэр нь өөрөө "Монгол" гэсэн нэрнээс гаралтай.

19-р зууны үед Тувад байсан монгол болон цаатан, анчин ахуйтай самоди, кеть нар хэлний хувьд түрэгжсэн байна. Монгол эрдэмтэд тувачуудын олонх нь монгол гаралтай гэж үздэг. Харин ихэнх судлаачид Туваг Түрэг гаралтай Түрэг ард түмэн гэж үздэг байна.

Найманы ханлиг унасны дараагаар тувачууд одоогийн Монголын нутагт нүүн ирж Монголын баруун хэсэгт суурьшжээ. МНТ-ны "Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь" бүлэгт Зүчийг 1207 онд ойн иргэд рүү илгээн тас, туба зэрэг аймгийг оруулав гэсэн нь тувачууд мөн бололтой.

Тувачуудын үзэж буйгаар тэд 16-18 зуунд урагшаа Ховд, зүүн тйиш Хөвсгөл нуур хүртэлх нутагт сууж байжээ.[4] Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэднийг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ.

Тувачууд Алтайн урианхай, хотгойд, дархад зэрэг монгол ястныг 18 зуунд тувачуудыг нүүлгэх үед бусад тувачуудаас тасарч аажимаар тува хэлээ мартаж монголжсон тувачууд гэж үздэг ч [4] хотгойдуудын дунд тува гаралтай овог байхгүй. Алтайн урианхайчуудын дунд тувачуудын бүрэлдэхүүнд байдаг овгууд байдаг ч дийлэнх нь монгол овог тул тува гаралтай биш харин тувачуудтай хөрш зэргэлдээ удаан хугацаанд нутаглаж байсан тул аажимаар холилдсон гэдэг нь тодорхой бөгөөд уулаасаа урианхайчуудыг Бурхан Халдунд нутаглаж байсан дарлигин монгол аймаг болохыг МНТ, Рашид-ад-Дины "Судрын чуулган" зэрэг хуучны эх сурвалжуудад тодорхой заан үлдээсэн байдаг. Алтайн урианхайг Хэнтийн нуруунаас 14-16-р зууны үед Алтайд очсон хойноо зарим нэг түрэг овогтой холилдсон бололтой. Тувачууд 19-р зуунд өөрсдийгөө урианхай, соёд гэж нэрлэдэггүй байсан бөгөөд тува эсвэл туба гэдэг харин монголчууд тэднийг урианхай гэдэг байв.[5]

Тува БНУ байгаа одоогийн газар нутаг нь 17 зууны үеэс Тагна Урианхайн Амбан Ноёны хошуу гэдэг байв. Монголын Богд Хаанаас Тагна Урианхайн Гомбодорж Амбан ноёныг Жүн ван цол хэргэмээр шагнасан байдаг.

Дархадууд монгол, түрэг, самоди овгуудаас бүрэлдсэн ч дийлэнх нь монгол овог байна.

Алтайн Тувачууд[засварлах | кодоор засварлах]

Цаатан нар[засварлах | кодоор засварлах]

Цаатанчууд 19-р зуунд ангын арьсаар хувцас хийж өмсдөг байсан ч одоо монгол дээл өмсөх болжээ. Цаатан буюу цаа малладөг ард түмэн нь соёд урад балагш овгийн тува хүмүүс юм. Монгол хэлэнд тэднийг цаатан нар гэж тодотгожээ.

Хүн амын тоо[засварлах | кодоор засварлах]

Баян-Өлгийн суманд Цэнгэл 1500 орчим нийт 3,000 орчим хүн (2014 он) Монголд бий. Мөн 300 гаруй (2014 он) цаатанчууд бий.

Тархалт[засварлах | кодоор засварлах]

Монгол[засварлах | кодоор засварлах]

Ховд аймагийн Буянт сум.

Орос[засварлах | кодоор засварлах]

Хятад[засварлах | кодоор засварлах]

Шиньжааны Алтай тойрог дахь Хаан ус нуурын (Ханас) зүүн өмнөд эрэг дээр цөөн тооны тувачууд амьдардаг. Зүүнгар 1758 онд унасны дараа Манж нар тувачуудыг хойш нүүлгэсэн ба зарим нь Монголд эргэн иржээ. Гэвч тува ноёдын хооронд газар нутгийн маргаан үүсч зарим нь одоогийн Хятадын хил даван урагш нүүсэн гэдэг. Тэд хэзээ Шиньжаанд ирсэн нь тодорхойгүй ба 19-р зууны дундуур ирсэн байж болох юм. Нийт 3,300 хүн 2012 оны байдлаар тэнд байна. Хятадын албан ёсны бүртгэлд тэднийг монгол гэж бүртгэдэг ба олон үндэстэнтэй зэрэгцэн суудаг тул тува, ойрад, казах, хятад хэлээр ярьдаг. Оросын тувачуудын мартсан зарим ёс заншил тэдний дунд хадгалагжээ. Соёл зан заншилд нь сүүлд нүүж ирсэн казахуудын ёс нэвтэрсэн ч казахуудтай гэрлэдэггүй, монгол, тувачууд адилхан буддын шашинтай, соёл зан заншил бараг ижил, казах зэрэг олон тоотой үндэстэнд уусч магадгүй байгаагаас шалтгаалан монголчуудтай гэрлэдэг. Монгол нэр түгээмэл хэрэглэдэг. Ханасын тувачууд казахуудтай хамт нэг тосгонд амьдардаг. Тэнд казах сургууль мөн тува багштай тува дунд сургууль байдаг байна.

Зураг[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Зүүлт[засварлах | кодоор засварлах]

  1. Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  2. Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын нэгдсэн дүн
  3. [1]
  4. 4.0 4.1 "Глава 1. ЭТАПЫ ФОРМИРОВАНИЯ ТУВИНСКОГО ЭТНОСА" (PDF). Archived from the original (PDF) on 2015-02-03. Retrieved 2015-02-03.
  5. Григорий Николаевич Потанин "Очерки Северо-Западной Монголии" 1883

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.