Цэнгэл сум

Цэнгэл сум
ᠴᠡᠩᠭᠡᠯ ᠰᠤᠮᠤ
сум
Tsengel sum
čenggel sumu
чэнггэл суму
Улс, орон Монгол Монгол (МУ)
Дээд нутаг  Баян-Өлгий аймаг
Нутгийн хуваарь
(9 багтай)
1. Шарговь
2. Загаст нуур
3. Цагаан түнгэ
4. Хар уул
5. Бор бургас
6. Уст тохой
5. Долоон гаталга
8. Партизан
9. Хөшөөт
Сумын төв Хөшөөт [1]
ᠬᠥᠰᠢᠶᠡᠲᠦ
Газар нутаг 6463.17 км² [2]
Хүн ам (2012) 7,952 хүн [2]
Шуудан-дугаар 83190
Хаяа залгаа
газар, нутаг
Улаанхус
Буурчин
Замын урт Өлгий (79 км) [2]

Цэнгэл сум нь Баян-Өлгий аймгийн сум юм.

Тус сум нь Монгол улсын баруун хязгаарын хилийн хамгийн захын цэг болох Алтайн нурууны эхний хэсэг Таван богд уулын Хүйтний оргилоос эхэлж баруун талдаа ОХУ, БНХАУ-тай хил залган орших бөгөөд байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өргөгдсөн хамгийн өндөр цэг нь 4653 м /Хүйтний оргил/, хамгийн нам цэг нь 1873 м. Нийтдээ 646.3 мянган га газар нутагтай.

Энэ нутагт казак, тува ястан бүхий 8432 хүн ам оршин суудаг ба дийлэнх хэсэг казакууд юм. 1846 өрхтэй бөгөөд 2006 оны статистикийн мэдээгээр 170717 толгой малтай, үүнээс тэмээ-533, адуу-6412, үхэр-9730, хонь-70065, ямаа-83977 байна. Засаг захиргааны анхан шатны нэгж болох 9 багтай.

Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар нь авч үзэхэд нийт нутгийн 93.4% буюу 603.7 мянган га-г хөдөө аж ахуйн, 0.07% буюу 462 га-г хот тосгон, бусад суурины газар, 0.2 % буюу 1264 га-г зам, шугам сүлжээний газар, 3.7% буюу 242 мянган га-г усны нөөц бүхий газар, 2.6% буюу 16.7 мянган га-г ойн сан бүхий газар эзэлдэг. Бүх газар нутгийн 56.7% буюу 366.8 мянган га газар Монгол Алтайн нурууны байгалийн цогцолбор газарт багтаж, улсын тусгай хамгаалалтад байдаг юм.


Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
  2. 2.0 2.1 2.2 Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс. «Баян-Өлгий аймгийн статистикийн эмхтгэл-2012 он».