Jump to content

Сагсай сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сагсай сум
ᠰᠠᠭᠰᠠᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Баян-Өлгий
Байгуулагдсан1959 он
Сумын төвУужим
Газар нутаг
  Нийт3,139.99 км2 (1,212.36 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,532
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

СагсайБаян-Өлгий аймгийн Сагсай сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Ховдын хязгаарын Шеруши хошуу, одоогийн Улаанхус сумын Ялалт нэгдлээс тусгаарлагдсан. Ямаат, Холагаш, Аххорым, Хаг, Ху-үй, Уужим, Дунд уул гэсэн 7 багийн 1135 өрхөд 4670 хүн амьдардаг. Хүн амын тоогоор аймгийн 13 сумаас 7-д, газар нутгийн хэмжээгээр /313999 га/ 7-д ордог. Хүн амын нягтралаар 67хүн/га юм. Ихэвчлэн Уах, Керей, Найман, Шеруши овгийн Казак угсааны хүмүүс амьдрах бөгөөд мөн урианхай яст монголчууд амьдардаг.

Баян-Өлгий аймгийн баруун хэсэгт байдаг бөгөөд аймгийн төвөөс 27 км, нийслэл Улаанбаатар хотоос 1668 км хол оршдог. Өлгий хот, Бугат, Улаанхус, Цэнгэл, Буянт, Алтай сум болон БНХАУ-тай хил залгадаг. Далайн түвшнээс дээш 1750 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Монгол Алтайн уулсын мужид багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 7 балл хүртэл Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий Ховд, Сагсай, Түргэн, Ямаат, Хар чулуут, Сонгинот зэрэг том голуудтай, мөн Хар нуур, Даяннуур болон Ямаат, Сонгинот зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг ба аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой.

Уур амьсгал: Хуурай, дулаан зун, хахир хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -270С, 7 дугаар сарын дундаж температур +250С, Жилийн дундаж салхины хурд6-10 м/с, Жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм, 2012 онд хур тунадас олон жилийн дундажаас илүү буюу 500 мм байсан.

Газар тариалан: Сумын хэмжээгээр жилд 20 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 3,5 га талбайд малын тэжээл тариалж 338 тн төмс, 33 тн хүнсний ногоо, 5725 тн хадлан, 42 тн тэжээлийн ургамал хураан авч аймгийн хэмжээнд дөрөвт орж байна. Хүнсний ногоо тариалах Турган голын чиглэл нь малын хөлийн газар ба тэнд малчдын өвөлжөө, хаваржаа байдаг тул хүнс, ногоо малын хөлд байнга талхлагдаж тариалан эрхлэхэд хүнд тусдаг учир 5 км газрыг чулуун хэрэмээр хашиж хамгаалсан.

Мал сүрэг: Сумын хэмжээгээр нийт 102583 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн 28147 толгой мал тоологдсон нь нийт малын 27,4 хувь байна. Тэмээ-283, Адуу-4516, Үхэр-6503, Хонь-48198, Ямаа-43083 . 616 малчин өрх, 1002 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 89,6 хувийг эзэлж байна.

Цахилгаан хангамж: 1998 онд 24 цагийн өндөр хүчдлийн шугамд холбогдсон 35 квт-ийн дэд станцтай.

Алдартнууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Цээхээ ...

Эрдэмтэд: Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баатар, Эдийн засгийн шинжлэх ухааны дэд доктор, Х.Ахсолтан, Б.Хайрат, Түүхийн ухааны доктор, профессор Ц.Гантулга, Ц.Баттулга, Физикийн ухааны доктор Р.Хоролжав, Компьютер мэдээллийн ухааны доктор Ө.Есболды, Урлагийн ухааны доктор М.Озила, Мал эмнэлгийн ухааны дэд доктор О.Сахай нарын олон эрдэмтэд төрөн гарсан.