Jump to content

Алтанцөгц сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алтанцөгц сум
ᠠᠯᠲᠠᠨᠴᠥ᠋ᠭᠦᠴᠡᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Баян-Өлгий
Байгуулагдсан1925 он
Сумын төвЦагаантүнгэ
Газар нутаг
  Нийт1,786.10 км2 (689.62 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,919
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

АлтанцөгцБаян-Өлгий аймгийн сум. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Чандмань уул аймгийн Мээрэнгийн  хошуу. Хаш, Баянбулаг, Улаанхаргана, Цагаантүнгэ гэсэн  4 багийн  нийт  713 өрхөд 2738 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий  аймгийн 14 сумаас 10-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог хүн амын нягтралаар хамгийн бага сум юм.

Баян-Өлгий аймгийн зүүн урьд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 1750  км,
  • Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.

Тус аймгийн Ногооннуур, Баяннуур, Толбо, Бугат болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумадтай хиллэдэг.

Байгаль, газар зүйн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Газар зүйн онцлог: Далайн төвшинээс дээш 1415-4208 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн өндөр уулсын  мужид багтдаг. Нийт газар нутгийн хэмжээ 178610 га.

Зориулалт Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 164481 92,1
Ойн сан бүхий газар 5104 2,9
Усан сан бүхий газар 676 0.4
Тусгай хэрэгцээний газар 7374 4,1
Тосгон, суурингийн газар 200 0,1
Дэд бүтцийн газар 775 0,4

Орон нутгийн төсөв

[засварлах | кодоор засварлах]

Сумын төсвийн нийт орлого нь 1369.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1287.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 81.7сая төгрөг байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1369.4  сая төгрөг байна. Нийт зардлын 68.9 хувь нь цалин,  7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Сумын хэмжээнд газар тариалангийн  5 аж ахуйн нэгж, малчны 5 бүлэг, хувийн мал эмнэлгийн 6 нэгж, 5 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж орон нутгийн орлого төсвийн татварын орлого 115,2 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 128,7 сая төгрөг, тусгай зориулалтын санхүүжилтээр 1076,4 сая төгрөг нийт 1,320,3 сая төгрөгийг төсөвт байгууллагууд үйл ажиллагаандаа зарцуулсан. Татварын орлого 110 хувиар давж биелж 11,2 сая төгрөг орон нутгийн нөөц хөрөнгөд хуримтлагдсан байна. Сумын нийт үйлдвэрлэлийн 60,1 хувийг МАА-н  салбар, 25 хувь  нь газар тариалангийн салбар, 14,9  хувь нь аж үйлдвэр болон үйлчилгээний бусад салбараас тус тус ордог.

Мал сүргийн бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Сумын хэмжээгээр нийт 134258 мал тоологдсоноос тэмээ 1102, адуу 5923, үхэр 6809, хонь 51746, ямаа 68678 байгаа бөгөөд үүнээс цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13000 толгой мал байгаа нь нийт малын 21,9 хувь болж байна.

395 малчин өрх, 232 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 7,9 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 1,5  га талбайд үр тариа, 68 га талбайд төмс, 43 га талбайд хүнсний ногоо,  3 тонн үр тариа, 722 тонн төмс, 559 тонн хүнсний ногоо хураан авч байна.

Инженерийн дэд бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Зам тээвэр. Сумын газар нутгаар Баяннуур сум орох 80 км өвлийн цагаар Увс аймгийн Ховд сум орох 53 км, Ховд аймаг орох 220 км зам дайран өнгөрдөг бөгөөд багууд хооронд шороон замаар холбогдсон. Аймгийн төвөөс 45 км шороон  замтай цаашид асфальтан замтай болох зайлшгүй шаардлагатай.

Цахилгаан хангамж. Сум нь эрчим хүчний баруун бүсийн 1000 квт 119-р станцад холбогдсон. Уг станцаас Увс аймгийн Ховд сум, Ногооннуур сумын Дулаан харын хар тугалгын уурхай, цаашид Асгатын мөнгөний стратегийн орд газрын уурхайг эрчим хүчээр хангах  гол станц тус сумын нутагт байдаг.

Ус хангамж. Сумын төвийн цэвэр усны эх үүсвэр  гүний 5 худагтай мөн гол горхи Ховд гол Олоннуурын гол горхийг ашиглан хэрэглээний усаа хангаж байна.

Дулаан хангамж. Сумын төвийн бүх байгууллагууд өөрийн харьяа бага оврын уурын зуухуудаар дулаан хангаж байна.

Үзүүлэлт Сумын төвд Хөдөөд Нийт
Хүн амын тоо 860 1878 2738
Нийт эмэгтэй

0-4

458

77

916

93

1374

170

5-9 нас 61 100 161
10-14 нас 58 91 149
15-18 нас 46 76 122
19-24 нас 32 85 117
24-29 нас 35 70 105
30-34 нас 36 81 117
35-39 нас 29 74 103
40-44 нас 21 47 68
45-49 нас 23 34 57
50-54 нас 11 48 59
55-59 нас

60-65нас

65-аас дээш нас

14

7

8

29

25

63

43

32

71

Нийт эрэгтэй

0-4

402

52

962

118

1364

170

5-9 нас 55 99 154
10-14 нас 54 111 155
15-18 нас 24 112 146
19-24 нас 35 78 113
24-29 нас 31 86 117
30-34 нас 37 83 120
35-39 нас 34 71 105
40-44 нас 19 58 77
45-49 нас 21 40 61
50-54 нас 18 27 45
55-59 нас 9 22 31
60-65нас

65-аас дээш нас

Өрхийн тоо

Суурин хүн

Түр оршинсуугч

5

8

10

47

15

55

2738

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн хангамжтай орон сууц байсан боловч бүгд хувьчлагдсан, хувьчлагдаагүй 2 айлын орон сууц байгаа боловч одоогоор ашиглах боломжгүй.

Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

[засварлах | кодоор засварлах]
1 Сургууль суудал 502
2 Сургуулийн дотуур байр ор 130
3 Цэцэрлэг хүүхэд 100
4 Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/ ор 10
5 Спорт заал тоо 2
6 Биеийн тамирын талбай м2 240м2
7 Соёлын төв тоо 1
8 Номын сан суудал 24
9

10

Банк

Халуун ус

Тоо

тоо

2

1

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 502 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 27 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.

=== Сургууль    ===        

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Цагаан түнгэ багийн нутагт  байршилтай
  • 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 502 хүүхэд суралцаж байна
  • 74 багш, ажиллагчидтай
  • 1977 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, 320 хүүхдийн байртай өргөтгөл 1994 онд хийгдэж ашиглалтанд орсон өргөтгөлийн байранд их засвар хийх, биеийн тамирын заал шинээр барих шаардлагатай
  • 2 дотуур байртай 1977 онд 50 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орсон, 1986 онд 80 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орсон
  • 2010 онд 80 хүүхдийн дотуур байранд яамны хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн боловч чанаргүй хийгдсэнээс  дээвэрээс нь ус гоождог, вакум цонхнууд битүүмжлэл байхгүй, хаалга эвдэрсэн нь чанаргүй материалаар хийгдсэн болно
  • 50 хүүхдийн дотуур байр ашиглах боломжгүй шинээр дотуур байр барих шаардлагатай.
  • Цагаантүнгэ багийн нутагт байршилтай
  • 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100  хүүхэд хүмүүжиж байна
  • 19 багш, ажиллагчидтай
  • 1984 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын  барилга.  Нам даралтын зуухтай
  • Ашиглалтанд орсноос хойш ганц ч удаа засвар хийгдээгүй дээвэр, ханаар нь ус нэвчиж их засварт орох шаардлагатай болсон мөн “Ном авъяас” хөтөлбөрийн хүрээнд өргөтгөл хийгдэж заал дуу хөгжмийн кабинет, багшийн хөгжлийн танхимтай болох шаардлагатай байна. Мөн малчдын хүүхдэд жилийн 4 улиралд сургуулийн өмнөх  боловсрол олгох зорилгоор 1-2 багийн төвд цэцэрлэг нээх шаардлагатай.

Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 24 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.

2012 онд нийт 63 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 503 гарсан байна.

Эрүүл мэндийн төв

[засварлах | кодоор засварлах]
  • Цагаан түнгэ нутагт байршилтай
  • 26 ортой
  • 2 их эмч, 4 сувилагч нийт 26 ажиллагчидтай
  • 2012 онд шинэ хоёр давхар зориулалт, стандартын дагуу баригдсан байр  ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж байна.  Инженерийн бие даасан хангамжтай, цэвэр, бохир усанд холбогдсон. Шинэ барилгын нийт өрөөний хангамж  муу учир шинээр аптекийн байр барьж өгөх шаардлагатай.

=== Соёлын төв ===        

  • Соёлын төв
  • Цагаантүнгэ багийн нутагт  байршилтай
  • 250 хүний суудалтай
  • 7 ажиллагчидтай
  • 1989 онд ашиглалтанд орсон  блокон хийцтэй, зориулалтын барилга.

Ажиллах хүч, салбараар

Салбар Хэмжих нэгж 2012
Сумын төвд Хөдөөд Нийт
МАА-н салбар Хүн 66 594 660
Газар тариалан Хүн 41 41
Аж үйлдвэр Үйлчилгээ Хүн 224 224
Нийт Хүн 331 594 925

Ажилгүйдэл, ядуурал

[засварлах | кодоор засварлах]

Суманд бүртгэлтэй ажилгүй 75 иргэн  байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд,  62 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Алтанцөгц  сумын төв нь засг захиргаа, мал  аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээ давамгайлсан суурин юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр шинээр боловсруулахаар төлөвлөж байна.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • орон сууц, олон нийтийн бүс 200 га
  • үйлдвэрлэлийн бүс 80 га
  • ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  1000 га
  • хөдөө аж ахуйн бүс  2000 га
  • зуслангийн бүс 104,000 га

Өнөөгийн байдлаар 194 өрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12,7 га газар өмчилж давхардсан тоогоор 1749 иргэн, аж ахуйн нэгж байгууллага өвөлжөө, хаваржаа, хадлан тариалангийн  зориулалтаар 2598 ,6 га газар эзэмшиж байна.

Барилга

Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 0,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

СУМЫН СОР БҮТЭЭГДЭХҮҮН

Сумын сор бүтээгдэхүүн “Тэмээний хоормог” сүүлийн жилүүдэд чацаргана тариалалтыг дэмжиж ажилласанаар “Нутгийн чацаргана” онцлох бүтээгдэхүүний тоонд орж байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Мал аж ахуй газар тариалан цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож  бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх

  • Ажлын байрыг  нэмэгдүүлж,  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Дэд бүтэц болон газар тариалан МАА-н хүртээмж хувийг дээшлүүлэх

Сумын онцлог

  • Тус суманд урианхай, казах ард түмэн хамтран амьдарч ирсэн онцлог түүхтэй бөгөөд бусад сумуудаас зуны цагт нүүдэл хийдгээрээ онцлогтой. Газар нутаг нь ой хээр, тал хосолсон газар тариалан эрхлэхэд маш тохиромжтой. Сумын нутаг дэвсгэрт Янгир, аргаль, ирвэс, тарвага, үнэг чоно гэх мэтийн ан амьтантай.