Jump to content

Хэлэлцүүлэг:Сагсай сум

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сагсай сумыг 1936 онд “Жаргалант сагсай” сум нэртэйгээр байгуулагдсан. 1956 онд татан буулгаж 5,6 багийг Алтанцөгц суманд 3,4 дүгээр багийг Буянт суманд 1,2 дугаар багийг Улаанхус суманд нийлүүлж 1959 онд дахин байгуулсан. 3,1 мян.км.км нутаг дэвсгэртэй. 5185 хүн амтай. Аймгийн төвөөс 27 км, Улаанбаатар хотоос 1663 км алслагдсан. Сагсай сум нь Баруун хойд талаараа Улаанхус, Бугат, зүүн өмнөд хэсгээр Буянт, Алтай сум, Баруун талаасаа БНХАУ-тай тус тус хиллэдэг. Байгалийн нөөц нөхцөлийн хувьд Бөхтийн барилгын чулуу, төрөл бүрийн эмийн ургамал, амьтны аймагаар баялаг бөгөөд Даян, Дунд хар зэрэг нууртай. Уулархаг нутгаар аргаль, янгир, усны шувуу, төрөл бүрийн жимс болон хүнсний ургамалаар баялаг юм. Жилийн дундаж температур 1-р сард 26 хэм, 7-р сард+22 хэм, 180-250 мм хур тунадас ордог. Эмийн ургамалын хувьд: Хорон ортууз, Каринтийн дэгдгэнэ, Хонин арц зэрэг төрлүүдийг нэрлэж болно. Сагсай суманд Урианхай, Барга,Төлөх зэрэг овгууд голлон амьдардаг.

5 багтай. 1998 онд 24 цагийн өндөр хүчдлийн шугамд холбогдсон. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан. Тус сум ажлын үзүүлэлтээрээ 4 жил дараалан аймагтаа түрүүлээд байна. Алдартнууд: Б.Класбай, Б.Ханан, Т.Нурхадыл. /Хүндэт Сагсайчуудаа энд сумынхаа талаар мэддэг юмаа оруулж, баяжуулаарай./

Start a discussion about Сагсай сум

Start a discussion