Jump to content

Хөвсгөл нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур, Монгол
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур
Солбицол51°06′N 100°30′E / 51.100°N 100.500°E / 51.100; 100.500Солбицол: 51°06′N 100°30′E / 51.100°N 100.500°E / 51.100; 100.500
ТөрөлЭртний нуур, Хавцлын нуур
Гарах урсгалЭгийн гол
Ай савд багтдаг улсМонгол
Урт136 км (85 бээр)
Өргөн36.5 км (22.7 бээр)
Талбай2,760 км2 (1,070 миль2)
Дундаж гүн138 м (453 фут)
Хамгийн гүн цэг267 м (876 фут)
Усны хэмжээ380.7 км3 (1.344×1013 фут3)
Хөвөөний түвшин1,645 м (5,397 фут)
Хөлдөх хугацаа12 сар - 5 сар
АралМодон хүй, Хадан хүй, Далайн хүй (Хамгийн том арал), Бага хүй
СууринХатгал, Ханх

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262.4 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын гол чиглэлийн нэг юм.

Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Көп Су Кул буюу "Их Устай Нуур" гэсэн үг юм. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь түрэг гаралтай хэлнүүдийн олон, их гэсэн утгатай Көп, ус гэсэн утгатай Су, түрэг гаралтай хэлнүүдийн нуур гэсэн утгатай Кул гэсэн үг гэж зарим эрдэмтэд үздэг. Ингээд Көп-их, су-ус кул-нуур буюу их уст нуур гэсэн таамаг байдаг юм.

Газарзүйн онцлог

[засварлах | кодоор засварлах]
Хөвсгөл нуурын дэлгэмэл зураг

Хөвсгөл нуурын умард үзүүр нь Монголын ОХУ-тай хиллэх улсын хилээс 15 км байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулна.[1]

Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.

  1. "The Aquatic Invertebrates of the watershed of Lake Hovsgol in northern Mongolia". Institute for Mongolia Research Guide. Эх хувилбараас архивласан: 2014-05-05. Татаж авсан: 2007-07-13.
 Commons: Хөвсгөл нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан