Даян нуур
| Даян нуур | |
|---|---|
| Байршил | Сагсай, Баян-Өлгий, Монгол |
| Солбицол | 48°21′32″N 88°49′55″E / 48.35889°N 88.83194°EСолбицол: 48°21′32″N 88°49′55″E / 48.35889°N 88.83194°E |
| Гарах урсгал | Хатан гол |
| Ай савд багтдаг улс | Монгол |
| Урт | 18 км (11 бээр) |
| Өргөн | 9 км (5.6 бээр) |
| Талбай | 67 км2 (26 миль2) |
| Дундаж гүн | 2.3 м (7 фут 7 инч) |
| Хамгийн гүн цэг | 4 м (13 фут) |
| Усны хэмжээ | 0.157 км3 (127,000 acre⋅ft) |
| Хөвөөний түвшин | 2,232 м (7,323 фут) |
| Арал | 10 сар - 6 сар[1] |
| Суурин | Сагсай сум |
Даян нуур нь Баян-Өлгий аймаг дахь мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуур. Монгол Алтайн үндсэн болон салбар уулс хүрээлж эрэг хөвөөгөөр ой модтой. Усны хагалбар уулсын хамгийн өндөр нь нуурын баруун хажууд байгаа хур цас, мөсөн гол бүхий Мөст уул (3943 м) юм. Нуурт 10-аад гол горхи цутгаж Хатан гол урсан гарч Ховд голд цутгадаг.
Усны температур сэрүүвтэр, 6-р сард 11.3 - 13.0°С. Нуурын тунгалагшилт бага бөгөөд бүдэг ногоон цайвар өнгөтэй. Арал хойг байхгүй, нуурын өмнөөс 100-120 м харьцах өндөр тологод түрж тусдаа булан тохой үүсгэдэг. Ёроолд нь өнгөр бүхий цайвар лаг шавар, морены бул чулуу, булан тохойгоор усны ургамалтай. Усны эрдэсжилт 0.05 г/л, сульфат ангийн натри магнийн төрлийн устай.
Нүүдлийн шувууд, баруун нуурын загасаар элбэг нуур юм.[1]
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Даян нуур"[permanent dead link], Altai-Eco.mn
Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.