Jump to content

Яхь нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Яхь нуур
Хиймэл дагуулын зураг, 2009 он
Яхь нуур, Монгол
Яхь нуур
Яхь нуур
БайршилДорнод аймаг
Солбицол48°38′34″N 114°26′11″E / 48.64278°N 114.43639°E / 48.64278; 114.43639Солбицол: 48°38′34″N 114°26′11″E / 48.64278°N 114.43639°E / 48.64278; 114.43639
ЦутгалГалын гол
Ай савд багтдаг улсМонгол
Урт20.4 км (12.7 бээр)
Өргөн11.9 км (7.4 бээр)
Талбай97 км2 (37 миль2)
Дундаж гүн2.3 м (7 фут 7 инч)
Хамгийн гүн цэг4 м (13 фут)
Усны хэмжээ0.223 км3 (7.9×109 фут3)
Хөвөөний түвшин670 м (2,200 фут)
СууринСэргэлэн сум

Яхь нуур нь Дорнод аймаг дахь нуур. 1998 оноос 2514 км² талбайгаар Яхь нуурын байгалийн нөөц газар нэртэйгээр улсын тусгай хамгаалалтад авчээ.[1]. Ойр орчимд нь Төхөмийн нуур, Их дэлгэрийн нуур, Бага дэлгэрийн нуур, Баян Эрхтийн нуур, Тэмээтийн нуур, Дунгай цагаан нуур зэрэг 17 давстай нуурууд байдаг бөгөөд энэ нөөц газарт Яхь нуур хамгийн том нь юм.[2].

Тус нуур руу Галын гол цутгах бөгөөд нуурийн түвшин нь урсацаас хамаарч өөрчлөгдөнө. Намар болоход тус гол ширгэж нуур нь ч бас шаварлаг хөрс болж хувирах нь элбэг.

Нуурын зүүн, хойд болон баруун хойд талаар намхан уулс толгодтой бөгөөд өмнө талаараа модгүй, тэгш талархаг нутаг юм. Хадархаг нүцгэн бэсрэг уулс, уулс хоорондын хөндий тэгш тал, нуурын хоолой, шавар намгархаг газрууд хосолсон байдаг. Огцом өргөгдсөн жижиг уул мэр сэр байдгийн нэг нь Дун уул (920 м өндөр) бөгөөд ойр орчимдоо зэгс бүхий жижиг бүрдтэй уул болно.

Тус нуур нь Цагаан зээрийн тархацын хойд зах нутаг. Цагаан зээр нь хоол тэжээлийн хомсдолтой үед Галын шил, Тосон Хулстай, Салбарын талын зээрийн сүрэг энэ нутаг руу нүүдэллэн ирдэг байна.

  1. "Яхь нуур" (Memento 4. Зургаадугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
  2. "Яхь нуур" (Memento 16. Есдүгээр сар 2012 цахим архивт), Жуулчны мэдээллийн төв
 Commons: Яхь нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.